Төсөв дагаж түнтийтлээ томорсон түшээдээр Сангийн сайд Б.Жавхланг нэрлэх болов. Үе үеийн Засгийн газарт төсөв батлах үеэр Сангийн сайд нь томордог тогтсон жишиг манайд бий. Гэвч энэ Засгийн газрын Сангийн сайдын томролт тогтсон жишгээс тэс ондоо байдлаар явж байгаа харагдах юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлан дэндүү омогтой байна даа. Сав л хийвэл гишүүдийн төсвийг “танана, хасна, хуулиа өөрчил” гэх үгсийг унагааж, их л бухимдуу байх болов. Уг нь үе үеийн Сангийн сайд нар тойрогтоо төсвөөс хэд гурван төгрөг арай ахиу тавиад, гишүүдээс ганц нэг нь найр тавьж тойргийн төсвөө нэмүүлэх гэж араас нь гүйдэг түүнийгээ хувааж авдаг тогтолцоотой байв.
Харин одоо улсын данс улайтал хоосорчихоод, урд хормойгоороо хойд хормойгоо дүнгэн данган нөхөж байгаа хэр нь л Б.Жавхлан сайдын царай цаанаасаа “гэрэлтэж”, УИХ-ын гишүүдээ нүдний харцаараа хөдөлгөх боллоо. Түүнд улсын эдийн засаг улайх, иргэд элгээрээ хэвтэх огтхон ч хамаагүй аятай аяглах болсон нь нууц биш юм. Сангийн сайд хийж байгаа дээрээ бор ходоодоо бондойтол дүүргээд, бизнесээ цэцэглүүлэхээр шийдчихсэн нэгэн бололтой.

Хэл, ам хийсэн, жаахан шүүмжилсэн гишүүдтэй ана мана, ач тач хэрэлдэж, нүд цавчихгүй маргалдсаар буулгаж аваар маадгар суух болсон нь нууц биш юм.
Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хэвлэлээр халз “байлдаж”, дуулиан нь намжаагүй л байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайдын бүлэглэлийг шүүмжилж, ноцтой баримтуудыг нь дэлгэх болов.
Тэрбээр “Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Хөгжлийн банктай нийлээд тоносон. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Тухайлбал, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн найз тус банканд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг байршуулж, алга болсон. Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" хэмээн мэдэгдсэн.
Харин Сангийн сайд хариуд нь “Намайг гадаад томилолтоор явсан үед ийм мэдээлэл гарч” гэх тайлбар хэвлэлийнхэнд өгч харагдана билээ.
Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Ц.Даваасүрэн гишүүн хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг надтай холбон дурдсан байна лээ. Би Дархан-Уул аймагт төрж, өссөн. Түүнтэй хамааруулж л Дарханы хоёр компанийг над руу чиглүүлж харагдсан. "Дархан минж" компани гэхэд надтай, надгүй Дарханы төдийгүй манай улсын урдаа барьж явдаг газар. Энэ компани Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Надтай ямар ч хамааралгүй. Тэгж яривал, Ц.Даваасүрэн гишүүн өөрөө тухайн үед бондын чиглэлийн гишүүн байсан. Нөгөө нь “Ганхүдэр” компани. Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Үүнд миний оролцоо гэж юу байх вэ. Сайдын хувиар, гишүүний хувьд ч оролцсон зүйлгүй. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэдэг нь худлаа. Жишээ нь, бичил санхүүгийн хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Зэт финанс"-тай манай дүү оролцоотой байсан нь үнэн. Тус компанийн зээлийн түүхийг нь харвал 2012-2015 оны хооронд 260-400 сая төгрөгийн зээл аваад зөрчилгүй дуусгасан байдаг. "Чингис хаан" банканд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ” хэмээн хэнэгчгүй хариу тайлбар хийсэн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хувийн мөнгөнөөсөө гаргаж байгаа юм шиг сонин хандлага гаргадгаа боль. Б.Жавхлан сайд аа, ямар аймаг нь наймхан тэрбум, ямар нь 20 гараад явчихдаг юм. Өнгө үзэмжээр төсөв хуваарилдгаа боль” гэхэд нь Сангийн сайд Б.Жавхлан “Үүнд дээр бухимдаад байх зүйлгүй шүү. Одоо бидний баримталж байгаа хууль ийм юм. Үүнээс биш аймгуудыг үзэмжээр нь ялгасан зүйл байхгүй. Хууль нь энэ. Үнэхээр бухимдаад байгаа бол хуулиа өөрчлөхгүй юу. Танд хууль өөрчлөх эрх нь байгаа шүү дээ. Өөрчлөөч тэгээд” хэмээн ундууцсан.
Сангийн сайдын хийрхэл дан ганц үүгээр ч зогсохгүй. Сангийн яамнаас гаргасан НӨАТ-ын сугалааг явуулж эхэлсэнтэй холбоотой сурталчилгаа цацаж, иргэдээ “Өлөн” гэж доромжлон удаатай. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өгөхдөө “Сүүлийн хэд хоног төсвөө бариад шинэ сайд нартай тулж ажиллан бараг нойр хоолгүй явж байна. Энэ хооронд ийм зүйл боллоо. Анхаарал сарнисан хооронд ийм зүйл болсон байна билээ. Энэхүү бичлэгт алдаатай, ёс зүйгүй үг хэллэг багтсан байсан тул хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй” гэж асуудлыг булзааруулж орхисон.
Хачир дээрээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэлийн “ул”-ны гэж иргэдээ доромжилсонтой утга нэг үйлдлийг Сангийн сайд хийчихээд ард нь чимээгүй сугараад хоцорчихсон нь нууц биш юм.
| ТӨСВӨӨР ТАНСАГЛАГЧ САНГИЙН САЙДЫН ОМГОРХОЛ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |