Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа чанаргүй зээлдэгчдийг олон нийтэд ил болгож, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг “Ална” гэж сүрдүүлж, заналхийлсэн зэрэг улстөр, нийгмийн хэд хэдэн онцлох үйл явдал болж өнгөрөв. Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд Хөгжлийн банк тойрсон маргаантай холбоотой асуудал болон “Оюутолгой” гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зэрэг онцлох мэдээллийг онцлон хүргэж байна.
Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа чанаргүй зээлдэгчийг тус банкныхан олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.3 хувь нь “чанаргүй зээл” гэх ангилалд орсон байна. Тиймээс 2014-2019 онд зээл аваад гүйцэд төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд:

БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банканд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан талаар Хөгжлийн банкнаас мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор БШСУ-ы сайд асан Ё.Отгонбаяр өөрийн албан ёсны твиттер хуудастаа “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу” хэмээн бичиж, жиргэсэн байдаг. Тэгвэл тэрбээр сэтгүүлчийг мөн заналхийлж, сүрдүүлсэн байна. Тодруулбал, сэтгүүлч У.Оргилмаа руу “Чамайг очиж ална” гэх утга бүхий чат бичсэн гэнэ. Сэтгүүлч У.Оргилмаа нь цахим хуудастаа сайд асан Ё.Отгонбаярын ирүүлсэн сүрдүүлгийн захидлыг дэлгэлээ. Тус захидалд “Чи новшийн “Зариг.мн” сайтдаа хэлээрэй. Хогийн хоёр гар. Та хоёроос болж ах нь салж байна, муу п..да минь. Чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. “Зариг.мн” сайттай чинь хамт ална. Та нар тэгж байгаа бол алалцана, яадаг юм” гэж бичжээ.
Сэтгүүлчдийг амь насанд заналхийлж, сүрдүүлсэнтэй холбоотойгоор сэтгүүлчдийн төлөөлөл мэдэгдэл хийж, Ё.Отгонбаярыг шалгуулахаа мэдэгдсэн. Мөн сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн Ё.Отгонбаярт МАН-ын Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний хурлаар хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн юм.

"Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаж, анхныхаа тэслэгээг хийсэн. Тухайн өдөр Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд "Туркойз Хилл Ресурс" компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдож байсан 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Энэхүү зээлд Монголын Засгийн газрыг төлөөлөн хэрэгжүүлэгч "Эрдэнэс Оюутолгой"-н нэрийн өмнөөс TRQ-ийн "Оюу толгой" компанид оруулсан хөрөнгийн хэмжээ болон 1.4 тэрбум ам. доллар болон нэмэгдүүлсэн хүүгийн нэг тэрбум ам.доллар багтжээ.

“Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт гүйцэтгэсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны цахим хуудастаа “Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нартай уулзалт хийсэн. Уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр хуралдуулах захирамж гаргаж, хуралдаанаар ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар хэлэлцсэн. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ хэмээн танилцуулсан аж.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Оюутолгой” гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэх "амлалттай" ДОЛОО ХОНОГ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |