Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, Цар тахлын тухай хуулийг үргэлжлүүлэн сунгаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлж, монгол түмэн “Буян үйлдэгч” хэмээх бар жилээ гаргасан, “Бээжин-2022” өвлийн олимпын наадам эхэлсэн зэрэг улстөр, нийгэмд онцлох үйл явдал өрнөлөө.
Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж, 2022 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Мөн тус хуралдаанаар Цар тахлын тухай хуулийг өргөн мэдүүлж, эцэслэн баталсан юм.

Улмаар тус хуулийн үйлчлэх хугацааг улсын төсөвтэй уялдуулан энэ оныг дуустал сунгасан. Ипотекийн зээлийн эргэн төлөлт болон зургаан сарын хугацаанд сунгагдаж байсан хөнгөлөлт чөлөөлөлтүүд хэвээр үргэлжлэх боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасан юм.
.jpg)
Энэхүү тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 буюу 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдэж байгаа” талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн юм.
Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд 348.0-399.0, 435.0-499.0 мянга хүртлэх төгрөгийн тэтгэвэр авч байгаа 26,7 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн доод хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд нэмэгдлийн хэмжээ нь 15 хувьд хүрэхгүй байгаа тул эдгээр иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон аж.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах найм дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 1-ний өдөр Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөө гэрт болов.
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилготой Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг анх удаа судлаачдын баг хүртсэн юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 18 тоот “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” захирамж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 дугаар захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журмын 1.2 дахь заалт, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, Үндсэн хуулийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багт 2022 оны, найм дахь удаагийн Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэжээ.
Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажилласан байна.
XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жил улирч, “Буян үйлдэгч” бар жил гарлаа. Өнгөрч буй үхэр жилийн 50 орчим өдрийг монголчууд хөл хорионд өнгөрүүлж, цар тахлын улмаас 2000 орчим иргэнээ алдаж, коронавирусийн эсрэг вакцин нэвтрүүлж, дөрөв дэх тунгийн тарилтыг эхлүүлсэн.

Сар шинийн баяртай холбогдуулан Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас цар тахлаас урьдчилан сэргийлж, гэр гэртээ цагаан сарын баяраа тэмдэглэхийг зөвлөж байсан. Тэгвэл ТЦА-наас ирүүлсэн мэдээллээр цагаан сарын шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хот руу 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн хотоос гарсан байна. Тиймээс гэр бүл болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг холбогдох байгууллагаас зөвлөж байгаа юм.
“Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадам нээлт өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрийн 20:00 цагт эхэлж, албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн олимпын наадамд 91 орны 2871 тамирчин оролцож байгаа бөгөөд өвлийн олимпын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм.
“Бээжин-2022” XXIV дэх удаагийн өвлийн олимпод Монгол Улсыг төлөөлж, ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцоно. ОУХМ Б.Ачбадрах нь “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа буюу 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авсан. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлж байв. Тэрбээр Монголын цагаар хоёрдугаар сарын 11-ний өдөр эрэгтэйчүүдийн 15 км-т хурдаа сорих юм.

Харин ОУХМ А.Энхтуул 2015, 2016 онд “Васалофит” олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий таван км-ын зайд дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. Мөн тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021 оны ДАШТ-ий таван км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ. ОУХМ А.Энхтуул хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд өрсөлдөнө.
Ташрамд сонирхуулахад, “Нэг дэлхий, нэг гэр бүл” уриатайгаар нээлтээ хийсэн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын зохион байгуулагч орон болох БНХАУ нь хүн төрөлхтний түүхэнд дэх анхны зуны болон өвлийн олимпын эх орондоо зохион байгуулсан улс болоод байгаа юм.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Монголчууд “Буян үйлдэгч” бар жилтэй золгож, “Бээжин-2022” өвлийн олимп эхэлсэн ДОЛОО ХОНОГ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |