Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар болж, Хөгжлийн банкны шалгалтын материалыг ил болгох, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр болсон зэрэг улстөр онцлох үйл явдлууд болж өрнөсөн.
Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бичиж, найруулсан “Худалдагч охин” уран сайхны кино БНСУ-ын кино наадамд өрсөлдөж байна. Тус наадмын шалгаруулалт энэ сарын 10-20-ны хооронд БНСУ-д болох бөгөөд шилдэг 15 бүтээл гранприд өрсөлдөхөөр үлдээд байна.
БНСУ-ын кино наапмын гранприн өрсөлдөөн Хонконгийн дөрөв, БНСУ-ын нэг, олон улсын хамтарсан хоёр, Япон, Филиппин, Тайвань, Казахстан, Энэтхэг, Монголын тус бүр нэг бүтээл тунан үлдээд байгаа аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдөр гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, арван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 569 хэрэг шалгагдаж байна.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, Венецийн дүрслэх урлагийн олон улсын наадам, Каннын кино наадамд монгол уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм.
Тэгвэл энэ дагуу өнгөрөгч долоо хоногт Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад хамтран ажиллах тухай” гэрээг хийв.
Улмаар Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын уран бүтээлчдийг Венецийн биеннальд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлж, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах аж.
Өнгөрөгч долоо хоногт болсон Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулах үеэрээ Хөшигийн хөндийн байр зүйн зураг буюу уул жалгыг судлах, барих барилгын даацын стандартыг тогтоох зэрэг ажлыг хийж байгаа талаар онцолсон юм.. Тэрбээр “Хөшигийн хөндийд эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлснээр тухайн газарт төвлөрөл бий болох юм. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ямар байгууллагуудыг гаргах вэ гэдгийг судална. Мөн Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нисэх буудлын ойролцоох дулааны станц ямар хүчин чадалтай байх, цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах, дулааны шугамыг хэрхэн татах зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургийг гаргана. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох юм. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дэд бүтцийг тавьснаар хувийн хэвшлийн байгууллагууд барилга байшин барих боломж бүрдэнэ” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Нямбаатар Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа цахимаар хэрхэн явуулах вэ гэдэг талаар ирэх пүрэв гарагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө 11 мянган нэр бүхий албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж прокурорын байгууллагад очих хэрэггүй. Цахимаар хяналт тавьж, идэвхжүүлэх ёстой. Мөн хэргийн харьяаллыг нэг болгох хэрэгтэй. 2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын ажлын хэсэгт орсон хяналт шалгалтын ажлыг ил болгох хэрэгтэй. 130 хуудас шалгалтын материал байгаа. Тухайн цаг үед нь алдаа дутагдлыг, зөрчлийг ил болгож эх үүсвэрүүдийг татан буулгасан бол, зээл авсан нэр бүхий эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хянаж шалгасан бол хэрэг хэрхэн шийдэгдэж, ямар түвшинд яаж шийдэгдэх байсан бэ гэдэг дүгнэлтийг ил болгож байгаа. Тогтоол нь ил болбол Хууль зүй дотоод хэргийн яамнаас бүрэн эхээр нь хэвлэж өгөх боломжтой. Өмнө нь Хөгжлийн банкны алдаатай зүйлийг нэг ч удаа ил болгож байгаагүй” гэв.
АН-ын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд болно. Улмаар тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарын цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Монгол Улс 2023 оны төсөв батлагдахад төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод жишгийг Монгол Улсын засгийн газар тогтоосон. Боловсролын салбарын хамгийн том санхүүжүүлэгч бол нэг хүүхдийг сургах хувьсах зардал дээрээс нь багш нар цалингийн доод жишиг батлагдсанаар бид үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бол нийтээр нь цалин нэмэх асуудал биш багш нарын цалин хөлсний бүтцэд өөрчлөлт оруулна. Цалин дээшээ хэр их өсөхийг сурагчийн сурлагаар, үр дүнгээр хэмжинэ. Цаашдаа үе шаттайгаар, үр дүнд суурилан өөрчлөлт хийнэ. Сайн багш өндөр цалин авна, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай гэж харж байна. Багш нарын цалин таван шатлалтай байсан. Бид цалигийн доод жишгийг батална. Дээшээ бол хязгааргүй. Багцлаад хэлбэл сайн ажлаа хийвэл их цалин авах юм” гэв.
“Орфей” театрын найруулагч М. Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнахаар болжээ.
ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” медалийг эх орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж байгаа аж. Тэгвэл найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М. Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан юм.
Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн этгээдүүдийг илрүүлж, баривчилжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Нийтийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хөгжлийн банкны шалгалтын материалыг ил болгох, Х.Баттулга улстөрийн “дүр”-ээрээ эргэн ирэхээр болсон ДОЛОО ХОНОГ |
|
2025-05-13 17:29:34
2025-05-13 17:11:55
2025-05-13 16:20:55
2025-05-13 16:00:27
2025-05-13 15:50:06
2025-05-13 15:39:40
2025-05-13 15:28:44
2025-05-13 15:23:55
2025-05-13 15:14:14
2025-05-13 15:09:56
2025-05-13 13:13:40
2025-05-13 13:08:48
2025-05-13 12:29:35
2025-05-13 11:30:52
2025-05-13 08:59:26
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-12 18:49:11
2025-05-12 15:21:19
2025-05-12 15:00:00
2025-05-12 14:49:56
2025-05-12 14:11:56
2025-05-12 13:54:30
2025-05-12 13:00:00
2025-05-12 12:32:51
2025-05-12 12:01:49
2025-05-12 11:30:00
2025-05-12 10:54:27
2025-05-12 10:12:27
2025-05-12 10:11:12
2025-05-12 10:00:00
2025-05-12 09:59:59
2025-05-12 09:40:06
2025-05-12 09:26:35
2025-05-12 09:26:21
2025-05-12 09:23:40
2025-05-12 09:05:09
2025-05-12 08:06:00
2025-05-12 07:35:33
2025-05-12 07:13:16
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 06:00:00
2025-05-12 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |