Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын даргын сонгуульд 96 хувийн саналаар ялсан Х.Батттулга тамгаа гардаж, Их хурлаа хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сарын дараа мэдэгдэл хийж, “Ажлаа хий” уриатай тайван жагсаал эрчимжсэн зэрэг онцлох үйл явдлууд өрнөсөн билээ.

Ардчилсан намын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэл хийж, Ардчилсан намын 32 жилийн ойн баяраар намын даргаар сонгогдсон Х.Баттулгад албан ёсны тамгаа гардуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынхан даргагүй, тамгагүй мэт дотроо хагаралдан бутарсан хэмээн олны шүүмжлэлд өртөж байсан нь үнэн. Харин тус хурлаар жинхэнэ тамгыг жинхэнэ даргад нь гардуулж, ёсчлон батламжилсан гэхэд болно. Тухайлбал, тус хурлын үеэр З.Энхболд Ардчилсан намын тамгыг хийлгэж байсан хүний хувьд жинхэнэ эсэхийг шалгаж, “С.Эрдэнийн барьж байгаа тамгыг Ардын намынхан хийж өгсөн” хэмээсэн юм. Харин энэ үеэр Ардчилсан намын дарга Х.Баттулга “ “Монгол Улсад Ардчилсан нам байгуулагдсан өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын ардчиллын түүхэн багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, дор байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бусармаг үйлдэл санаархлыг Ардчилсан намын даргын сонгуульд оролцсон төлөөлөгчид итгэлтэйгээр санаа өгсөн бүх гишүүдэдтаслан зогсоолоо, талархал илэрхийлье. Та бүхний санал идэвх оролцоо нийгэмд Ардчилсан нам нэгэн цул байгааг илтгэн харууллаа. Ардчиллын бат цайз нь тамга тэмдэг биш үзэл баримтлал итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохын та бүхэн тодоор батлан илэрхийллээ. Ардчилсан нээлттэй нийгэм, чөлөөт зах зээл ,хуулийн засаглал, хүний эрх чөлөө нь монголчуудын маань хэв маяг амьсгалах агаар болоод 32 жил болж байна. Эдийн засгийн тогтвортой хөгжил , санхүүгийн тусгаар тогтнолд бүрэн дүүрэн хүрч амжаагүй яваа нь нэн тэргүүний асуудал болж байна. Одоо бид нэгнээ буруутгахаас илүү ажилгүйдэл, ядуурал, хоцрогдолтой тэмцэж тусгаар тогтнолтой ардчилсан тогтолцоогоо эдийн засгийн чадамжаар бэхжүүлэх нь хамгаас чухал болж байна. Бидний тэмцэл бол үгээгүй ядуурлаас хөгжил дэвшил, чинээлэг амьдралд монголчуудыг нийтээр аваачихын төлөөх ялалт байх болно. Ирэх жилүүдэд монголчууд нийтээрээ хэзээ ч байгаагүй нэгдэлтэйгээр ядуурлыг ялан дийлэх ёстой. Ажилгүйдэл нүүрлэж, үнийн өсөлт, төгрөгийн уналт болж, цалин бүр иргэнд хангалтгүй байна. Монгол Улсын уламжлал утга санаа сэргээн мандуулагч, залгамжлагч, тээгч, улс төрийн хүчин болгохын тулд ардчилсан нам маань 2024 оны сонгуульд ялж улс иргэдийг амар амгалан эрүүл саруул, боловсролтой, хангалттай цалин орлоготой, хөгжингүй амьдралд хүргэх тэмцлийг одоогоос эхлэн эрчимжүүлэх шаардлагатай болж байна.Ардчилсан намын ойрын зорилго нь үзэл бодол сэргээн тодотгож, зорилго зорилтоо иргэд оногчдод маш ойлгомжтойгоор түгээх юм. Эрх баригч нам маань саяхан зүүнийг үзэл баримтлалын хүчтэйгээр илэрхийлж байгаа бол бид мөн адил барууны үзлээ тунхаглах, тууштай баримтлах шаардлагатай байна. Бид халамжийг шүтэх үзлээс ангижирч, ажлын байр, цалинг дээдлэгч бүтээмжтэй төрийг удахгүй урлах болно. Халамжийг гарцаагүй шаардлагатай хүнд хүртээсэн шиг хүртээх халамжийг хавтгайруулахаас сэргийлнэ. Орчин цагийн хандлагатай хөл нийлүүлэх, шинжлэлийг уламжлалттай хослуулах замаар иргэдийн олонхын дэмжлэг бидэнд тулгараад байна” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сард шар түвшинд шилжиж, аялал жуулчлалыг хүлээн зөвшөөрсөн сайхан мэдээ дуулгаснаа хойш хоёр сарын дараа гарч ирсэн юм. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгсөн билээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөхдөө баахан зовлон тоочиж, тоочиж “Амаргүй байна” гэх үгийг хэдэнтэй давтав. Тухайлбал, “Орос, Украины асуудлаас болж монголчууд бүтэн сар талцаж байгааг, манай улсын эдийн засаг сэхээний орон дээр байгааг, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлаж, хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, хэний ард хэн байгааг өдрөөс өдөрт мэдэж буй тухай, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг дэлхийн номер нэгт бичигдэж байсан гэмт хэрэгтэн гэгдэх Эль Чапотой зүйрлэсэн, Х.Баттулгыг зөвлөхөөсөө чөлөөлсөн, Монгол банкны Ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална, албан тушаалд нь санаархагчдыг “Сарвуугаа татаарай, амбицаа татаж сур” хэмээн зандарчихаад, өөрийгөө огцрохоос айхгүй. Харин улстөрийн үхдэл болохоос айж байна” хэмээн бухимдал, бачуурлаа илэрхийлээд амжсан.

“Ажлаа хий” уриатай үнийн өсөлт болон нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг тодорхой хугацаанд шийдэж өгөхийг шаардаж, Ерөнхий сайдыг залуучуудтай уулзахыг санал болгосон жагсаал гурав дах өдрөө үргэлжилж байна. Иргэдийн шаардлагыг сонсож, хүлээж авсан Ерөнхий сайд өчигдөр Төв талбай дээр гарч ирж залуучуудтай уулзаж, асуултад хариулж, Засгийн газрыг яаралтай хуралдуулж, шийдвэрээ танилцуулсан.Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр жагсагчдаас ирсэн санал, санаачлагыг үндэслэн 15 зүйл бүхий асуудлаар яаралтай хуралдаж, 11 зүйлийг нь тодорхой үе шаттайгаар УИХ-ын хуралдаанд оруулж өгөхийг болсныг мэдэгдсэн. Гэвч тус шийдвэр жагсагчдын хүлээлтэд нийцээгүй тул жагсаалаа дахин үргэлжлүүлж, Засгийн газрыг дахин хуралдаж, шийдвэрээ тодорхой, үр дүнтэй болгож өгөхийг шаардсан билээ. Харин эхний өдрийн жагсаал 04:00 цаг хүртэл үргэлжил, цагдаа, тусгай хамгаалалтынхан хүч хэрэглэж жагсагчдыг тараасан. Харин энэ үеэрээ олон хүнийг баривчилж, биед нь гэмтэл учруулсан бичлэг цацагдаж, залуусыг яаралтай суллахыг мөн шаардсан билээ.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ардчилсан намын дарга жинхэнэ тамгаа гардаж, Ерөнхий сайд “Ясаа янгинаж” байгааг зарлаж, түүнийг айтал жагссан залуусын жагсаалтай ДОЛОО ХОНОГ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |