-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Буудай” брэндийн хамт олон саяхан хэд хэдэн эмнэлгийн өрөөнд тохижилт хийлээ шүү дээ. Энэ сайн үйлсийнхээ талаар ярьж өгч болох уу?
-Юуны өмнө “Буудай” брэндийг танилцуулах хэрэгтэй байх. Манай брэнд байгуулагдаад хоёр жил болж байна. Хүүхдэд өөрийгөө танин мэдэхэд тус болох хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрийн гэсэн, тусдаа өрөөтэй байх, өрөө байхгүй бол өөрт нь тохирох тавилга, хэрэгсэл бүхий булантай байх юм. Ингэснээр хүүхэд тоглоомоо хураах, хувцсаа эвхэх, ном унших, ороо хураах гэх мэт үйл явцыг өөрсдөө хийж, бие дааж эхэлдэг. Энэ л үйлдлийг дэмжих зорилготойгоор хүүхдэд тохирсон нарс модон тавилгууд, ор хөнжлийн даавуу, чимэглэлүүд, ханын зураг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг. Мөн хаягдал сонины цаасыг дахин ашиглан сагс, сав, цүнх зэрэг бүтээгдэхүүнүүдийг хийснээр эдэлгээ удаан, эрүүл аюулгүй сонголт болж чаддаг. Манай брэндийн хамгийн чухал консепц бол ээжүүдийг дэмжих, орлоготой байлгах, хамтын хүчээр нийгэмд гэрэл болох юм. Саяхан бид Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн мэс заслын өрөөний засварын ажилд хамтарч ажиллалаа. Мэс заслын унтуулгын өрөөг хүүхдүүдийг тайвшруулах, урам өгөх, танин мэдэхүйн шинж чанар бүхий тухтай, дулаан уур амьсгалтай, өнгөлөг болгох тал дээр анхаарч ажилласан. Үндсэн мэс заслын өрөөнд баяр хөөртэй хөөрхөн амьтдыг үүлэн дунд байгаагаар төлөөлүүлэхдээ тухайн өрөөг ч тэнгэрт үүлэн дунд мэт мэдрэмж төрүүлэх зорилготойгоор иж бүрэн засварыг эмнэлгийн хамт олны тусламжтайгаар амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ бүх санаа гүйцэтгэл болгон дээр алтан хамтрагч “Буудай” брэндийн үүсгэн байгуулагч, захирал Г. Бат-Оюун маань хамт суун олон улсын судалгаан дээр үндэслэн мэдрэмж, туршлагаа хослуулан “moodboard” гарган эдгээр бүх ажлыг хийдэг.

Гэмтлийн эмнэлэгт зуны улиралд осол гэмтлийн улмаас хагалгаанд орох хүүхдийн тоо нэмэгддэг. Судалгаагаар жилд 3000-4000 хүүхэд тэр мэс заслын өрөөнд хагалгаанд ордог юм билээ. Тэр хагалгааны өрөө завсрын хүйтэн тоннтой ногоон өнгийн ханатайгаас гадна энэ тэндээ цөмөрсөн, замаск нь гарч ирсэн байсан. Ийм өрөөнд ажиллаж байгаа ажилтнуудаас гадна хүүхдүүдийн сэтгэл санаанд их нөлөөлдөг талаар олон тохиолдолын талаар сонссон юм. Мэдээж энэ бүхнийг ганцаараа сэдэн, хийж гүйцэтгэх боломжгүй. Энэхүү “Хүүхэд-Хайр-Аз жаргал” нэртэй төслийн хүрээнд ГССҮТ-н удирдлагууд, эмч эмнэлгийн ажилтнууд, биднийг холбосон найз Ч.Ганжавхлан болон энэхүү ажлыг явуулахад гол дэмжлэг үзүүлсэн АНУ-д суугаа Өлзийхуяг, Дэлгэрцогт нарын гэр бүлүүд гээд маш олон итгэл, сэтгэл, хүч, хайр шингээн оролцсоныг онцлох хэрэгтэй. Эмнэлгийн зүгээс гэхэд л бүх хагалгааг өөр тасагт шилжүүлэн ачаалалаа ихэсгэн, сүүлийн үеийн хагалгааны камертай гэрэл суулгуулсан гээд зүгээр л нэг зураад өнгөрсөн ажил биш юм.
Тэр хагалгааны өрөө бусад эмнэлэгтэй адил хүйтэн ногоон өнгийн ханатай, тиймээс хагалгаанд орохоор бэлдэж байгаа хүүхдүүд айх сандрах, биеэ барих, сэтгэл санаагаар унах эрсдэлтэй орчин л доо. Тиймээс хүүхдэд айдас мэдрүүлэхгүй, тухтай орчин болгохыг зорьсон.
-Засвар, тохижилтын ажлыг хийж дуусгаад харах үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би багадаа хөлөө их гэмтээж, хагалгаанд ордог хүүхэд байсан. Тэр үед хагалгаанд орох гэж хүлээхэд ханын өнгө, өрөө хүйтэн, сатааруулах зүйл байхгүй, эмнэлгийн багаж хэрэгсэл түүнээс гарах дуунаас нь айна. Тэр үед би "Том болоод над шиг бэртэж байгаа хүүхдүүдэд зориулж, энэ хагалгааны өрөө ч юм уу , эмнэлэгт заавал гоё юм хийнэ" гэсэн зорилгыг өөртөө тавьж байсан. Энэ төслийн хүрээнд зорилго минь биелсэнд их баяртай байна. Тэр мэдрэмжийг мэдэрсэн хүний хувьд 20 жилийн дараа хагалгааны өрөөнд ороход яг тэр хэвээрээ л байсан. Нэмэгдсэн зүйлс нь шинэ тоног төхөөрөмж байлаа. Тэрийг харчихаад миний зүрх их өвдсөн. Энэ төслийг 2 хоногт нийт 30 цаг босоогоороо зогсон зурах тийм ч амар зүйл биш хэдий ч энд гар бие оролцсон бүх л хүний сэтгэлд ГССҮТ-д ямар нэг хийх юмсан гэсэн чин хүсэлтэй байсан нь энэ ажлыг саад бэрхшээлгүй хурдан явуулах гол түлхүүр болсон байх.

20 жилийн дараа хагалгааны өрөөнд ороход яг тэр хэвээрээ л байсан. Нэмэгдсэн зүйлс нь тоног төхөөрөмж байлаа. Тэрийг харчихаад миний зүрх их өвдсөн
Биднийг ажлаа хийж байхад эмч эмнэлгийн ажилтнууд орж ирээд “хөөх энэ өрөө ийм саруулхан ийм том өрөө байсан юм уу, ёстой хөөрхөн гоё болж байна. Энд орж ирэх хүүхдүүд бүр баярлах байх даа” гэж байнга хэлж байсан нь бидэнд их урам болж байлаа. Багийнхандаа ч бас “Бид маш чухал үнэ цэнтэй зүйл хийж байгааг хэлж, зарим анх удаа зурж буй хүмүүстээ өөрсдөөрөө бахархах хэрэгтэй” гэж сануулдаг. Ажлаа бүрэн дуусгаад иж бүрэн цэвэрлэгээг хийж байхад нь охиноо аваачиж харуулсан. Манай охин их хөөрхөн хүлээж авсан. Орилоод уулга алдаад л. Эрүүл хүүхэд тэрийг хараад тэгж их баярлаж байгаа юм чинь, өвдөж байгаа хүүхдүүд баярлах, тайвшрах байх гэдгийг нь бодож, төсөөлж багийнхнаараа бахархаж байлаа.
-Хийсэн ажлыг нь олон хүн эерэгээр хүлээн авлаа. Цахим сүлжээгээр олон сайхан сэтгэгдэл авсан байх. Тэр бүх талархлын үгийг хүлээж авахдаа ямар мэдрэмж авав?
