• Өнөөдөр 2024-04-25

БАЯРЛАЛАА, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР

2021-06-17,   744

     Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын хүнд үед монголчуудад тусламжийн гараа сунгаж, аюулт өвчнөөс авран хамгаалахад хувь нэмэр оруулж буй Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэх нь зүйн хэрэг биз ээ. Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд  2.35 сая тун  "Файзер" вакцин Монгол Улсад нийлүүлэхээс өчигдөр буюу зургадугаар сарын 16-ны 16:00 цагт  эхний 84240 тун вакциныг хүлээлгэн өглөө. 
Угтаа бол энэ нийт 400 мянга гаруй иргэнээ Монгол Улс коронавирусийн өвчлөлөөс сэргийлэх боломжтой болсон гэсэн үг. Гуравдагч хөршийн найрсаг харилцааг эрхэмлэдэг манай улсын хувьд онцлууштай үйл явдал болсон юм. 
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Энэхүү дэмжлэг нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа хүүхдүүдийг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно.  Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа" хэмээсэн юм.
Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши хироюки "Файзер" вакцины 2.5 сая тунгаас Японы Засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйд таатай байна. Япон Улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж итгэж байна” хэмээгээд буй.
 
Дэлхийн бүх улс ковидын хүндрэлийг даван туулж байгаа амаргүй цаг үед Япон Улсын Засгийн газар удаа дараа тусламжийн гараа сунгаж, хандив өгч буй. Тодруулбал, өнгөрсөн жил Монгол Улсад коронавиурсийг илрүүлэх хамгийн анхны оношлуурыг тус улсаас нийлүүлсэн билээ. Монголчуудад анх 200 ширхэг вирус илрүүлэх оношлуур Япон Улсын Засгийн газраас жил гаруйн өмнө хандивлаж байсан нь халдварын тархалтыг нэмэхгүй, дотооддоо алдахгүй удаан хугацаанд барихад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 
 
Өмнөх найрсаг харилцаа, хамтдаа туулж ирсэн он жилүүд, дурсамж, дурдатгалаас илүү энэ хэцүү цагт бидэнд илгээсэн коронавирусийн эсрэг вакцин хоёр орны түүхийн хуудаснаа тодоос тод, арилшгүйгээр бичигдэн үлдэх нь тодорхой. Баярлалаа, Японы ард түмэн, Засгийн газар.
 

БАЯРЛАЛАА, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188