• Өнөөдөр 2024-05-18

МАН Сү.Батболдоор “туг тахих”-ын учир

2021-11-16,   5229

         Ерөнхийлөгч асан Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцроход чуулганы индэр дээр шийдэмгий гэгч нь гарч ирээд “Сү.Батболд төрийн эргэлт хийлээ” хэмээн мэдэгдэхэд л УИХ-ын гишүүн Сү.Батболдын нүүр нь түнтийтэл улайж, хоолой нь чичирч билээ. Угтаа бол Монголын улс төрд олон жил ажилласан, намдаа нэлээд том байр суурь эзэлдэг, улс төржсөн, улс төржөөгүй олон мэдээлэл сонсож байсан түүнийг анх удаагаа Х.Баттулгын үг барьц алдуулсан нь тэр байв.
       Хэдийгээр өнөөдөр төрд Сү.Батболд тодорхой нөлөө бүхий албан тушаалд томилогдоогүй, хууль санаачилж, хууль батлалцах жирийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа ч намдаа төдийгүй Монголын улс төрд томоохон байр суурь эзэлж байна. Тиймдээ ч улс төрийн хүрээнд байнга олны анхааралд байдаг нэгэн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд эрх баригч намынхан Сү.Батболдоороо чамгүй “туг тахилаа”. Гэвч энэ хугацаанд тэрбээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй байдлыг ажиглаж, юу ч болоогүй юм шиг чимээгүй суугаа харагдах юм. Уг нь бол 2020 оны ээлжит сонгуулиар Сү.Батболд болон түүний фракцынхан давуу эрх эдэлж, Засгийн эрхэнд суух ч боломжтой байв. Улс төр сонирхогчдын дунд ч ийм таамгууд үргэлжилж байсан. Харин өнөөдрийг хүртэл Сү.Батболд ганц үг ган хийхгүй чимээгүй суугаа нь олны анхаарлыг улам бүр татаж буй.
 
      Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнөөдрийн өндөрлөгт хүрч, улс төрийн гол тоглогч болоход Сү.Батболдын үүрэг чамгүй байсан гэдгийг монголчууд тэр аяараа мэднэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажиллагааг Сү-гийн фракци гардан зохион байгуулж, гол цөмийг нь бүрдүүлээгүй бол У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон шат дараатай эрх мэдэлд хүрэх  мөрөөдөл нь халаасанд нь үлдэх байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсныхаа дараа У.Хүрэлсүх Сү-гийн фракцаас хэд хэдэн хүн танхимдаа ажиллуулж, түүний ойрын гэгдэх цөөн хэдэн хүнийг төрийн эрх мэдэл бүхий албанд томилсон байдаг. Гэвч төд удалгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр У.Хүрэлсүх өөртөө боломжийн эрх мэдэл аваад өөрийн хүрээллийнхнээ өөд нь татаж эхэлсэн.
 
       Ингээд л УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Сү-гийн фракцыг жийж, өнөөдөр Засгийн газрн бүтэц бүрэлдэхүүнээ өөрийн хүрээллийнхнээр бүрдүүлчихсэн байгаад учир байгаа юм.
 
        Ер нь бол сүүлийн нэг жилийн хугацаанд эрх баригч намынхан дундаа Сү-гийн фракцынхан  ялгарч, өндөр албан тушаалаас шат буурах болсон нь ажиглагдаж байгаа. Дан ганц фракцынхан нь ч гэлтгүй Ерөнхий сайд асан С.Батболд өөрөө ч улс төрийн тоглолтод гол бай нь болж байгаа гэхэд хилсдэхгүй. Дээр хэлсэнчлэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгөхдөө Сү-г “хөлдөө чирч” Х.Баттулгатай хагаралдуулаад авсан. Түүнээс өмнө нь МАН-ын генсек Б.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэхдээ Сү.Батболдыг тодотгосон ч Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг пи-ар байсан байж болох талтай. Хамгийн гол С.Батболдод Ерөнхийлөгчийн суудал хүч үзэх амбиц байсан нь МАН-ынхан тоглолтод ашигтайгаар нөлөөлсөн болов уу. Өөрөөр хэлбэл, Б.Амарбаясгалангийн тэр мэдэгдлийн дараа С.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын нөхөд минь итгэл хүлээлгэвэл татгалзах зүйлгүй” гээд хэлчихсэн удаатай.
 

     Ийн Сү.Батболдын ил мэдэгдлийн дараа оффшор данстай холбоотой асуудлууд нь дахин сөхөгдөж, улс төрийн амбицыг нь нам дарж эхэлсэн. Үүнээс л Л.Хүрэлсүх өөрийн карьераа өргөж, Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөгчгүй тодорчихсон гэхэд хол зөрөхгүй биз.

 
        Харин өнөөдөр эрх баригч намынхан дунд тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар барын бамбарыг бага дээр нь гэгчээр Сү.Батболдын бүлэглэлийн дарах, эрх мэдэлд хүргэхгүй байх сонирхол ажиглагдаж байна. Наадмыг дараахан Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж, Сү-гийн фракцынхан Засгийн газрын тэргүүнд хүчтэй яригдаж эхэлсэн. Тодруулбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Л.Оюун-Эрдэнийн оронд Ерөнхий сайд болно гэх бор шувуу ч нисэж байлаа. Түүгээр ч зогсохгүй Оюутолгойн гэрээг сайжруулахтай холбоотой яриа хэлэлцээр хийгдэх үеэр С.Батболдын гадаад дахь оффшор данстай холбоотой асуудлууд сөхөгддөг нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Сү.Батболдод анхааруулга өгдөг ч байж мэдэх. Ийн улс төр, бизнесийн салбарт чамгүй амбицтай Сү.Батболд залуу сайдад судсаа атгуулчихсан хөдөлж чадахгүй байдлыг ажиглаж, хүлээстэй Их хуралд суугаа бололтой.
 

МАН Сү.Батболдоор “туг тахих”-ын учир
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 10:03:50
    Зочин: Монголын улс биш МАН-ын улс. Яана даа.... 100 жилийн луйварчид....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 08:42:01
    Зочин: Монголын ард түмний төлөө хэзээ ч юу ч хийхгүй хүмүүүс зөвхөн мөнгө албан тушаалын төлөө үхэлдэн тэмцэж байгаа хулгайч нарын тэмцэл монголын ард түмнийг хулхидаж яаж баялагаас нь цөлмөн дээрэмдэж шавахуургаа бидэнд өгч бгаа хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 07:55:09
    Iim ch site baih gej...: Iim ch site baih gej, iim ch setgul zui, setguulch ch baih gej. Hiisen dugnelt ni gej ooroo boon hor. Tusgal ni niigemd bagadaagui, hahaj bga negnee hardah, serdeh setgegdliig ulam notsooh. Esvel manai hevlel medeellinhen zoriud gadaad dotoodiin gar hul hiij iim sonin taamag helbertei hor hutgasan aguulgatai zuil bichin Mongoliin niigmiig togtvorgui bolgoh daalgavar, hols mungu avsan bdag yum bhda. Oyuk, Batbold 2-n heniig ni songoh ve deeree tulahad Batbold ni technocrat bolohiinhoo huvid iluu chadaltai, cahdvartai gedgiig MAN ni erh bish dotroo salgaj, yalgahtaigaa l daa...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 06:08:00
    нянбатаар: энэ оулзгана жонхууд төмсөгдүүлцэн сү- г худлаа оффшор гээл бна нэг л өдөр тэсрэнэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 18:27:50
    сониуч сонжооч: Амбиц хѳѳж попорч, түгжилдэж сэнтийд хүрч, ѳѳрийнхѳѳ ѳмчийг тѳрийн халааснаас арвижуулж, хоосон амлалт сайхан мѳрѳѳдѳл, зандрах дарангуйлах арга барилаар суудлаа хадгалахын тѳлѳѳ амиа тавих шахаж байгаа нѳхдийн үнэн нүүр царайг алхам тутамдаа ил болгож " чимээгүй ёжтой инээмсгэлсээр", нэгэнтэй монголчуудын дотор эвгүйцэл тѳрүүлж орхисон" ..., в огороде бузина, а в Киеве дядька" гэх орос хэлцийг энэ цагийн намчдад сануулсаар байх шив.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 18:27:43
    сониуч сонжооч: Амбиц хѳѳж попорч, түгжилдэж сэнтийд хүрч, ѳѳрийнхѳѳ ѳмчийг тѳрийн халааснаас арвижуулж, хоосон амлалт сайхан мѳрѳѳдѳл, зандрах дарангуйлах арга барилаар суудлаа хадгалахын тѳлѳѳ амиа тавих шахаж байгаа нѳхдийн үнэн нүүр царайг алхам тутамдаа ил болгож " чимээгүй ёжтой инээмсгэлсээр", нэгэнтэй монголчуудын дотор эвгүйцэл тѳрүүлж орхисон" ..., в огороде бузина, а в Киеве дядька" гэх орос хэлцийг энэ цагийн намчдад сануулсаар байх шив.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 18:26:40
    сониуч сонжооч: Амбиц хѳѳж попорч, түгжилдэж сэнтийд хүрч, ѳѳрийнхѳѳ ѳмчийг тѳрийн халааснаас арвижуулж, хоосон амлалт сайхан мѳрѳѳдѳл, зандрах дарангуйлах арга барилаар суудлаа хадгалахын тѳлѳѳ амиа тавих шахаж байгаа нѳхдийн үнэн нүүр царайг алхам тутамдаа ил болгож " чимээгүй ёжтой инээмсгэлсээр", нэгэнтэй монголчуудын дотор эвгүйцэл тѳрүүлж орхисон" ..., в огороде бузина, а в Киеве дядька" гэх орос хэлцийг энэ цагийн намчдад сануулсаар байх шив.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188