-Маш гоё байсан, тэр олон урмын үгс, сайхан сэтгэгдэл дундаас тэр олон урмын үгс, сайхан сэтгэгдэл дундаас “Манай хүүхэд жил бүр энэ өрөөнд хагалгаанд ордог. Энэ өрөөг ийм гоё болсныг харах хамгийн сайхан байна. Та бүхэнд баярлалаа” гэж бичсэн байсан нь сэтгэлд бүр илүү хүрсэн. Тэр сэтгэгдлийг уншаад тэр ээжид тэврүүлж байгаа юм шиг халуун дулаан мэдрэмж авсан. Бидний ард байгаа гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд олон хүн бидэнд “Баярлалаа, баярлалаа” гээд л байсан. Бид өөрсдийгөө хийх ёстой ажлаа л хийж байгаа гэж бодсон учир “Баярлалаа” гэдэг үг сонсоод гайхсан ч сайхан урам авлаа.

-Багадаа ямар хүүхэд байв. Зураач, уран бүтээлч болох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ?
-Цэцэрлэгт байхаасаа зураг зурдаг байсан. Мөн эмнэлэгт их хэвтэж эмчилгээ хийлгэдэг, гарч орох боломжгүй учир зураг зураад л суудаг хүүхэд байлаа. Зураг зурах миний ганц хийж чадах, надад тайвшрал олгодог зүйл тул аав ээж маань ч их дэмжинэ.
Хүн бүр урлагийн хүн, зураач болохгүй. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл хүний төлөвшил, хандлага, мэдрэмжид маш эергээр нөлөөлдөг зүйл. Урлагтай ойрхон байдаг хүн хулгайч, гэмт хэрэгтэн болдоггүй гэсэн том факт бий. Тиймээс хүүхдүүдийг зураг зуруулж, бүжиглүүлж, дуулуулж, урлаг соёлын газруудаар дагуулж яван урлагтай ойрхон өсгөхийг уриалахыг хүсэж байна.
-Таны хувьд хийсэн уран бүтээл бүр нь нандин байх. Тэр дундаас хамгийн хайртай уран бүтээлийнхээ тухай яриач?
-
Миний хувьд хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хэрхэн бүтээлчээр өгөх вэ гэдэгт анхаарахыг хичээдэг. Инстаграм дээр “maker_creat” гэсэн хаяг хөтөлдөг. Энэ хаяг "Хайр цацруулъя" гэсэн зорилготой. Сар бүр утасныхаа дэлгэцэн дээр тавихад тохиромжтой цагалбар зурж, бусдад өгөхдөө үнэ цэн, агуулга бүхий үгсийг шингээн үнэгүй түгээдэг. Зүгээр л миний зүгээс өөртөө болон бусдад жоохон ч гэсэн хэрэгтэй зүйлийг нь ийм жижиг зүйлээр ч болов өгөхийг л хүсдэг. Эргээд надад маш олон халуун дулаан үгс, талархал, урам ирдэг нь том шагнал шүү.
Хийж бүтээж буй зүйлсээсээ хамгийн том онцлууштай нь өнгөрсөн долоо хоногт Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх тасаг буюу хавдрын эцсийн шатанд орсон эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтөнүүдийн хэвтдэг өрөө, тасгийн сувилагч нарын амрах өрөө, ажлаа хийдэг постыг нь өөрчилсөн. Харахад жижигхэн ажил юм шиг хэр нь миний хувьд асар их үнэ цэнтэй. Учир нь тухайн тасагт дөрвөн жилийн өмнө манай эмээ хэвтэж байсан. Хамгийн хайртай хүн минь эцсийн өдрүүддээ байсан газарт халуун дулаан, хайрыг түгээх боломж олдсон нь маш нандин үнэ цэнтэй. Энэхүү тасагт ажиллах боломжийг олгосон Ч.Ганжавхлан, биднийг дэмжсэн Долгорсүрэн эгч, ХСҮТ-н хамт олондоо баярлалаа. Долгорсүрэн эгч маань хайртай ээжээ хорт хавдар өвчнөөр алдаад удаагүй байсан ба энэ үедээ суварга бариулах бус ээжийнхээ ажиллаж байсан ХСҮТ, тэр дундаа хөнгөвчлөх тасагт жоохон ч гэсэн тав тух нэмэх юмсан гэсэн чин хүсэл тээсэн нь бидний энэхүү ажил ямар чухал болохыг дахин баталсан юм. Хорвоод ирэн, буцах нь хүний “жам”. Бид хичнээн хичээсэн ч яаж ч чадахгүй нь хатуу үнэн гэдгийг бид ажиллаж байх хугацаандаа хайртай хүмүүсээ тасагт алдан гашуудаж буй хүмүүсийн уйлах харууслаар дахин дахин мэдрэн эргээд өөртөө буй бүх л зүйлдээ талархаж амьдрахыг хэчнээн, даруугаар хийж бүтээх, хайрлах зорилгуудаа эргэн харсан чухал мөчүүд энд болсон.
Энэ тасгийн ажилтнууд байнга хагацалтай тулдаг болохоор бага ч гэсэн тав тух, урам өгөх нь бидний зорилго байсан. "Буудай" брэнд маань сувилагч нарт зориулан дэлгэгдэж, буйдан болдог модон ор хийн тавиур чимэглэлүүдээр баяжуулахаас гадна овон товон болсон шалыг нь паркетлаж, ханан дээр нь “Энэрэл, хайр, сэтгэл” хэмээн бичин сувилагч нарын баярын өдөр давхар баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Хамгийн хүнд өвчтөн хэвтдэг өрөө №6-г бас иж бүрэн засан, тохижуулахдаа байгалийн таатай мэдрэмж өгөх, олон үгсийг холбон дурсамжаараа аялах боломжтой үгсийг бичсэн нь өвчтөн, сахиур, ажилчдын сэтгэлд хүрсэн
Хүүхдүүдийг зураг зуруулж, бүжиглүүлж, дуулуулж урлагтай ойрхон өсгөөрэй гэж хэлмээр байна.


-Уран бүтээлчийн хувиар үзэсгэлэн гаргаж байв уу. Гаргаагүй бол хэзээ вэ?
-Хувь уран бүтээлчийн хувьд үзэсгэлэн гаргах болоогүй гэж боддог. Тэрнээс өмнө надад нийгэм, хүүхэд рүү чиглэсэн хийх ёстой олон ажил байна. Тэр бүгдийг хийгээд таван жилийн дараа бүтээлээрээ үзэсгэлэн гаргана.
-Таны хувьд өөрийнхөө мөрөөдлийг дагаж, дуртай зүйлээ ажлаа болгосон шүү дээ. Хэрэв өөр сонголт байсан бол одоо ямар мэргэжилтэй байх байсан бол?
-Өөр зүйл хийсэн бол сэтгэл судлалаар явах байсан байх. Гэхдээ одоо миний хийж байгаа ажил тухайн орчинд байх хүмүүст зориулж, сэтгэл зүйд нь яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож хийдэг учраас сэтгэл зүйтэй холбоотой ажиллаж байна.
-Уран бүтээл хийхэд ямар орчин байвал хамгийн таатай байдаг вэ?
-Ерөнхийдөө мэдрэмжийг минь хөглөх дуу, аялгуутай байгальд тодорхой хэмжээний бясалгал, залбирал хийж байгаад бүтээлээ хийдэг дээ.
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-Байгаа зүйлдээ талархаж, өөрөөсөө гарч болох сайн сайхан зүйлсийг бусадтай хуваалцдаг, түгээдэг хүн байгаарай.
-Ярилцлага өгсөн танд их баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Байгаа зүйлдээ талархаж, өөрөөсөө гарч болох сайн сайхан зүйлсийг бусадтай хуваалцдаг, түгээдэг хүн байгаарай.
| Д.ДАШМӨРӨН: 20 жилийн өмнө өөртөө өгсөн амлалтаа биелүүлж, Гэмтлийн эмнэлгийн Мэс заслын өрөөг заслаа |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |