Намрын чуулган нээлтээ хийснээр энэ намрын улс төр “амь” орлоо. Чуулганы нээлтийн үеэр Чингис хааны иш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж, чуулганы танхимд Чингис хааны хөргийг залснаар намрын чуулганы албан ёсны үйл ажиллагаа эхлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эцэг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол эх орон, монгол төрийн гал голомтыг эгнэгт мөнх бадрааж, улс орныхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг, Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангаргийг Их хааны маань эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно” хэмээн эш хөргийг залах үеэр онцолсон нь анхаарал татаж байлаа.

Энэ намрын чуулганаар эдийн засгаа сэргээхээс эхлээд хийх ажил, сайжруулах хуулийн төсөл бишгүй их бий. Харин улс төрийн тоглолт яаж өрнөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. МАН-ынхан улс төрийн давцанд хэдэн жил том байх вэ гэдгээ энэ намрын чуулганаар ч шийдэж мэднэ. Өөрөөр хэлбэл, чуулганы нээлтийн үеэрх гишүүдийн байр байдал, биеийн алахаа гишгээ, цаашлаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын харц, УИХ-ын даргын чуулганы нээлтэд хэлсэн үг, сөрөг хүчний гишүүдийн дуугарч байгаа өнгө аясаас эхлээд л энэ намрын улс төр халуун байх нь анзаарагдлаа. Өнгөрсөн зургаан жил буюу МАН-ынхан үнэмлэхүй олноороо төрийн эрхэнд гарч, Засгийн эрхийг авснаас хойш лав ийм халуун уур амьсгал мэдрэгдээгүй.
Ялангуяа шинэ парламент бүрдсэн сүүлчийн хоёр жилийн гурван удаагийн чуулганы нээлт лав нам гүмхэн болоод өнгөрдөг байв. Харин энэ удаагийн чуулганаар улс төрийн өнгө аяс арай өөр болсон нь мэдэгдэж байх шиг.
Наанадаж л УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын даргыг чуулганы нээлтийн үг хэлж байх үеэр гишүүнийхээ картыг спикерийн ширээн дээр хөлд дөнгөж орж байгаа хүүхэд шиг бүдчиж явсаар тавьчихаад гараад явсан. Үнэндээ согтуу ч юм шиг, солиотой ч юм шиг энэ үйлдэл унтаа улс төрд бага ч атугай салхи сэвэлзүүлж, МАН ганцаараа засаглаагүй шүү гэдгийг анхааруулах шиг боллоо. Мэдээж Д.Ганбат гишүүний ил байдал нийт ард түмний ашгийг төлөө юү, эсвэл нэг хүний эрх ашиг уу гэдэг нь эргэлзээтэй. магадгүй сөрөг хүчин гээд Их хуралд сууж л байгаа бол гишүүд энэ мэт үйлдлээр унтаа улс төрийг сэргээх болсон нь анзаарагдлаа. Тэрбээр энэ үйлдлээ “Ханшийн өсөлт, ард түмний амьдрал хэцүү байгааг харж байгаа байх. “Цагаан сар ба хар нулимс” гэж зохиол бий. Өнөөдөр ард түмний амьдрал хар нулимс болж, эрх баригчдын амьдралд өдөр бүр цагаан сар болж байна. Үүнээс гадна ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, Үндсэн хуульд эрх баригчид өөрчлөлт орууллаа. Ингэхдээ манай намын хэдэн нөхдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. Өнөөдөр УИХ, Их хурал биш болчихсон. Засгийн газар 20, 30 сайдтай байна. УИХ ёс зүйгүй болсон. МАН-ынхан "ЖАН"-гийнхан нийлж эдийн засгийг унагаалаа. АН-ын бүлэг эрх баригчидтайгаа нийлсэн. Даварсан эрх баригчдыг ард түмэнтэйгээ дарж авах болсон. Ардчилсан намынхан хийж байгаа юм алга. Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Энэ байдлыг эсэргүүцэж, УИХ-ын чуулганы нээлтэн дээр гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт аваачиж өглөө. Хууль тогтоох байгууллага хяналт тавих боломжгүй болсон байна. Авлига албан тушаалд живж байна" хэмээн тайлбарлаж хардана лээ.

Мэдээж Д.Ганбат гишүүний хэлсэнчлэн УИХ дахь Ардчилсан намын гишүүд эрх баригчидтай нийлж Засгийн эрхийг хамт барих уу гэдэг асуудал ч чуулганы нээлтийн үеэр яригдав. Энэ талаар УИХ-ын дахь Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж “МАН сайд болгоно гэж манай намын нэлээд олон хүнийг хошхируулчихсан байгаа. Тэр үгэнд нь автаж болохгүй. Үнэхээр АН-ыг гишүүдийг сайдаар урьж байгаа бол асуудлыг нь аман яриагаар биш албан ёсоор тавих хэрэгтэй. Ингээд хоёр намаас ажлын хэсэг гаргаад, хоёр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах талаар ярих нь зүйтэй гэсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол улсын Засгийн газар болон МАН Ардчилсан намтай хамтран ажиллах талаар нэг ч удаа албан ёсоор хүсэлт тавиагүй. МАН 62 суудалтай эрх барьж байгаа. Тиймээс үүрэг хариуцлагаа дангаараа үүрнэ” гэсэн тайлбар хийв. Ийн Засгийн газрын бүтцийн асуудал энэ намрын чуулганаар дахин сөхөгдөх нь бололтой.
.jpg)
Мэдээж чуулганы нээлтээр спикерийн үг хамгийн чухал нь. Энэ чуулганаар манай парламент хэрхэх, ямар асуудлыг анхаарч байгааг нээлтийн үгнээс харж болдог уламжлалт тогтолцоо бий. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг онцлон сануулав. Тэрбээр “Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн арван сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлнэ” гэх мэдэгдлийг чуулганы индэр дээрээ мэдэгдэв.
Ийн намрын чуулган нээлтээ хийснээр улс төр дэх томчуудыг тоглолт эд өрнөх нь ээ.
| УНТАА УЛС ТӨРИЙГ НАМРЫН ЧУУЛГАН СЭРЭЭХ ҮҮ |
|
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |