• Өнөөдөр 2024-04-27

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болох нь эдийн засгийн гарц боллоо

2021-11-29,   6671

         Монгол Улсын эдийн засгийг ойрын хугацаанд сэргээх ганц боломж нь Оюутолгойн төсөл буюу “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээгээ Монголын Засгийн газар сайжруулж, чадах эсэх асуудал болоод байна. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтээрээ үүнд анхаарал хандуулж эхэлжээ. 
 
     Өнгөрсөн долоо хоногт цар тахлын дөрөв дэх давлагаа дэлхий дахинд эхэлж, эрүүл мэнд эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх аюул нүүрлээд буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Өмнөд Африкаас гаралтай мутацлагдсан вирус нь урьд урьдынхаас илүү аюултай хэмээн анхааруулж, дэлхийн томоохон улсууд хилээ хааж, эдийн засгаа хумьж эхэллээ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом унасан зэргээр эдийн засагт савлагаа үүсгэж,  байдал амаргүйд хүрч мэдэхээр байна.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг Монголын тал анхааруулсан.

 Улмаар төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой гэдэг байр суурийг өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хатуу баримталж буй. Хэрэв зээ энэ байр сууриа хэвээр нь хадгалж чадвал цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгаа аврах том боломж манайд байна. Гагцхүү Засгийн газар хатуу байр сууриа хамгаалж чадах эсэх нь олны анхааралд байсаар байна. 
       УИХ-ын 92 дугаар буюу Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан 2019 оны арванхоёрдугаар сард байгуулж байсан. Харин Л.ОюунЭрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоноор ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилж, ажлын хэсэг бараг хоёр жил энэ төсөл дээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй хэвээр.
 
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Оюутолгойн гэрээг сайжруулах ажил урагштай байгаа. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ч манай талд гарсан гэх тайлбарыг удаа дараа хийж байв. 
 
Тэрбээр “Рио Тинто" группээс дөрвөн асуудал бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Нэгдүгээрт, Монгол Улсад ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол хийсэн. Энэ нь манай Засгийн газрын 34 хувьд бичигдсэн 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичилт. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилд хүү, нийлмэл хүүгийн хамт бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. 2051 он болоход энэ өр 22 тэрбум доллар болно. Тиймээс "Рио Тинто" 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэх санал тавьсан. Ингэснээр ашиг, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авах хугацаа наашлах боломжтой гэсэн. Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын хүнд үед таагүй үр дүн үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газарт нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлье гэсэн. Энэ ямар нэгэн татварт хамаарахгүй. 
 
 Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллароор төлөвлөсөн ч зардлын хэтрэлттэй, цаг хугацааны хувьд хойшилж байгаа. Тиймээс 5.4 тэрбум ам.доллароос хэтэрсэн зардал дээр менежментийн төлбөр авахгүй. Мөн 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй, зогсоох санал гаргасан. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулъя гэсэн. Ингэснээр Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил урагшаа явна” хэмээн мэдэгдсэн.
 
Тэгвэл саяхан  “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монголд айлчлал хийгээд буцав. Энэ үеэр тэрбээр “Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 
  Оюутолгойг хэрхэхээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын засаглах хугацаа хамаарч мэдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, “Рио тинто”-той хэл амаа ололцож чадахгүй, эдийн засгаа хүндрүүлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч мэдэх юм. Тиймээс Оюутолгойн гэрээг сайжруулах нь Монголын эдийн засгийн гарц болоод зогсохгүй улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг ч шийдэж мэдэх нь.
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болох нь эдийн засгийн гарц боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 21:00:48
    Зочин: Хуульч хүн эдийн засгийн гэрээг хийдэггүй юм. Өрөнд унагавал юу болохыг төсөөлөөгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 18:41:33
    Зочин: Зэс метал дээр суурилсан техник технологийн эрин зуун эхэлчихээд байхад энэ ЗГазар харин ч муу санал дэвшүүлж байна. Нээх алдчих вий ч гэх шиг.... болино л биз дээ. Өөр ухаад төнхөөд өгье гэсэн гарууд дэлхийгээр л нэг хийх юмгүй гиюүүрээд байж байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 14:09:34
    АРД: У.Хүрэлсүх, Сү.Батболдтойгоо нийлээд Рио Тинтогийн төлөө Л. Оюунэрднийгээ түгжилдэж магадгүй л юм... Ер нь бол Оюутолгойн гэрээ эхнээсээ Монголын ЗГ-ыг мэхэлсэн луйварын гэрээ байсан нь ойлгомжтой болсон. Одоо Рио Тинто Монголын ЗГ-аас тулгаж тавиад буй 92-р тогтоолын шаардлагыг бүхэлд нь хүлээж авахгүй бол Оюутолгойн гэрээг зогсоож Рио Тинтог Монгол улсаас гаргах хэрэгтэй. Монгол улс ашигт малтмалаа хилээр гаргахгүй гэдэг мэдэгдлээ Рио Тинтод өгөх нь зүйтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 07:50:06
    Ганаа: Энэ Оюу толгой асуудал болохоор зүгээр өг гээд байгаа урвагч нарыг Монголоос хөөх хэрэгтэй хахууль авсан тодорхой болсон шүү шинээр гэрээг 50/50 хувьтай хий дэлхийн мянганы луйвар гээд дэлхийн эдийн засагч нар яриад байгааг ЗГ анхааралдаа хваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 06:48:02
    Алдар: Чамлахаар чанга атга. Хэт хатуурхаж байгаад алдах вий. ОТ -н нүдэнд харагдахгүй асар их эерэг нөлөө бий шүү. Том Рио -той эн тэнцүү гэрээ хийх гэж чаргуулдаж байгаад хаалттай Монгол болох вий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:08
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:07
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:06
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:05
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:04

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:02
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:10:00

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 22:09:56
    Zochin: Байр түрээслүүлэхэд өөрийн хөрөнгөө түрээслүүлж байгаагаа ойлгодог учраас л мөнгө авдаг болохоос түрээслэгчдээ төлдөггүй аж . Манай дарга нар тийм гэрээ байгуулсныг огт ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 17:53:23
    Зочин: Цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгаа аврахын тулд Оюутолгойн гэрээг өөрчлөх гээд байна гэвэл дэнүү өрөөсгөл болно. Харин зарим албан тушаалтнуудын хууль зөрчиж байгуулсан гэрээг хууль, монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн зайлшгүй өөрчлөх учиртай. Үүний үр дүнд бий болох ашиг орлогыг хэрхэн зарцуулах нь дараагийн асуудал билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 14:48:00
    Хятад ба Рио тинто: Оюу толгой Монголыг хятдаар дарамтлуулах зорилгоор хятадад баяжуулах 3 том үйлдвэрээ барьсан гэдэг…. Монгол үр өгөөжөө нэмэгдүүлэх шаардлага тавих болгонд Хятадад орох ашиг багасна гэж айлгадаг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 14:25:43
    Zochin : Oyutolgoi iheehen peedegneed baival geree mereegee shuud tsutslah herhtei iim baidald hurgesen gadaadaas zahidal zanaa bicheed yrvagnaad baigaa saihabalgiig buh hurungiig ni huraaj uldsen nasaar ni shorond hataah heregtei gazriin hevlii dahi baylag zuvhun ard tumnii umch gesen zaaltiin daguu buh ard tumendee huvitsaa onogduulah yostoi iim l sanal bna deer ni hulgaichuudaa umuuruud jagsaaj tsuglaad baigaa gadna dotnii gar hul bolson hunii erh yrisan AN javhlan mongolhuu odhuu nart tur gej baidiin bol hariutslaga uuruuleh yustoi huvi hunii erhees busdiin uls eh ornii erh ashig gej yum bna ARDCHILAL gedeg chini dur duraaraa hutsah bish huuliin dor erh tegsh baihiig heldeg bizdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 09:59:02
    Батөлзий: Энэ Оюутолгойн гэрээ нь зөвхөн хөрөнгө оруулагч талд ашигтай одоо үйлдвэрлэж бгаа баяжмал Хятадаар дамждаг орон дамжсан малын толгойлогчид үүнээс мөнгө угаадаг харин баялагын эзэн Монголын ард иргэд ямарч хүртээлгүй гэрээ бгуулсан харамж авч ашиггүй гэрээ хий х
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 16:15:21
    Нямдорж: Эл уурхайг зогсоо хяналт бхгүй дээр нь хил хаалттай бхд гарч л бг хятад монгол гааль шууд оруулдаг харин нүүрэс оруулахгүй бг тийм бж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 16:15:02
    Нямдорж: Эл уурхайг зогсоо хяналт бхгүй дээр нь хил хаалттай бхд гарч л бг хятад монгол гааль шууд оруулдаг харин нүүрэс оруулахгүй бг тийм бж болохгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188