Төв талбайд олон хоног үргэлжилсэн жагсаал эцсийн дүндээ ямар үр дагавар авч ирэх вэ. Нүүрсний хулгайн хэрэгт одоогийн УИХ-д суугаа гишүүдийн олонх нь холбогдсон гэдэг нь үнэний ортой. Тиймдээ ч энэ жагсаал яг иргэдийн шаардаж байгаа шиг нүүрсний хулгайчдаа зарлаад, хариуцлага тооцох хэмжээнд хүртлээ үр дүнд хүрэхгүй л болов уу. Гэхдээ иргэдийн санааг амрааж, жагсаалыг үр дүнд хүрсэн мэтээр ойлгуулах ганц шийдэл нь Засгийн газраа унагаах л болж таарах нь дээ. Өөрөөр хэлбэл, үе үеийн жагсаалын, жагсагчдын амыг тагладаг ганц арга нь энэ. Уг жагсаалыг магадгүй ийм зорилготой ч эхлүүлсэн байж ч мэдэх.
Угтаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрдүүлсэн Засгийн газраа унагаах ээлжит компанит ажлаа эхлүүлсэн гэх хардлага ч олны дунд бий. Одоогийн Засгийн эрхийг баригчид У.Хүрэлсүхийн бойжуулсан улстөрчид. Гэвч сүүлийн хэдэн сард Төрийн гурван өндөрлөгийн харилцаанд ан цав үүсэж, эрх мэдлийн төлөөх “дайн” өрнөж эхэлсэн гэх. Улмаар өвөр түрүүндээ орохоос наагуур хамтарч ажилласан Хэнтий нутгийн ах, дүүс “хөнжил дотроо хөлөө жийлцэж”, ард түмэнтэй хүч хавсран нэгнээ улс төрөөс бүр мөсөн явуулахад бэлэн байгаа.
Тухайн үед У.Хүрэлсүх М.Энхболдын фракцынхныг улс төрийн тоглоомоос нэг нэгээр нь гаргаж, өөрийнхөө хүрээллээр багаа бүрдүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат, Г.Өнөрболор, Б.Чойжилсүрэн тэргүүтэй Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүдийг суудлаас нь буулгасан. Улмаар 2020 оны ээлжит сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг Засгийн газрын давхар дээлтэй гишүүдээр томилсон байдаг. Ингэж хэнийг улс төрөөс явуулж, хэнийг төрд оролцуулах вэ, гэдэг төлөвлөгөөгөө У.Хүрэлсүх өөрөө гаргасан гэсэн үг.
Анх тэд Засгийн газрын бүтцээ тодорхойлж, багаа бүрдүүлснийхээ дараа улсынхаа хөгжлийг 50 жилээр тодорхойлж, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталснаар улс төрийн замналаа эхлүүлсэн. Тэд төлөвлөгөөнийхөө дагуу 2020 оны сонгуульд ялалт байгуулж, олонхоороо Их хуралд сууснаараа дахин Засгийн эрхийг гартаа авсан. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулснаар МАН-аа ч, төрийн эрхээ ч, бүрэн дүүрэн гартаа оруулсан байв. Засгийн газрын бүтцээ бүрдүүлэхдээ ч У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс болох хэд хэдэн улстөрчийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтааж байв. Тухайлбал, одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд асан Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Т.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй олонх сайд нь У.Хүрэлсүхийн фракц. Гэвч өрөм дотроосоо өтдөг гэдгийн адилаар тэдний хагарал дотроосоо эхэллээ. Магадгүй Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэлийг суудлаас нь буулгаж, Т.Аюурсайханыг Л.Оюун-Эрдэнэ багтаа авснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хагарал туйлдаа хүрсэн байж мэдэхээр байна. Үндсэндээ Ерөнхийлөгч “Шударга тав”-тай нэгдэж, эрх мэдлээ нэмсэн бол Ж.Батзанданг цагдан хорьж, Л.Оюун-Эрдэнэ Д.Сарангэрэлийг сайдын суудлаас буулгаж тэдний нөхөрлөл дуусав бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хүчээ алдаж байсан У.Хүрэлсүх сөрөг хүчинтэйгээ “гар барилцаж” дахин хүч сэлбэснээр өөрийнхөө бүрдүүлсэн Засгийн газрын бүтцээ дахин тараах ажилдаа ханцуй шамлан орж, дараагийн багаа бүрдүүлэх шинэ схемээ “зурж” эхлэв. Мэдээж дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг ч нам дотроо яриад эхэлсэн гэх. Тэр нутгийн дүү нараасаа нүүр буруулж, Увсын фракцынхантай дөрөө хоршихоор яриагаа хийгээд эхэлсэн гэх нь ч бий.
Шууд Ерөнхий сайдтай дайсагналаа зарлавал ард түмэн таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой. Иймдээ ч ард түмэнтэй хүч хавсрах дараагийн төлөвлөгөөт ажилдаа орсон нь биеллээ олж эхлэв. Үндсэндээ Хэнтий нутгийн ах дүүсийн нөхөрлөл эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс болж, хоёр тийш болж байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй болов уу. Тодруулбал, 2020 онд Үндсэн хуульд МАН-ынхан гар хүрэхдээ Ерөнхийлөгчийн нэг удаа зургаан жилээр томилдог байхаар санал нэгдэж, Ерөнхий сайдад гол эрх мэдлээ төвлөрүүлсэн. Гэвч У.Хүрэлсүх зургаан жилийн хугацаанд өөрийнхөө улс төрийн карьерыг дуусгавар болгох бодолгүй байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч Ерөнхийлөгч намынхандаа Үндсэн хуульд дахин гар хүрэх даалгавар өгч, дараагийн зургаан жил дахин Төрийн өндөрлөгөөр сонгогдох хүсэлтэй суугаа.
.jpg)
Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ ч дахиад зургаан жил У.Хүрэлсүхтэй хорших бодолгүй учир улс төрийн шинэ нүүдэл хийж эхэлсэн. Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн фракцынх учир үүцээ задалж эхлэхээр шийдсэн болов уу. Харамсалтай нь, байдал буруугаар эргэж, төрийн эргэлт хийж мэдэхээр нөхцөлд орчихсон гэхэд болно. Цаашлаад Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгвөл монголын улс төрөөс нэг мөсөн “арчигдах” ч байдал үүссэнийг үгүйсгэх юм.
Гэвч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг хугацаанд Засгийн газраа унагаах нь яав ч оновчтой шийдэл биш. Үүнийг ч аль аль талдаа гадарлаж байгаа биз. Наанадаж, хөрш орнуудын харилцаагаа сайжруулах тал дээр яриа хэлэлцээр хийчихсэн энэ үед шинэ баг бүрдүүлэх нь тийм ч оновчтой шийдэл биш. Эхлүүлсэн ажлаа эцсийг нь үздэг байх нь өнөөдөр улс төрд эхлүүлэх том соёл болохыг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
.jpg)
| ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЧНАА ЗАДАЛЖ, ШИНЭ БАГИЙНХАА СХЕМИЙГ "ЗУРЖ" ЭХЭЛЛЭЭ |
|
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |