Дэлхийн 40 гаруй орны 4000 орчим төлөөлөгчийн өмнө эх оронд нь очоод Ерөнхийлөгчийнх нь нүүрэн дээр Эгийн голын УЦС-аа барихаа зарлалаа. Үе үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын даваагүй, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан хэрэг ч холбоотой байж болзошгүй гэж үздэг Эгийн голын УЦС-ын төслийг дэлхийд зарлаж, бүс нутгийн хэмжээнд бодлогоо зарлаж, гаднын хөрөнгө оруулагчдыг урьж чадлаа.
-МОНГОЛООС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ БУЮУ БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ-
Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод болж байгаа. Тус чуулга уулзалтад Ерөнхий сайд тэргүүтэй манай орны төлөөлөгчид оролцсон нь Монгол Улсыг дамжин ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий дамжуулах 962 км урттай хоолойн төсөл. Энэ ч утгаараа Дорнын эдийн засгийн ээлжит чуулга уулзалтыг нээж, үг хэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулна” гэдгээ дахин мэдэгдсэн юм.

ОХУ-ын Владивосток хотод дэлхийн 40 гаруй орны 4000 орчим зочин, төлөөлөгч цуглажээ. Тэрэн дундаа бүс нутгийн хэмжээнд ярих “Роскосмос” корпорацийн Ерөнхий захирал Ю.И.Борисов, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар оролцож, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди чуулга уулзалтад цахимаар оролцсон аж.
Эдийн засгийн чуулганыг удирдан явуулагчийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явц хэр байгаа талаар асуухад Монгол Улсаас ОХУ-ын Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусаж байгаа талаар мэдэгдэв. Тэрбээр “Хийн хоолой яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах ёстой вэ гэхээр, бүс нутаг хамтдаа хөгжиж интеграцид орж, илүү их эдийн засгаараа уялдах ёстой. Зөвхөн хийн хоолой биш миний танилцуулсан төмөр зам, авто замын төслүүд агаарын тээвэр интеграцид орох нь чухал гэж үзэж байна. Ингэснээр манай бүс нутгийн өрсөлдөх чадвар дээшилнэ” гэжээ.

Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт манай Ерөнхий сайдын олон улсад зарласан өөр нэг зүйл нь Шинэ сэргэлтийн бодлого. Тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд Монгол Улсын ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэх. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулсан бөгөөд уг хөтөлбөрт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалаад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр гэж тооцож байгаа хэлсэн юм.

Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас онцлох нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тааламжгүй хүлээж авсан үе. ОХУ-аас Монгол Улсад 31 жилийн өмнөөс барьж эхэлсэн Эгийн голын УЦС-ыг байгаль экологид сөрөг нөлөө үзүүлнэ гэх шалтгаанаар үеийн үед хаалт тавьж ирсэн. Тэр бүү хэл Эгийн голын УЦС-ын тухай ганц үг сольё гэхэд авч хэлэлцдэггүй байлаа. Харин бүс нутгийн хэмжээний нүсэр том эдийн засгийн чуулганы индэр дээрээс Л.Оюун-Эрдэнэ улсынх нь Ерөнхийлөгчийн өмнөөс харж байгаад “Бид нар Эгийн голын УЦС-аа барина” гэв. Түүнчлэн Эгийн голын УЦС-аас гадна мөн л хойд хөршөөс үйл ажиллагаанд саад учруулж, зогсоодог гэх Эрдэнэбүрэнгийн УЦС-аа ч БНХАУ-тай хамтарч барих талаараа хатуу мэдэгдэл хийв. Хаа очсон газраа л биеийн хэлэмжээрээ олон нийтэд үзүүлэх гэснээ үзүүлдэг хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин тийм ч тааламжгүй харагдсангүй. “Болохгүй” гэсэн юмыг нь зөрүүдэлсээр байгаад “Барина” гэж байгаа мэдэгдлийг их л ярвагар хүлээж авч байгаа харагдаж байлаа.
Өнгөрсөн хугацаанд орос “ах” нартаа найр тавьж байгаа шиг дүр үзүүлж байгаад Ерөнхийлөгчийнх нь өмнө хэлэх гэснээ л хэллээ дээ.

“Урагшилдаггүй” гэх тодотголтой Эгийн голын УЦС-ын төсөл Малайзын Холбооны Улсын Засгийн газраас Монголд УЦС барьж өгөхөөр болсон түүхээс эхлэлтэй. Тухайн үед Малайзын Засгийн газраас Эгийн голд хөрөнгө оруулалт хийж, гурван жилийн дотор УЦС-ыг барьж, бүрэн ашиглалтад өгөхөөр тохиролцоод байв. Тэр үед ОХУ-аас цахилгаанаа өндөр үнээр худалдан авдаг, цахилгаан хомс манай оронд Эгийн голын УЦС шиг хэрэгтэй юм үгүй байсан гэж хэлж болно. Малайзын Засгийн газраас гурван жилийн дотор 480 мегаваттын УЦС барьж, “Өөрсдөө 18 жил ажиллуулж, өртгөө нөхсөнийхөө дараа Монголд хүлээлгэж өгөөд явна” гэсэн үр өгөөжтэй санал тавьж байв. Харин тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Амаржаргал Бээжинд хүрч, малайзчуудтай гэрээ хийж, санамж бичигт гарын үсэг зурчихаад ирсний дараа гэнэтхэн л Чехийн “Техно-Арт” гэх компани гарч ирээд шат дараатай явж байсан УЦС-ийн төслийг ажлыг зогсоож орхисон байдаг.

Ердөө Малайзын Ерөнхий сайд Монголд ирж, гэрээнд гарын үсэг зурахад л дуусгавар болох байсан хэлэлцээний өмнөхөн гарч ирсэн “Техно-Арт” компани Эгийн голын УЦС-ыг бариад 18 жил ч биш бүр 10 жил ажиллуулаад Монгол Улсад хүлээлгэж өгнө гэсэн санал ашигтай санал тавьж байжээ. Тавьсан санал нь итгэмээргүй манай талд ашигтай байсан болоод ч мэргэжилтнүүдээр Чехийн талыг судлуулж, цааш нь Эгийн голын УЦС-ыг барьж өгөхөөр ярьсан “Техно-Арт” компанийг судлахаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны дарга С.Зориг агсан өөр хэдэн гишүүний хамт Чехийг зорьж байв. Харин очиход нь өнөө “сүрхий” яриатай “Техно-Арт” компани нь ердөө 100 мянган ам.долларын эргэлттэй барилга засварын жижиг компани байж таарчээ. Гэсэн ч тус компанийг судлахаар Чехийг зорьсон төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан эх орондоо ирээд удалгүй бусдын гарт амиа алдсан билээ. Тиймээс С.Зориг агсны амиа алдсан хэргийг Эгийн голын УЦС-тай холбоотой байж болзошгүй гэж үздэг. Тэр цагаас хойш гаднын гар харсан Эгийн голын УЦС-ын төсөлд олон талын нөлөө орж, баригдалгүй байсаар өнөөг хүрсэн. Харин Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эгийн голын УЦС-аа барина” гэж зарласан нэг талаараа сайшаах зүйл болж байна.

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиных нь нүүрэн дээр хийсэн мэдэгдэл “Илүүдсэн юм болох вий” гэх ч хүн бий. Харин ч мэдэгдлийн дараа ОХУ-аас хариу өгөх нь бүү хэл барьж байгаа, бариулж байгаа ч талдаа өндөр ашигтай байж болох Эгийн голын УЦС олон улсын анхааралд орж эхэллээ. Эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой уг УЦС-ын төсөлд дахин гаднын нөлөө орж, хаалт тавихгүй л бол зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй өөр бүс, тивээс ч хөрөнгө оруулагч, гүйцэтгэх компани ойрын хугацаанд гарч ирэх нь гарцаагүй.

| ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙН БАЙЛАА |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |