Одоогоос 20 хоногийн өмнө Ерөнхий сайд Төрийн ордны индэр дээр улс төрийн зөвшилцлийн талаар иргэдэд нээлттэй илтгэл тавьснаасаа хойш олны өмнө ил гарсангүй. Тухайн үед тэрбээр “Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бид өнгөрснөө бодитой дүгнэж шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн” хэмээн мэдэгдсэн. Угтаа бол Үндсэн хуульд гар хүрч байгаа гэдэг санаагаа хэдэн үгэнд багтааж, илтгэсэн нь энэ байв.
Өчигдөр болсон намын эмэгтэйчүүдийн төлөөллийн төв байгууллагынхаа даргыг сонгоход намын даргын хувиар хаалттай хуралд оролцож, үг хэлнэ лээ. Түүнээс бусдаар “Ард түмэнтэйгээ ойрхон байна. Давс мэт шорвог үгээ хэлсээр байх болно” гэх амлалттай Ерөнхий сайд ажин түжин, нам гүм болов.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргээр өөрөө оноо авах, ард түмний хараанд өртөх ажлаа амжилттай зохион байгуулаад буцаад л нуувчиндаа оров бололтой.
Түүнийг Үндсэн хуулийн өөрчлөлт анхаарал хандуулж, ээлжит бус сонгуульд бэлдэж байгаа гэх шуугиан ч Саарал ордноор дэгдэх болов. Үндсэндээ шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийг нэмэх, намдаа “ах” нар шиг ээ бүлэглэлтэй болж, улс төрд тогтвортой байх хүсэл эрмэлзэлдээ багтаж ядаж яваа. Одоогийн эрх мэдэл, байр суурь нь үндсэндээ түр зуурын аргацаах арга хэмжээ л болоод байгаа. Салхи хүчтэй үлээвэл юу юугүй унаж мэдэх, тэр байтугай намын ах нараасаа хараат шийдвэр гаргадаг энэ байдлаа өөрчилж, өөрийн гэсэн улс төрийн тоглолттой болохоор “замаа засаж” Саарал ордонд хэсэг бүгэхээр болсон бололтой.
.jpg)
Нам дотроо франкцууд нь “сэрж” эрх баригчдын улс төрийн байдал нэлээд шуугиантай байж мэдэх он цаг хугацаа ирж буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хүчээ алдаад байсан М.Энхболд, Сү.Батболд нарын фракц дахин нэгдэж, одоогийн намынхаа гал тогоог баригч нар зөв нүүдэл хийхгүй бол анх яаж улс төрд орж ирсэн, тэр зам руугаа унаж мэдэхээр байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх нь битгий хэл, улс төрд ч “амьгүй” байсан Миеэ.Энхболд хэвлэлээр ил гарч, Хакухо их аваргын зодог тайлах ёслолд оролцсон зураг саяхан олны өмнө ил болсон. Үндсэндээ сонгууль ойртож, улс төрийн халуун өдрүүд ойртсоны илэрхийлэл энэ байсан гээд хэлэхэд ч буруудахгүй биз. Ерөнхий сайдын М.Энхболдод хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлж, “хорхойтой араанд нь” үлдсэн нэгэн гэгдэг.

Тиймдээ ч өөрийн байр сууриа бэхжүүлж чадаагүй Ерөнхий сайд дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, өөрийнхөө байр суурийн хамгаалахаар улс төрийг чимээгүй ажиглах болов. Үндсэндээ Ерөнхий сайдын тавдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах захирамж нь ил болсноос хойш түүний улс төрийн байдал томчуудынхаа хараанд өртөж эхэлсэн гэсэн үг.
Тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газраа шинэ түвшинд ажиллуулж, өөр жишиг тогтоож үзэх гэхдээ бусад намынхан, ах нарын фракциудтайгаа, улс төрд хөтлөн оруулсан нутгийн ахтайгаа хүртэл түнжин хагарсан. Үндсэндээ намынхаа муу муухай, ужгирсан хуучин тогтолцоог халж, шинээр бүхнийг эхлүүлэх санаачилга гаргаж, хууччуултайгаа чамгүй тэрсэлсэн ч, улс төрийн тоглоом зурсан зургийнхаа дагуу л өрнөдөг, тэнд өөрчлөлт шинэчлэл хийхэд өөрийнх нь хүч дэндүү жижигхэн гэдгийг мэдэрсэн биз ээ.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй гэж ам өчгөө өгч байсан хүн “Сайд болмоор байна” гэж чанга дуугарсан бүхэнд л сайдын суудал амлаж, өнөөдөр хийх ажлаасаа их сайд, дарга нартай болчихоод сууж байгаа нь нууц биш юм. Угаас Л.Оюун-Эрдэнэ улс төрд хүчгүй, баггүй, дэмжлэггүй байгаагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай мэдэрсэн биз. Тиймдээ ч тэсэрч нэг, дэлбэрч нэг, ажиглаж нэг үзсээр өнөөдрийн улс төрд тэсэж, үлдэх арга аа л цаг мөч бүхэнд хайж байх шиг. Ямартай ч Засгийн эрх баригчид, МАН-ын удирдлагууд, тэдний хамаарал бүхий томчууд энэ өдрүүдэд нам жим болчихоод байна.
Их шуурганы өмнө нам гүм ноёлдог гэгчээр оны өмнө тэсэр, дэлбэрч байсан улс төр нам жим болж, чуулган завсарлахтай зэрэгцээд Төрийн ордон эзгүйрэв. Сар шинийн баярын өмнө улс төрд “их шуурга” дэгдэж, Үндсэн хуульд өөрчлөлт хийх ажлаа шуурхайлахаар Ерөнхий сайд Саарал ордонд бүгэв бололтой. 60 тэрбумын хэргээр Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг унагахын өмнө Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлахын өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохын өмнө, Л.Оюун-Эрдэнэ Засагт завсар хийхээсээ ч өмнө ийм л ажин түжин нам гүм байсан.
Үндсэндээ ард түмэнд улс төрөөс ангижрах хэсэгхэн чөлөө олгоод, дараагийн их “нүүдэл” рүү хүргэхээр зорьж байгааг сануулах нь зүйтэй биз ээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын нам гүм байдал нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмний сэтгэл зүйг бэлдэж байгаа том хүлээлт байж мэдэх нь.
| ЕРӨНХИЙ САЙД ОЛНЫ ӨМНӨ ГАРАХАА БОЛЬЖ, НУУВЧИНДАА ОРЧИХЛОО |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |