• Өнөөдөр 2024-05-05

САЙРХАХ ЮМАА ОЛЖ ЯДСАН САЙД С.БЯМБАЦОГТ

2022-09-23,   686

 

-Хэрэв Дарханы замын ажлыг хийсэн нэр зүүмээр байгаа бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлыг нь гацааж, төсвийг нь шуусан хүмүүсийг нь зарлачихвал ард түмнээс өндөр оноо авч чадахаар л байна даа С.Бямбацогт сайд аа-

       УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэхэн сайдын суудалд суугаад, “эго”-гоо дарж чадахгүй, сайрхах зүйлээ олж ядлаа даа. Бүхэл бүтэн гурван сайдын нүүр үзсэн урт настай удаан жаргалтай Дарханы зам С.Бямбацогт сайдыг салбарт нь очиход л 20 хоногийн дотор 20 км нь хатуу хучилттай болж, нэг урсгал, хоёр эгнээгээ нээхэд хэдхэн хоногийн хугацаа үлдсэн гэнэ. 
 
        Энэ талаар С.Бямбацогт сайд өчигдөр “Дархан зам олон нийтийн анхааралд байна. Би сайдын ажлаа аваад 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд 20 гаран км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 орчим нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 31-н хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Аравдугаар сар дуустал 40 орчим км замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөө бий. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээ замыг нээх боломжтой болно. Туслан гүйцэтгэх компани ажлаа шахуу хийж байна” гээд индэр дээр инээдээ барьж ядан зогсож байгаад мэдэгдэл хийчихлээ.  
 
         Үнэхээр л эрхэм түшээд С.Бямбацогт сайдын суудлаасаа энэ ажлыг хийчих байсан бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ зам дээр осолдож, амьдрахын төлөө тэмцэлдсэн хайран 300 амиа. Эв эрүүл, сав саруул байх хэдэн зуун энгийн номхон иргэн энэ зам дээр осолдож, өнөөдөр цонхны цаанаас бүүдгэр амьдралыг гунигтай ширтэж сууна. Үеийн найзуудтайгаа өдөржин гадаа тоглох насан дээрээ аав, ээжээрээ асруулаад, өөрөө ч хичээлдээ явж чадахгүй бачуурч суугаа хэдэн бяцхан зүрх байгаа бол гэж нэг удаа бодсон болов уу С.Бямбацогт сайд. Сайдын суудалд суугаад хөөрсөн байж болох ч, Зам тээврийн хөгжлийн сайд энэ удаад дэндүү хүний эрхийн мэдрэмжгүй байлаа даа. 
 

         Ёстой л хүний юмаар хүүдгэнэдэг үе үеийн томчуудын залгамж халааг С.Бямбацогт сайд үргэлжлүүлэх нь. Уг нь МАН-ын сайд нарын шандсыг шалгаж байгаа Дарханы замын төслийг анх Б.Энх-Амгалан сайдын үед эхлүүлж байв. Үндсэндээ 2019 оноос хойш 204 км, дөрвөн эгнээ зам барих ажлыг эхлүүлснээс хойш өнөөдөр гурав дахь сайдынхаа гар дээр очиж, суудалдаа суугаад бүтэн сар болоогүй сайд нь гурав, дөрвөн жилийн ажлыг ганцаараа хийчихсэн юм шиг ярьчихлаа.

 
         Хийсэн ажил нь урагшилдаггүй юм аа гэхэд хэл амыг нь дааж, өнгөрсөн хугацаанд үсээ цайтал зүтгэсэн хэдэн сайдынхаа хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна даа. Ингээд харахаар өөрөө санаачлаагүй ажил дээр нь нэр зүүдэг хуучны технологи С.Бямбацогт сайдад бий юм биш үү дээ. 
 
         Анх мянганы замын төслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг санаачилж байхад “Мянгуужингийн үлгэр ярилаа” хэмээн шоолчихоод хамаг ажил нь бүтсэний дараа бүхэл зүйлийг нь ганцаараа хийчихсэн юм шиг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрээ хавчуулаад амжсан. Түүгээр ч зогсохгүй мянганы замыг дуусгалаа гээд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл тууз хайчлаад зогсож байсан нь саяхан. 
 
        Хамгийн ойрын жишээг нь дурдахад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгахад гайг нь Х.Баттулга, гавьяаг нь одоогийн МАН-ын томчууд хүртчихсэн. Яах вэ, анх С.Баярын санаачилгаар энэ ажлыг эхлүүлж, У.Хүрэлсүх дэмжиж, Л.Оюун-Эрдэнэ дуусгасан түүхтэй ч, гол ажлыг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед хийсэн гэдэг нь тод томруун баримттай үлдсэн байдаг. Харамсалтай нь, мөнөөх л “Үүрэхийг нь чи үүр аахилахыг нь би айхалъя” гэдэг. Үнэг, чонын үлгэрээр хийсэн ажил дээр нь бялуу хүртчихдэг хуучин технологи манайд бугшчихжээ. Үндсэндээ ард түмнийг юу ч мэддэггүй, загасны ой санамжтай хэмээн басамжилж байгаа нэг хэлбэр нь энэ болчихлоо. 
 
         Сонгууль болгоноор сенсаци болж, нэр дэвшигчдийн гол бай болчихсон Дарханы замын дараагийн “эзэн” нь ийн С.Бямбацогт сайд боллоо. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замаар мөн ч их шоудсан даа. Ингэхдээ Зам тээврийн сайд Л.Халтараас өдөр болгон шахуу ам асууж, арга аа барсандаа Л.Халтар сайд “Дарханы замын ажил хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна” гээд амыг нь тагласан ч удаатай. Ийн Зам тээврийн хөгжлийн сайд нарын шандасыг шалгасан Дарханы зам дээр шоудах дараагийн сайд нь С.Бямбацогт байжээ. Хэрэв ээ Дарханы замын ажлыг хийсэн нэр зүүмээр байгаа бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлыг нь гацааж, төсвийг нь шуусан хүмүүсийг нь зарлачихвал ард түмнээс өндөр оноо авч чадахаар л байна даа С.Бямбацогт сайд аа.
 

САЙРХАХ ЮМАА ОЛЖ ЯДСАН САЙД С.БЯМБАЦОГТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-23 17:10:35
    Шаварчин: Үүрхийг биш үүрэхийг, айхлах биш аахилах гэж бичдэг юм сэтгүүлч гуай. 5 үг холбоод зөв биччихэж чадахгүй бол явж шавар зуур л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-23 11:20:05
    шууд: ногоон нүдэлчихээд нүдэнд хүйтэн пиздаа. идэж цадахаа байсан бирд.ийм юмыг сайд болгодог дүнхүү данхан толгойт бушуухан огцроосой.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188