Ерөнхий сайд “Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг Монголбанкны дарга нарыг дэлбэлнэ” гэж хатуу анхааруулга өгснөөсөө хойш яг 111 хоножээ. Мөнгөний бодлого тодорхойлж, эдийн засгийг эмчилэх үү, элгээр нь хэвтүүлэх үү гэдгийг тодорхойлдог гол байгууллагад жинхэнэ эрх мэдэл албан тушаалын хулгай нүүрлэсэн гэдгийг тэр зарлаж байлаа. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийн араас Төв банкыг цэвэрлэх амлалт ард түмэнд өгсөн.
Нэг ёсондоо эрх мэдэл албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон Төв банкныхны олон жилийн булхайг илчилнэ гэдэг амлалт Ерөнхий сайд индэр дээрээс ард түмэнд өгснөөсөө хойш төдий хугацаа өнгөрсөн байх нь. “Энд мөн ч их далд эдийн засаг бий” гэдгийг учир мэдэх хүмүүс олон ч удаа сануулж байсан даа. Гэтэл Ерөнхий сайд чуулганы индэр дээрээ өгсөн амлалтаа мартаад 100 гаруй хоночихлоо. Ёстой л их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэрээр орох нь дээ.
(1).jpg)
ЕРӨНХИЙ САЙД “ЦЭГ”-ИЙГ НЬ ОЛЖ, МОНГОЛБАНКАНД ҮҮРЛЭСЭН ИДЭЭ БИЙРИЙГ НЭГ МӨСӨН ШАХАЖ ГАРГАЖ ЧАДВАЛ АРД ТҮМНЭЭС МӨН Ч ӨНДӨР ОНОО АВАХААР БАЙНА ДАА
Ерөнхий сайдын хэлсэн амлалтууд энэ мэтээр эрч нь саарсаар эхнээсээ задалсан хэргүүд нь үнэ цэнээ алдаад эхэлсэн нь ч нууц биш юм.
Ингэхдээ Монголбанканд үүрлэсэн тэр булхай луйвраа нэг мөр зарлаад олон жил ужгирсан гээд байгаа тэр мөнгө угаалтыг нэн яаралтай зогсоох баймаар. Харамсалтай нь, ард түмэнд цонхны цаанаас чихэр долоолгож, ард талдаа Төв банкны томчуудын толгойг илж байгаагаас ялгаагүй харагдаж байна. Нөгөө талдаа Ерөнхий сайдын улстөржилт хэрээс хэтэрч, хэн дуртайгаа сүрдүүлдэг болчихсон ч юм шиг. Ерөнхий сайдын хэлснээр Төв банкны дарга нар өөрсдийн давуу байдлаа ашиглан банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, мөнгө угаадаг бол түүний ард хэдэн мянган хүн өндөр хүүтэй зээлд дарлуулж, хохирсоор байгааг энэ сануулах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн Төв банкны өнөөгийн дарга нар МАН-ын жинхэнэ” акул”-уудын атганд багтдаг гээд хэлчихэд хол зөрөхгүй. Угтаа бол МАН-ын үе үеийн томчуудын ойрын хамаарал бүхий этгээдүүд Монголбанканд ахлах мэргэжилтнээсээ дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч хүртлээ суучихсан Монгол Улсын эдийн засгийн мөнгөний бодлогыг тодорхойлоод сууж байгаа баримтууд ч бий. Тиймээс ийм л цаг үед нь Ерөнхий сайд “цэг”-ийг нь олж, Монголбанканд үүрлэсэн идээ бийрийг нэг мөсөн шахаж гаргаж чадвал ард түмнээс мөн ч өндөр оноо авахаар байна даа. Нөгөө талаараа Төв банкны булхайг илчлэхгүй удаж, нууж байгаа нь Ерөнхий сайд өнөөдөр улс төрийн хүрээлэлд ч, эрх мэдлийнхээ хувьд ч дэндүү хүчгүй байгааг харуулж байна. Хэрэв зээ тэр хэлсэн шигээ зоригтой байсан бол өнгөрсөн хугацаанд төр ужгирсан мөн ч олон хэргийн ард гарах байлаа. Гэтэл өнөөдөр мөсөн уулын оройг нь илээд үлдсэн хэсгийг тэр чигтээ харагдахгүй үлдэж байгаа нь тодорхой байна. Үүний хамгийн тод жишээ нь УБТЗ ХНН-ийн асуудал юм. 10 их наядыг нэг хурган даргын гэрээс илрүүлээд цахим орчин бүүм болгоод тэгсхийгээд намжсан. Өнөөдөр тийм хэрэг болоогүй юм шиг л анар чимээгүй байна. Гэтэл нэг хурган даргын өрөөнөөс энэ хэмжээний хөрөнгө гарч ирсэн юм чинь үүний цаана хичнээн том хэргүүд нуугдаж байгаа бол гэдгийг сул орхиж байгаа гэсэн үг.
БАНКНЫ САЛБАРТ НОЁРХЛОО ТОГТООСОН САНХҮҮГИЙН ТОМЧУУДАД ДАВС МЭТ ГАШУУН ҮГСЭЭ САНУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА
“Тэсэлнэ, дэлбэлнэ” гэж зарлачихаад эцэс сүүлдээ “Энэ минь, тэр минь гэж эвийлж өхөөрдөхөөс цаашгүй болчихлоо, Ерөнхий сайдын сүрдүүлэг. Өөрөөр хэлбэл, анх задалсан, зарласан нүүрсний хулгайн хэрэг нь бараг мартагдах шатандаа орж, гурван гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэнээс өөрөөр сүртэй шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүргээд байна. Үнэн хэрэг дээрээ өнөөдөр Хөгжлийн банкны зээлдэгч нар шиг сайн хүмүүс, нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүд шиг өрөвдөлтэй хүмүүс монголд байхаа болих нь. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг “моодноос” бараг гарч байгаа энэ цаг үед өгсөн амлалтаа биелүүлж, банк, санхүүгийн байгууллагуудыг цэвэрлэх нь юу юунаас илүү чухал байна даа.
Шударга бус зүйлтэй цаг үргэлж, тэмцэж, банкны салбарт ноёрхлоо тогтоосон санхүүгийн томчуудад давс мэт гашуун үгсээ сануулах цаг нь нэгэнт ирсэн гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
| БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛУУЛЖ, МӨНГӨ УГААДАГ МОНГОЛБАНКНЫ ДАРГА НАРЫГ ЗАРЛАНА ГЭСЭН ЯАСАН БЭ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |