Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа хүлээж авснаас хойш 200 хоног болжээ.
Тиймдээ ч Засгийн сайд нар “Бид өнгөрсөн 100 хоногийн хугацаанд өмнөх 100 хоногоосоо ахиулан ийм ажил хийж, ийм үр бүтээлтэй байлаа” гээд ам бардам хэлэх үг тэдэнд байсангүй. Ингээд л иргэдийн дунд бүдэг бадагхан 200 хоногийн тайлан гэх зурган мэдээллийг түгээв. Угтаа бол энэ мэдээллийг сонирхож харах нь хараад олонхын анхаарлаас холуур үлдэх тайлан байлаа.
Нэгдсэн мэдээллээс харахад өмнөх 100 хоногт эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж үлдсэн 100 хоногт нь ажилласан гэх агуулгыг зураг мэдээлэлд багтаасан бололтой. Гэвч эндээс хангалттай үр дүн харагдсангүй гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах бодитой арга хэмжээ авч, эдийн засгаа хөөрөгдөхгүй авч үлдсэн эсэх нь ч эргэзээтэй. Гэтэл “Нохойд барьдаг мод” гэгчээр мөнөөх л Засгийн хуралдаан болгон дээр барьж авч ярьдаг, гол сэдэв эдийн засгийг идэвхжүүлж, ажлын байрыг дэмжих 10 их наядын төлөвлөгөөгөө дурайтал гаргажээ.
Хэдий Засгийн газраас энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ хэдий ч иргэдийн чихэнд улиг болтол нь ярьж, тайлбарласан байлтай. Тэгээд ч энэ зээл эзэндээ хүрч, ажлаа байраа хадгалсан уу гэдэг нь бодит байдал дээрээ ямар байгаа вэ гэдэг асуулт олны дунд эргэлзээтэй хэвээр байгаа. Засгийн газрын 200 хоногийн тайланд эдийн засгийг дэмжих зээл өнөөдрийн байдлаар 34 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд нийт 3.4 их наядын зээл гаргасан байна. Ингэснээр нийт 54.5 мянган бизнес эрхлэгч энэ зээлийг авч, 225 мянган ажлын байрыг хамгаалсан хэмээн танилцуулжээ. Гэтэл бодит байдал дээрээ жинхэнэ ЖДҮ эрхлэгчид “Энэ зээлийг хүртэж чадаагүй, банкны шаардлага хэт өндөр учраас зээл авч чадахгүй байсаар санхүүжилт нь дууссан гэсэн” гээд ам уралдан ярьж байгаа.
Засгийн газар хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хөрсөн дээр бууж байгаа эсэхийг нь судалсан бол хоосон тоо гаргаж, зурагны ард нуугдахгүй байсан биз.
Тодруулбал, нийт хүн амын 60 гаруй хувийг вакцинжуулаад байгаа тул халдвараас хамгаалах дундаж үр нөлөө нь 75-80 хувь, хүндэрсэн тохиолдолд нас баралтаас сэргийлэх магадлал 92 хувь гэж үзэж байгаа гэх тайлан гаргажээ. Ийн иргэдийн олонхыг дархлаажуулж, нийгэм, эдийн засгийн хэвийн горимд шилжихээр бүтэн хоёр жил хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээж буй. Сайны хажуугаар саар гэгчээр Монгол Улсад коронавирусийн мутацлагдсан хувилбар буюу делтавирус бүртгэгдэж, иргэдийг түгшүүрт автуулсан хэвээр байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж манай улсын эдийн засгийн үзүүлэлт -5.3 хувьтай гарсан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн 200 хоногт эдийн засгийг сэргээхээр экспорт, импортын гол хэсэг болох Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс хэмээгээд халдвар хамгааллын чанад дэглэм мөрдүүлсэн удаатай. Гэвч импортын гол хэсэг болсон Замын-Үүд боомтод ачаа бараа саатаж, авлига цэцэглэсэн муу мэдээ цар тахлын хүндхэн үед үүссэн байдаг. Үүнийг засаж сайжруулах ажлын хэсэг томилж, баривчлах ажиллагаа явуулсан удаатай.
Ийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хил дээрээ эрс нэмэгдэж, иргэдийн нуруунд хүнд ачаа болоод буй. Түүгээр ч зогсохгүй дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж, манайд сонгуулийн үеэр хүчээр барьж байсан шатахууны үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр эрс өсөв. Үүгээ мөн л Засгийн сайд нар бид хамгийн боломжит үнээр барьж байгаа хэмээн иргэдийн толгойг угааж, бодит байдалтай нийцэхээс аргагүйд хүргэв. Угтаа бол Засгийн газрын 200 хоногийн тайланд энэ талаар АИ-92 авто бензиний дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг хязгаарлах үүднээс онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэхдээ вакцинжуулалт нийт хүн амын 60 хувьд хүртэл авто бензиний үнэ өсгөхгүй байх тохироо хийсэн. Өнгөрсөн нэг сарын дотор шатахуун 600 төгрөгөөр өсч, литр тутамдаа 1450 байснаа 2050 төгрөг болсон гэх тайлбарыг гаргажээ.
| ЗАЛХУУ ЗАСГИЙН ГАЗАР БА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 200 ХОНОГИЙН ТАЙЛАН |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |