ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт манай улсын гурван тамирчин Токиогийн олимпоос хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн. Мөн 950 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай “ТЭЦ-3”-ийн захирал Ч.Чинбат их хэмжээний авлига авч, үйлдэл дээрээ баригдсан гэх болон бусад мэдээллийг тоймлон хүргэж байна.
“Токио-2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М. Уранцэцэг гурав дахь олимпод оролцож, анхны медалиа авлаа. Тэрбээр тус амжилтынхаа төлөө 16 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн юм. Тэрбээр эхний шатанд гоц мөргөж, шигшээ 16-гийн барилдаанд Чилийн бөх Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан. Үүний дараа шөвгийн наймын барилдаанд Изралийн бөх Ришони Шираг мөн өчилтөөр цэвэр ялсан. Ийнхүү хэсгээ тэргүүлэн, шөвгийн дөрвийн барилдаанд Косовогийн Димтриа Красникитэй барилдаж, ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаж, цэвэр ялалт байгуулав.

Мөн олимпын гурав дахь өдөр жүдо бөхийн -73 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын жүдоч, ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр барын сэтгэгдлээ хуваалцах үеэр "Энэ медалийг авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж, өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа. Миний хүсэл мөрөөдөл зөвхөн үүгээр зогсохгүй” хэмээсэн юм. Тамирчдын дундаас хоёр хүрэл медалийн өнгийг өөрчилж, мөнгө болгосон тамирчин бол 81 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ийн алт, хүрэл медальт Саид Моллай юм. Ингэснээр өнөөдөр Монгол Улс жүдо бөхийн авсан медалийнхаа амжилтаар тавдугаар байрт жагсаж буй.
950 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ “ТЭЦ-3”-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЧИНБАТЫГ АВЛИГЫН ХЭРЭГТ СЭЖИГЛЭН, БАРИВЧИЛЖЭЭ
АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Чулууны Чинбатыг энэ сарын 19-нд ажлын өрөөнөөс нь баривчилжээ.
.jpg)
Эрчим хүчний яамны харьяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газар иржээ. Мөн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөлжсөн гэх гомдол ч ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-т ирсэн дээрх мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Үүний цаана их хэмжээний авлигал авсан байж болзошгүй байгаа учир АТГ-аас Ч.Чулууныг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан гэнэ. Мөн баривчлах үеэрээ хуульд заасны дагуу ямар үндэслэлээр сэжиглэж, ямар хугацаагаар баривчилж буй болон өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг нь танилцуулсан байна.
“Унгар улс цар тахлын өмнөх давлагаануудаас суралцаж, эрүүл мэндийг хамгаалах амин чухал тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлсний дүнд ийнхүү “найрсаг орнуудад” тусламж үзүүлэх бололцоотой болоод байна” гэж П.Сияяарто Улаанбаатар хотноо болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
.png)
Тэрбээр Унгарын цар тахлын дөрөв дэх давлагаатай тэмцэж буй гол хүчин зүйлийн талаар хэлэхдээ, Унгар улс Европын Холбооны орнууд дундаа вакцинжуулалтын хамгийн хурдан хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний байгууламжуудыг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай бүх “стратегийн төхөөрөмжөөр” хангасан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшаагаад, насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулаад буйг онцлон тэмдэглэсэн байна. П.Сияяарто мөн Монгол, Унгар эдийн засгийн нягт харилцаатайг дурдаад, Унгар нь Улаанбаатарт Элчин сайдын яамаа байгуулсан ЕХ-ны зургаан орны нэг гэдгийг онцолжээ. Мөн Унгарын “Exim” банк хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж буйг хэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд "нөхцөл байдал туйлын хүнд" байсныг үл харгалзан хоёр орны худалдааны эргэлт 19 хувиар өссөнийг тэмдэглэн хэлжээ.
Мөн Унгарын “Richter” эмийн компани Монголд 70 төрлийн эмийн бүтээгдэхүүн худалдаалж байгаагаас гадна Унгарын компаниуд 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Монголд анхны малын вакцины үйлдвэр байгуулж буйг тэрбээр мөн дурдлаа. Үүний зэрэгцээ сүүлийн зургаан жилийн хугацаанд, Монголын 500 гаруй оюутан Унгарын их сургуулиудад суралцаж эхэлснийг Унгарын Гадаад хэргийн сайд нэмж хэлжээ.
Наадмын өмнөхөн шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болсон билээ. Тэгвэл өчигдөр шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо. Учир нь, хойд хөршид авто бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын нэгэн хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.
Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй гэдгийг АМГТГ-аас мэдээлсэн. Түүнчлэн "БНХАУ дахь авто бензиний үнэ ОХУ-аас харьцангуй өндөр байдаг. Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь буух боломжтой юм.

Засгийн газраас Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ. Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна. Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжид гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал гуравдагч хөрш Япон улс байв. Бүтэн нэг жилээр хойшилсон хүн төрөлхтний эв нэгдлийн наадам “Токио-2020” олимпын наадамтай зэрэгцсэн Ерөнхий сайдын айлчлал Монгол Улсын хувьд чухал айлчлал байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Covid-19”-ийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын төрийн өндөрлөгүүд гадаад айлчлал хийгээгүй юм.

Хоёр жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцэж, олон улсын нислэгүүдээ зогсоож, хилээ хааж байсан Монгол Улсын хувьд төрийн тэргүүнүүдийн гадаадад хийх айлчлал чухал ач холбогдолтой. Ялангуяа цар тахлын хүндрэл арилаагүй, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед гуравдагч хөрш Япон Улсад айлчилсан нь олон талын ач холбогдолтой гэж дүгнэж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, тус улсын Эдийн засгийн сэргээн босголт “Covid-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд, Японы ХӨСҮТ-ийн удирдлага, парламентын гишүүдтэй уулзаж, санал солилцсон билээ.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 950 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай “ТЭЦ-3”-ийн захирал Ч.Чинбат баривчлагдсан ДОЛОО ХОНОГ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |