Ерөнхий сайдын айлчлал мөн ч дуулиантай эхлэлээ. Өнгөрсөн лхагва гарагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн албан ёсны айлчлал хийхээр мордсон Ерөнхий сайд ард түмэнтэйгээ нэг онгоцоор нисэж, хамт суусан онгоцныхоо чиглэлийг өөрчилсөн гэх шуугиан тарьснаар энэ айлчлал олны анхааралд өртөв.
Хэдий Ерөнхий сайдыг айлчлал хийх гэж байгаа талаарх мэдээллүүд хэвлэл, мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдсан ч, хаашаа ямар асуудлаар, ямар зорилготой айлчлал хийж гэж байгааг олон нийт төдийлөн анзаараагүй нь илт байв. Харин МИАТ-ын онгоцны чиглэлийг Ерөнхий сайдыг айлчлал өөрчилсөн гэх дуулианаар уг айлчлалд анхаарал хандуулж, чих тавьж эхлэв.
Мэдээж, олон улсад хийх гэж буй томоохон хэмжээний айлчлалыг хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн баймаар. Гэтэл нислэгийн чиглэлийг өөрчилж, ард түмэндээ хүндэтгэлгүй хандсан ч юм шиг, эсвэл хувийн зохион байгуулалтгүй ч юм шиг нэг тийм хариуцлагагүй байдал том хэмжээний айлчлалын үеэр гарчихлаа. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Энэхүү айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд нэн өндөр ач холбогдолтой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа үед тохиож байна.
Монгол Улсын Засгийн газар дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг тав дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм. Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу" гэх тайлбарыг хийсэн.
Ийн олны анхааралд өртсөн уг айлчлалаас бид юу хүлээх вэ гэдэг нь чухал байна. Үндсэндээ 2016 оноос хойш тус улсад манайх ийм том хэмжээний уулзалт хийхээр очоогүй байв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын олон салбарт хэрхэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцах талаар мэдээлээд буй.
Ямартай ч сүүлийн үеийн Ерөнхий сайдын айлчлал гуравдагч хөрш рүүгээ чиглэж, найрамдалт харилцаат орнуудынхаа хамтын ажиллагааг сайжруулах тал дээр нэлээд ахицтай байгаа харагдана.
ГЕРМАНД “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОО” ТАНИЛЦУУЛЖЭЭ

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайдын айлчлалын багийнхан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Германы талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг ярьсан байна.
Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тус төв нь Герман болон Европын холбооны улсуудад Монголд үйлдвэрлэсэн малын болон байгалийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах, монгол брэндийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 2020 онд Берлин хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд танилцуулан худалдаалж, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортолдог байна. Одоогоор тус төвөөр дамжуулж, ноос ноолуурын 24, арьс ширний 18 жижиг дунд үйлдвэр гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.
ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН БАГИЙНХАН ЮУГ ЗОРИВ

Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Мандахбилэг зэрэг албаны хүмүүс багтаж байгаа юм.
Уг айлчлалыг эдийн засаг, худалдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Тэгвэл айлчлалын багийнхан өчигдөр уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээний “Вийзэ” консалтинг компани, сэргээгдэх эрчим хүчий WPD компанийн удирдлагуудтай уулзсан байна. WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 120 мВт-ын салхин парк байгуулахаар ажиллаж байгаа аж. Ирэх оны гуравдугаар сард барилгын ажил нь эхлэх гэж буйг танилцуулж, Ерөнхий сайд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Эдгээр уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар ярилцаж, санал солилжээ.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Герман Улс авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан авто машин үйлдвэрлэлтэй холбоотойгоор газрын ховор металл, электрон машин үйлдвэрлэлтэй холбоотой зэс, өнгөт металлын олборлолттой хамтарч ажиллах боломж нээгдэж байгаа. Үүнээс гадна Германы эдийн засаг хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Монголд очир үеэрээ хамтарч ажиллах талаар ярьж байсан. Үүнтэй холбогдуулаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр бэлдэж, мөн тодорхой хэмжээний ажил хийсэн” гэсэн байна.
Ийн манай ковидын дараах айлчлал дэлхийн томоохон улсуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, эдийн засгийн эргэлт авчрах боломж байж мэдэхээр байна.
| Нислэгийн чиглэл өөрчилж, Германд айлчилсан Ерөнхий сайдын “богц”-ноос юу хүлээх вэ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |