Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө, удтал хүлээгдсэн МАН-ын шинэ дарга сонгогдлоо. Одоо "Н.Энхбаярынхан хэзээ, хэрхэн хоолондоо орох вэ" гэдэг асуулт Монголын улс төрийн ойрын ирээдүйн хамгийн сонирхолтой сэдэв байх нь. Тэгвэл эрх баригч МАН-аас Н.Энхбаярынханд эхнээс нь албан тушаалын "бялуу"-ны хувь хүртээгээд эхэллээ. Эхний хэрчмийг Б.Тулга хүртэж, эрх баригч намын нарийн бичгийн дарга болж дэвшлээ. Дараа дараагийн хэрчмийг хэн хэн хүртэж, хаана хаана "залрах" нь тун удахгүй ил болно.
Н.Энхбаяр МАН-тай эвлэрэхдээ "Гурван сайд, нэг төрийн нарийн бичгийн даргын суудлаар тохироо хийсэн" гэгдэж байсан. Н.Энхбаярт "тахил" өргөх зарим яамдын нэрс ч ил цагаан яригдаж байгаа. Б.Тулгын хувьд МАН, МАХН-ны "их эвлэрэл"-ийн зуучлагч, зохион байгуулагчаар ажилласан, Н.Энхбаярын туслахаас эхлээд МАХН-ын нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн үнэнч "цэрэг" нь. Энэ утгаараа Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн тохироогоор аль нэг яамны сайдаар залрах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэсэн ч ийнхүү МАН-ын гал тогоонд "бэлтгэгч" боллоо. Н.Энхбаяр үнэнч "цэрэг"-ээ сайдад зүтгүүлэхийн оронд МАН-ын дотоод асуудалд оролцуулж, мэдээлэлтэй илүү ойр байлгахыг хүссэн бололтой юм.
Тухайлбал, Б.Тулга 2002 онд МАХН-д мэдээлэл технологийн ажилтнаар ажилд орж, Н.Энхбаярын нүдэнд үе үехэн өртөж явсаар, 2004 онд нэг мөр тоогдож, туслахаар нь ажиллаж эхэлсэн. Их эвслийн Засгийн газар байгуулагдаж, Н.Энхбаяр УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан үе гэсэн үг. Улмаар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр нийт сонгогчдын 65 хувийн санал авч, төрийн тэргүүнээр сонгогдох үед Б.Тулга дагаад Ерөнхийлөгчийн туслах болж дэвшиж байв. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буумагцаа бизнесийн зөвлөгөө өгдөг компани байгуулахад нь ч Б.Тулга дэргэд нь байлаа. Улмаар Н.Энхбаяр 2009 оны сүүлээр Б.Тулгыг АНУ руу сургуульд явуулж, 2011 онд буцаан “татсан”.
Буцаж ирсэн Б.Тулга Н.Энхбаярын “даалгавар”-аар “Ардчилал шударга ёс” МЗХ-г байгуулан ажилласан. Улмаар 2011 оны арваннэгдүгээр сард Н.Энхбаярын “туслах"-ын хувиар "хамаарал бүхий этгээд" гэгдэн баривчлагдсан. Тухайн үед Б.Тулгыг суллахыг шаардсан жагсаал хүртэл болж байв. Энэ үеэс л Б.Тулга гэгч “туслах” залуу олонд танигдсан. Ингээд харвал Б.Тулга гадагшаа явсан хоёр жилийг нь эс тооцвол Н.Энхбаяртай 17 жил хагацахгүй хамт яваа юм.
Тэгвэл Б.Тулга “шүдгүй арслан” Н.Энхбаярын “шүд” болж, орон шоронд ороход нь ч, олны дунд нэр хүндгүй болоход нь ч урвалгүй хамт байж, үнэнч зүтгэснийхээ шагналыг хүртэж, эрх баригч намын нарийн бичиг боллоо. УИХ-д ганцхан суудалтай намын нарийн бичиг байсан бол одоо эрх баригч намын нарийн бичиг болсон нь залуу хүнд том амбиц биз ээ.
Ямартай ч Н.Энхбаярынхнаас Б.Тулга түрүүлж “хоолондоо” орлоо. Хэдийгээр сайдын сэнтий биш боловч чамлахааргүй хэрчим “бялуу”. Магад, сайд болж “сагсалзаж” явснаас МАН-ын гал тогоонд байж байх нь өөрт нь ч, Н.Энхбаярт ч хэрэгтэй байх. Харин Н.Энхбаярт оногдсон албан тушаалын “бялуу”-ны дараагийн “хэрчим” хэнд очих бол. Э.Батшугар, Э.Эрдэнэжамъян тэргүүтнүүд ээлжээ тэсэн ядан хүлээж л буй биз.
| Н.Энхбаярынхан "ХООЛОНДОО"... | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |