Эрхэм Ерөнхийлөгч өө, энэ улсын эцэг минь ээ эмчээс аврал, амьдрал, амьсгалах боломж царайчилж, арай ядан очсон иргэнийг чинь коронавирусийн эмчилгээ албан ёсоор хийж байсан “Энэрэл” эмнэлгийнхэн хүлээж авалгүй, үүдэндээ үхүүлчихлээ.
Зургаан сарын өмнө Ухнаагийн Хүрэлсүх та “Төрөөд 24 цаг болоогүй эхийг нярайтай нь хамт гуталгүй, куртикгүй эмнэлгээс эмнэлгийн хооронд зөөлөө” гэх шалтгаанаар Ерөнхий сайдын алба, танхимын сайд нараа огцруулахдаа “Хариуцлага үүрч явснаас биш, зугатаж явсангүй... Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг ард түмэн мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг үүгээрээ хэлэхийг хүсэж байна. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм” хэмээж байснаа мартаагүй биз дээ. Энэ үнэхээр үнэн жишиг, анхааруулга байж, эмнэлгийнхэнд “ташуур” болж, эмч, ажилтнууд хариуцлагаа жаахан ч атугай нэмсэн сэн бол өнөөдөр нэгэн монгол хүн амьд байх бүрэн боломжтой байлаа. Би ч бас таныг энд цоллон цоллон дуудаад байх шаардлага гарахгүй байлаа.
Гэвч,
Коронавирусийн халдварын тэр их халуурал, тэсгэл алдуулдаг өвдөлтийг намжааж хүчрэхгүйн улмаас эмнэлэг, эмчийг “Авралын бурхан”-аа хэмээн итгэж, очсон иргэнд эмч, сувилагч, асрагчид анхны тусламж үзүүлэх нь битгий хэл довжооноосоо дотогш алхуулалгүй хөөчихөөд, үүдэн хоймрын зайд үхэдхийн унахыг нь цонхоороо хараад зогсож байжээ.
Энэ тохиолдолд Та ямар хариуцлага хүлээх вэ. Тангараг өргөсөн эмч нар нь талийгаачийг ковидын уршиг, шинж тэмдгээ дийлэхгүй байгаагаа батлан батлан хэлээд, бичиг баримтаа үзүүлээд очиход нь харсаар атлаа хүйтэн сэтгэлээр “егүүтгэчихлээ” шүү дээ. Өвлийн хүйтэнд эх, үр хоёрыг нүцгэн нөмгөн зөөвөрлөх нь үүний дэргэд бүр юу ч биш байжээ, үнэндээ. Ийм харамсалтай, эмгэнэлтэй, жигшим үйл явдлыг та ХАРИУЦЛАГАГҮЙН УРШИГ, ХАРИУЦАХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ШАЛТГААН МӨН ГЭЖ ҮЗНЭ БИЗ ДЭЭ, өмнөхийнхөө адил. Тэгээд холбогдох бүх албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно биз дээ...
Дээр нь тахлын үед хэрхэн ажиллах тактик, төлөвлөгөөгөө ч олигтой гаргаж, мөрдүүлж, мөрдөж чадахгүй будилж, самгардаж, эргэж буцсаар яваа таны “дүү нар” болох Ерөнхий сайд, Засгийн газрын эрхэм сайд, дарга нартаа нэн даруй хариуцлага тооцно уу. Хэрвээ тэд ажилдаа эзэн болсон сон бол коронавирусийн халдвартай иргэдийг эмчлэх эрх авсан, эмчилж буй эмнэлэг нь коронавирустай иргэнээ үүдээрээ шагайлгахгүй "хөөсөөр" үхүүлэхгүй байсан.
Эмчийг “Авралын бурхан”-аа хэмээн итгэж, очсон иргэнд чинь эмч, сувилагч, асрагчид анхны тусламж үзүүлэх нь битгий хэл довжооноосоо дотогш алхуулалгүй хөөчихөөд, үүдэн хоймрын зайд үхэдхийн унахыг нь цонхоороо хараад зогсож байжээ
Талийгаачийг орцны жижүүр хийдэг, архины хамааралтай байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас нэг бус хэвлэлд өгсөн байна билээ. Тэднийхээр, тангарагаа зөрчсөн, сэтгэлгүй эмч нарынхаар орцны жижүүр, архи балгадаг хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхгүй хэрэг үү. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч байх хугацаанд төрийн хийгээд эмчийн тангараг өргөгчид тийм хүнд үйлчлэхгүй, ийм хүнд үйлчилнэ гэж иргэдээ ялгаварладаг болж байгаа хэрэг үү, эсвэл.
Ийм ядмагхан юм яриад, тийм арчаагүй тайлбараар арьсаа хамгаалахыг оролдож байгаа төрийн албан хаагчдадаа МОНГОЛ ХҮНИЙ АЛТАН АМЬ хэр үнэ цэнтэйг мэдрүүлж өгнө үү, Ерөнхийлөгч өө.
Монгол хүний эрүүл мэнд хэчнээн чухлыг нийтэд нь дархалж, нэгдсэн зөв бодлогоор өөд нь өргөнө үү, Ерөнхийлөгч өө.
Коронавирусийн мутацид орсон хэдэн төрлийн вирус хаа сайгүй тархсан энэ хүнд цагт эмнэлэг, эмч нар нь иргэдээсээ энэ мэтээр нүүр буруулах бус, аврал эрж очсон иргэн бүрд эмнэлэг бүрийг нээлттэй болгож, анхан шатны тусламж үзүүлж, ачилж, сувилдаг болгож өгнө үү.
У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч байх хугацаанд төрийн хийгээд эмчийн тангараг өргөгчид тийм хүнд үйлчлэхгүй, ийм хүнд үйлчилнэ гэж иргэдээ ялгаварладаг болж байгаа хэрэг үү
| ӨВЧТНӨӨ УГЛААШТАЙ ЗӨӨХӨД НЬ ОГЦОРСОН У.ХҮРЭЛСҮХ "ХӨНӨӨХӨД" НЬ ЯАХ БОЛ... |
|
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |