Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өнгөрсөн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спортын онцлох үйл явдлыг тойлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татаад байсан Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд өндрөө авлаа. Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэрийг гаргаж, олимпын наадамд Монгол тамирчид уралдсан зэрэг онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ 52 ЗЭЭЛДЭГЧИЙГ АТГ ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногийн улс төр тэр чигтэй Хөгжлийн банкнаас зээл авч, хугацаандаа эргэн төлөөгүй чанаргүй зээлдэгчдийн эргэн тойрон дахь асуудлаар өрнөв. Экспортыг дэмжих хөрөнгийг эх үүсвэрийг бүрдүүлэгч улсдаа ганцад тооцогдох энэ банкнаас их хэмжээний зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөөгүйн улмаас дампуурлаа зарлахад хүрээд буй. Тус банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүй компаниудын нэрийг албан ёсоор зарлаж, УИХ-аас ажлын хэсэг томилон, Ерөнхий сайд ч хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, үүрэг чиглэл өгсөн.
Түүгээр ч зогсохгүй Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлөөгүй 52 зээлдэгчийг АТГ шалгаж байгаа гэнэ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар нэгдүгээр сарын 28-нд албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллээр Хөгжлийн банкнаас чанаргүй гэж үзэж, нийт 52 зээлийг шалгуулахаар АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж байна. Мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулсан. Хэргийг шалгаж эхэлсэн цагаас хойш Хөгжлийн банкны зээлдэгчдээс 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн.
Түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонго “Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2017 онд баталсан хуулиар зохицуулагддаг. Энэ банк иргэдээс хадгаламж төвлөрүүлдэггүй. Гадаадаас эх үүсвэр татаж санхүүжүүлдэг. Ирэх жил нийт 800 сая ам.долларын бондыг эргэн төлөх ёстой. Үүнээс 280 сая ам.доллар нь Самурай бонд Засгийн газрын баталгаатай гарсан. Энэ бондыг Хөгжлийн банк гэрээгээр төлсөн үүргээрээ эргэн төлөх ёстой. Үүнийг тус банк эргэн төлөлтөөрөө төлөх үүрэгтэй. Хөгжлийн банкны зээлийн график зөрчигдөж байгаа учир өөрийн эх үүсвэрээр бондын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж болзошгүй. Төрийн өмчит банк учир хэрэв 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг Засгийн газар хариуцах эрсдэл үүсэж болзошгүй байна” гэх тайлбарыг хийсэн удаатай.
БҮХ ШАТНЫ СУРГАЛТ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх шатны сургалтын хичээлийг 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргав. Тодруулбал, коронавируст халдварын тохиолдлын тоо буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.
Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Хоёрдугаар сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургууль болон, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Өмнө нь тав есийн зарчим буюу нэг долоо хоног танхимаар, нэг долоо хоног цахимаар гэж байсан бол өнөөдөр танхимын үйл ажиллагааг бүрэн нээх шийдвэр гаргалаа" гэсэн юм.
ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ ТАМИРЧИД ӨРСӨЛДӨВ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн олимпын XXIV дэх удаагийн “Бээжин-2022” наадам өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 91 орны 2871 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өвлийн спортын үндсэн долоо, шинэ төрлүүдэд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөнө. Өвлийн олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөл хоёр тамирчин оролцож байна. Тэд өнгөрсөн долоо хоногт уралдаж, хувийн амжилтаа ахиулсан юм. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн спринт /1.5 км/ зайн урьдчилсан уралдаан ОУХМ А.Энхтуул оролцож, 91 тамирчны 84-рт гараанаас гарч, 3:58.25 минутын амжилтаар 79 дүгээр байрт орсон юм.
Бээжингийн өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанд ОУХМ Батмөнхийн Ачбадрах оролцлоо. Энэ зайнд нийт 99 тамирчин оролцсоноос Б.Ачбадрах 43 минут 29.9 секундийн амжилтаар 65 дугаар байр эзлэв. Тэрбээр 2018 оны Пёнчаны олимпод 1115 тамирчнаас 93 дугаар байрт орж байсан юм.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал өндрөө авч, бүх шатны сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |