-ТАТВАРЫН МӨНГӨӨР ДҮРЭМГҮЙ ТУЙЛАГСДЫГ ХАРААД ГАРАА ХУМИАД, ЧИХЭЭ БӨГЛӨӨД СУУЧИХДАГ “ДУУЛГАВАРТАЙ” АРД ТҮМЭНТЭЙ-
Энэ хавар ямар ч тэмцэлгүй, дуулиан шуугиангүй дэндүү дүнсгэр, урт хавар болж байна даа. Уг нь өдийд “Засгийн газар огцор”, “Үнийн өсөлтөд дарлуулж байна”, “Боож үхлээ”, “Ажлаа хий”... гэх уриа лоозонгоор Төв талбай дүүрчихсэн жинхэнэ бужигнаж байдаг сан. Харамсалтай нь хатуу хавар ч дууссангүй, хаврын тэмцэл ч эхэлсэнгүй.
Манайд Сүхбаатарын талбайд гараад жагсах хангалттай олон шалтгаан бий дээ уг нь. Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүдийн тэн хагас нь нэр холбогдож, хэсэг нь шалгуулж, бүрэн эрх нь түдгэлзэх дээрээ хүртэл тулчихсан гишүүд ч энэ удаагийн парламентад олон бий. Хөгжлийн банкны хэргийн нээлттэй шүүх хуралдаанаас харахад дэндүү олон эрх мэдэлтэн хахууль авч, зээлээ зориулалтын бусаар ашигласан, үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан байх. Үнийн өсөлт тэнгэрт хадаж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч байгаа нь нүдэн дээр илт. Цаашлаад гаднын хөрөнгө оруулалттай компанийн буруутай байж болзошгүй үйл ажиллагааны улмаас цагаан зээр үй олноороо үхсэн гээд хэдэн мянган асуудал бидний хар толгой дээр овоорчихсон байна. Хамгийн сүүлд гэхэд дулааны аргаар боловсруулсан гэх махны асуудал гарч ирлээ. Олны эрх зөрчигдсөн, эрх мэдэлтнүүдийн дураараа дургих энэ мэт үйлдлүүдийг хязгаалахад иргэдийн тэмцэл хүч нэмдэг сэн уг нь.
Амаржсан эхийг углааш, халаадтай эмнэлгээс гаргахад Засгийн газар огцорч байхад татварын мөнгөөр дүрэмгүй туйлагсдыг хараад гараа хумихаад чихээ бөглөөд суучихдаг дуулгавартай ард түмэнтэй болтлоо туйлдчихсан юм биш биз дээ, өнөөдөр бид. Энд ерөөс хэн нэгнийг тэмцэлд уриалж, бурууд турхирах гэсэнгүй гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз.

Гэвч “Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урдаггүй гол ширгэдэг” гэдгийн адил болох вий дээ. Мянган мянган асуудлыг чихнээ хажуугаар өнгөрүүлдэг болтлоо номхон хүлцэнгүй болчихсон биш л байлтай монголын ард түмэн.
Харамсалтай нь, өнөөдөр гудамжинд гараад дуу хоолойгоо хүргэх нэг ч хүнгүй, Сүхбаатар талбай эзэнгүй байна. Нүүрсний хулгайн хэргээр хариуцлага нэхэж, хөхөө өвлийн хүйтэнд хувцсаа тайлж, уйлж суусан тэмцэгчид, Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж, хоолой нийлүүлж, орилж явсан залуус, цар тахлын үед төрийн томчуудын тансаглахыг эсэргүүцэж, “No naadam” хэмээн жагссан олон бүгд алга болчихжээ.
Нөгөө талаараа эрх баригчдын дарангуйлал аажим аажмаар ноёрхлоо тогтоож, тэмцэгчдийг хараандаа оруулж байгаагийн нэг илэрхийлэл энэ юм уу даа. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан ил далдаар тэмцэгчдийг өөрсдөдөө урвуулахыг нь урвуулж, үлдсэнийг чимээгүй “дарангуйлж” эхэлсэн гээд хэлчихэд буруудахааргүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх гээд эрх баригчид эх адаггүй сандралдаж яваа. Ингэхдээ гудамжны улстөрчдийг, тэмцэгчдийг халаасандаа оруулж, харцаараа хөдөлгөөд дараагийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх амлалтаар олонхынх нь амыг таглачихсан гэх цуу яриа ч олны дунд гарах боллоо.
“Сонгуульд нэр дэвшүүлнэ, Их хуралд суудалтай болно” гэх мөрөөдөлтэй гудамжны тэмцэгчид өнөөдөр бүгд МАН-д хайр зарлачихсан дуулгавартай гэгч нь өгсөн “даалгаврыг” нь биелүүлээд гишүүн болох мөрөөдөлдөө автчихсан сонгуульд бэлдэж яваа сурагтай.
Хэрвээ тэмцэгчид, тэмцэж байсан бол өнөөдөр Засгийн газрын 23 сайд, УИХ-ын 73 гишүүн, төрийн гурван өндөрлөгийн зургийг лоозон дээр элдэвлэж зураад, ард түмний өмнөөс хоолойгоо цуцтал орилоод зогсож байх байлаа. Ард түмэн хоногийн хоолоо арайхийж залгуулж, зээлээс зээлийн хооронд яаж ядарч, туйлдаж амьдарч байгааг цагаан дээр хараар дурайтал бичээд тодоор харуулах байв. Үгүй ядаж хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгосон Засгийн газрыг шүүмжлээд, шударга бус төслүүдийн үнэн царайг дэлгэж, хариуцлага нэхэж, өлсгөлөн зарлаж, төв талбайд хонож өнжөөд ч хамаагүй олны дэмжлэгийг чинээнд нь тултал авч, хамтдаа үр дүн нэхэх байсан биз ээ.

“Сүүнд түлэгдсэн хүн өрөм үлээдэг” гэдэг шиг өнөөгийн эрх баригчид тэмцлээр олсон эрх ашгаа тэмцэгчдээс хамгаалж, олсон эрх мэдлээ алдчихгүйн тулд урдах замаа дурайтал цэвэрлээд өөгүй замаар алхаж явна. Ухаандаа тэд эсэргүүцэх, эгдүүцэх хүнгүй болтол нь замаа засаж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх аргыг ягштал биелүүлээд торох зүйлгүй цэвэрхэн замаар оргил өөд гараад олонд хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэтээр тайзан дээр алга ташуулан зогсох бэлтгэлээ хангачихсан нь өнөөдрийн улс төрийн тоглолтоос тодорхой харагдаж байна. Эргээд харахад энэ хавар, зун жагсаал болохгүй, тэмцэгчид МАН-ын “халаасанд” орсон нь үнэн бололтой. Нөгөө талаар энэ бүх тэмцэл, жагсаал ардаа “эзэнтэй” байсан юм биш үү гэж хардаж ч болохоор байна. Өнгөрсөн хугацаанд олон ч тэмцэл өрнөсөн, олон ч асуудал хөндсөн. “Бай”-гаа онох нь онож, хариуцлага тооцуулж чадсан нь ч бий. Зарим нь улстөрчдөд шат ахих боломж олгож, эрх мэдлээ нэмэхэд дэм болсон нь ч бий.
| ЭНЭ ХАВАР, ЗУН ЖАГСААЛ БОЛОХГҮЙ, ТЭМЦЭГЧИД МАН-ЫН “ХАЛААСАНД” ОРСОН |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |