Д.Энхбат эхнэртэйгээ юу ярьж суугаа бол гэж яагаад ч юм бодогдоод байх. Цэл залуухан наснаасаа үсээ бууралтаж, зүсээ гундтал жаргал, зовлон туулж яваа тэр хоёрын амьдралд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэнэтийн шийдвэр, гэнэтийн өөрчлөлт авчирсан цаг үе байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд унасан даа харамсахгүй байгаа байх.
Сурталчилгааны үеэр “Ковид-19”-ийн халдвар авчихсан. Одоо эмнэлгийн өрөөнд тусгаарлалтад эхнэртэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэр хоёр сүүлийн нэг сарын хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг дүгнэж, алдаа оноо, хүмүүсийн итгэл найдварыг хэрхэн мэдэрсэн бэ гэдгээ ярьж суугаа байх. Маш богино хугацаанд Монгол орноо тойрч, сонгогч нартай уулзсан. Хөгжил, дэвшил, гуравдагч хүчин Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Залуус шинэ сонголт хүсэж, мөрөөдөж, тэмүүлж байгаа гэдгийг тэр ойлгосон, бас мэдэрсэн. Тиймээс ямар ч байсан монголын ирээдүй МАН, АН-аас гадна өөр боломж руу тэмүүлж байгаа шүү гэдгийг тэр мэдрүүлж, шинэ салхи сэвэлзүүлж чадлаа. Гэхдээ түүнд алдаа бас олон байсан гэдгийг энэхүү бичвэрийнхээ өмнө тодотгож хэлмээр байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН ШИНЭ ДҮР БУЮУ Д.ЭНХБАТ
УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо баталгаажуулснаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших гурван өрсөлдөгчийг зарлах мөчид олны анхаарал татаж, сонирхол түрүүлсэн дүр нь “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат байсан юм. Түүнийг олон нийт улстөрч гэхээс нь илүүтэй “Датаком” компанийг үүсгэн байгуулагч, “Нээлттэй нийгэм форум”-ын нэвтрүүлэгч, хөтлөгч гэдгээр нь таньдаг байв.
Магадгүй Д.Энхбат МАН-ыг чимэх, шинэ имиж бүрдүүлэлт байсан биз. Түүний тухайд уламжлалт хэв маягаас илүүтэй орчин үеийн хандлагыг илэрхийлсэн элит гэж хэлэхүйц дүр байсан нь нэр дэвшигч У.Хүрэлсүхэд цоо шинэ сорилт болсон гэхэд хилсдэхгүй.
Мөн худлаа попорсон улс төрөөс илүү эрдэм мэдлэгтэй хүнд энэ нийгэм итгэл үзүүлэх цаг ойртож байгаа нь Д.Энхбатыг дэмжиж байгаа хүмүүсээс харагдаж байв. Магадгүй Д.Энхбатын сонгуулийн кампанит ажил уламжлалт сонгуулийн үйл ажиллагаанаас ондоо, шинийг эрэлхийлсэн, ирээдүй рүү чиглэсэн нь олны таашаалд нийцсэн биз ээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дөрөвдөгч дүр гэж хэлж болохуйц шинэ сонголт гарсан нь “Цагаан сонголт” буюу иргэдийн сонгох эрхээ эдлэх шинэ “арга” байв. Урьдчилсан дүн мэдээгээр нийт сонгогчдын 71 мянган гаруй нь саналын хуудсанд тэмдэглэгээ хийгээгүй буюу цагаан сонголт хийжээ. Угтаа бол эдгээр сонгогч улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлаас шинэчлэл хүсэж буйгаа илэрхийлж буйн тод жишээ энэ боло
| Д.ЭНХБАТ БА “ЦАГААН СОНГОЛТ” |
|
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |