Монгол Улсын “Саалийн үнээ” гэгдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг нь төрийн томчууд хамаарал бүхий компаниараа дамжуулан түүдэг, тэрбум тэрбумаар мөнгө завшдаг урдаа барьдаг ганц уурхай болоод удаж байна.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн суусан ээлжит хүн нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон болоод хэдэн сарын нүүр үзлээ. Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сард Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын суудлаа хүлээлгэж өгсөн даруйдаа л тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албанд очсон. Дан дээлтэй сайд нарыг сэлгэн томилоход хамгийн хожоотой албанд очсон нь Г.Ёндон байв. Угтаа бол улс төрийн томчууд төрийн түшээдийн албанаас буухтай зэрэгцээд л “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллах гээд хүсэлтээ тэвэр тэврээр нь овоолчихдог гэх нь бий. Энэ дараалалд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хүртэл нэрээ өгч байсан удаатай.
Гэтэл сайдын суудлаас буугаад л улсдаа урдаа барьдаг Төрийн өмчит үйлчилгээний газрын даргаар очсон гэдэг нь Г.Ёндонгийн хувьд том завшаан болсон.
Угтаа бол экспортын бүтээгдэхүүний гол эх үүсвэрийг бүрдүүлэгч, зэсийн баяжмалаараа улсдаа тэргүүнд эрэмбэлэгдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийг тэр удирдаж, хэний компанийг дэмжиж, хэнд ямар орлого оруулах вэ гэдгийг хурууныхаа үзүүрээр шийддэг болсон гэсэн үг. Цаашлаад Монгол Улс эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр” хувь нэмрээ яаж оруулах вэ гэдгийг бүгдийг тэр удирдаж байна.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой тендерийн будилаантай олон асуудал гарч байсан. Хамгийн сүүлд Г.Ёндонг тус үйлдвэрийн захирлаар очсоны дараа “Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх нэрээр 70 гаруй сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь ханын цаг, усны аппарат, автомат гутал арчигч, үсний сэнс, будаа агшаагч зэрэг 34 нэр төрлийн цахилгаан барааг Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь хөрөнгөөр худалдан авах тендер зарлаж байсан нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Хувийн болон албаны мэдээллээ олонд ил дэлгээд байдаггүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ ч нам “дардаг” тэрбээр “Эрдэнэт үйлдвэрт” эзэн сууснаасаа хойш цөөн хэдэн компаниудад давуу эрх олгож, дураараа дургиж эхэлсэн гэх нь бий.
Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар Г.Ёндонг анх томилж байхад нь мэдлэгтэй, туршлагатай, салбарын хүн гэж мөн ч магтсан даа. Гэвч түүнийг уул уурхайн салбарт ажиллах хугацаанд энэ салбар хамгийн алдагдалтай ажилласан гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засагт хүндрэл үүссэн, экспортын бүтээгдэхүүн гацаанд орсон амаргүй цаг байсан ч уул уурхайн салбарт хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлж эхэлсэн олон төсөл хөтөлбөрүүдийг тэр хойшлуулж, гацаанд оруулсан.
Хамгийн наад захын жишээг дурдахад Дорнод аймгийн Алтан ширээт суманд Газрын тосны үйлдвэрийг барих төслийн ажлыг эхлүүлсэн ч Г.Ёндон сайдын үед гацаанд орж, өнөөдөр газрын тосны үйлдвэртэй болох монголчуудын мөрөөдөл талаар болоод буй. Угтаа бол газрын тосоо үнэгүй шахам гаргаж, шатахуун, түлшээ импортоор хангадаг манай улсын хувьд хамгийн том хөрөнгө оруулалт оруулах төслийг гацаанд оруулчихсан удаатай.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Уул уурхайн сайдад томилогдоод удаагүй байхдаа улсын хөрөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, сургасан гэх баримт ил болж байлаа. Тодруулбал, тэрбээр "Монголросцветмет"-ийн орлогч захирал байх үедээ хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая төгрөгийг тус үйлдвэрийн газраас шилжүүлсэн баримт илэрч байсан.
Түүний хувьд уул уурхайн салбарыг хоёр жил гаруй хугацаанд тэргүүлсэн ч, энэ ажлыг гардаж хийсэн, мэргэжлийн хүн учраас үүнийг жишиг ажил болгон хэрэгжүүлсэн гээд онцлох ажил юу л бол. Харин ч хоёр жилийн хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг гацаанд оруулж, өдгөө "Эрдэнэт" ТӨҮГ-т эзэн суучихсан, дураараа дургиж байгаа сурагтай.
| УУХҮЯ-ЫГ ГАЦААНД ОРУУЛСАН Г.ЁНДОН “ЭРДЭНЭТ” ТӨҮГ-ЫГ ЦӨЛМӨЖ БАЙНА УУ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |