-Л.Оюун-Эрдэнэ төсвийн дөрвөн тэрбум төгрөгөөр гишүүдийн амыг үдэж, Засгийн газраа хамгаалж үлдэв үү-
Засгийн газрын гишүүд УИХ-аар ирэх оны төсвөө батлуулж, том ажлын ард гарлаа. Эдийн засгийн хямралтай, ард түмэн бүсээ чангалж байгаа энэ үед түүхэнд байгаагүй өөдрөг төсөв баталсан. Ингэхдээ бүүр төсвийн хөрөнгөөр хоёр яам, гурван агентлаг байгуулж, 76 тойрогт 4-8 тэрбум хуваарилаад ард түмний хөрөнгийг дураараа зарцуулчих төлөвлөгөө боловсруулсан хэр нь гавьяа байгуулсан аятай додигор сууж байх.
Улсын төсөв баталсны дараа МАН халаа сэлгээ хийж, сайд нарын томилгоог хийнэ гэж дотроо ярилцсан гэдэг бор шувуу нисэж байсан. Угтаа бол сонгуулийн дараа МАН амлалтаа биелүүлж, хэд хэдэн хүнд сайдын суудал өгнө. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагааж, шинэ Засгийн газар гаргах уу, бүтцийн хувьд өөрчлөлт оруулж, сул сайд нараа явуулах уу гэдэг тохироог ярилцаж байсан гэдэг. Харин залуу сайд энэ явган яриаг сонсуутаа л арга чарга хайж, эцсийн мөчдөө төсвийн санхүүжилтээр гишүүдийн амыг таглаж болох юм байна гэдэг санааг олсон бололтой. Ингээд л Засгийн газраа хэдэн сар барьж тогтоох арга хайсандаа 2022 онд гишүүн тус бүрт дөрвөн тэрбум төгрөг өгий хэмээн ханцуйн дотроо наймаалцаж, Засгаа хамгаалж үлдсэн гэх цуу яриа Саарал ордноор гарах болжээ.

Түүнээс өмнө Засгийн газарт сайдын суудалд очих хүсэлтэй МАН-ын гишүүд намын генсек Б.Амарбаясгаланд ихэд найр тавьж, түүний ойр тойронд үзэгдэх болсон гэдэг. УИХ-д суудалтай ч давхар дээлтэй суух хүмүүс ч энэ дунд цөөнгүй байсан бөгөөд Засгийн газрынхаа үйл ажиллагааг үл далдаар шүүмжилж, дээгүүр доогуур гүйлдсэн гэх нь бий.
Ингээд Л.Оюун-Эрдэнэ сайд аргаа барихдаа “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээж байлаа.
Цаг үе амаргүй үед Засгийн газар тогтвортой ажиллаж, бодлого шийдвэрээ үргэлжлүүлэх нь зөв. Гэвч ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар мэргэжлийн байж, салбартаа манлайлал үзүүлж ажиллаж чадаж байна уу гэвэл, үгүй. Угтаа бол улс орны өмнө хоолойд тулсан олон асуудал ар араасаа ундарч, чадварлаг боловсон хүчин төр засаг үгүйлэгдэж байгааг цаг минут тутамд сануулсаар байгаа.
.jpg)
Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ахынхаа эхлүүлсэн улс төрийн соёлыг хэрэгжүүлж, хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон бол хэдийнээ танхимаараа огцорч, дараагийн Засгийн газраа бүрдүүлэх хангалттай шалтгаан үүссэн байгаа. УИХ дахь намын бүлгийнх нь гишүүд ч чуулганы хуралдаан эхэлсэн цагаас л Засгийн газар үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжийг удаа дараа хэлж, сануулж байсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч чуулганы нээлтийн үеэр сайд нар хариуцлага тооцох асуудлыг хөндөж, “Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, анхааруулга өгч ажиллана. Салбар хариуцсан сайд нар онцгой нөхцөлд, онцгой чадвар гаргаж ажиллах ёстой. Чадахгүй бол түүнийгээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахуун асуудлаар нэлээд бухимдал үүсгэлээ. Үүнийхээ хариуцлагыг салбар хариуцсан хүмүүс хүлээх хэрэгтэй” гэсэн хатуу сануулга өгч харагдсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан "Хурдгүй, цаг үеэ мэдэрч чадахгүй байгаа зарим сайдад хариуцлага тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн удаатай.
Өнөөдөр гэхэд манай улс хоёр хөршийн хараат байдалд бүрэн амьдарч, иргэд энэ зовлонг нь биеэрээ амсаж сууна. Ширхэг хадаасаа ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй төрөөр угжуулж ирснийхээ горыг яс махаараа мэдэрч суугаа. Хойд хөрш тогоо хязгаарлахад улс орон даяараа цахилгааны хомстолд орж, урд хөрш хилээ хаахад өмсөх хувцас, идэх хоолгүй үлдэх дээрээ хүрэхэд төрөөс иргэдээ дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэх асуулт гарч ирж байгаа юм. Ийм л үед Засгийн газрыг маневртай, шийдвэртэй ажиллаж, улс орныхоо хэтийн зорилгыг хардаг байгаасай хэмээн олон нийт хүсэж буй.
| Төсөв баталсны дараа Засгийн газрыг огцруулна гэсэн яасан бэ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |