Тайланд Улсын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөв. Энэ удаагийн Азийн аваргад 30 орны эрэгтэй 168, эмэгтэй 127, нийт 295 тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, МУГД П.Нямлхагва, ОУХМ Б.Хишигбаяр, МУГТ Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдочин барилдлаа.
Өмнөх 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдочин хүч үзэж гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч байлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль хүртэж Ази тивийн гурван аварга төрж байв. Мөн 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч, +78 кг-ын жинд ОУХМ А. Адъяасүрэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир, 70 кг-д ОУХМ Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д ОУХМ О.Хүслэн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлж байлаа.
.jpg)
Харин 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өмнөх жилийнхээ амжилтыг баталгаажуулж чадсангүй. Энэ удаагийн Азийн аваргад залуу бүрэлдэхүүнтэй оролцсон нь үүнд нөлөөлсөн байж магадгүй юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Т.Ариунзаяа, 63 кг-д МУГТ Л.Энхрийлэн нар мөнгөн медаль, 70 кг-ын жинд ОУХМ Б.Ням-Эрдэнэ, +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй тамирчид нэг ч медаль хүртэж чадалгүй Азийн аваргаас "ганзага хоосон" гараа санжигнуулан ирэхээр болов. Холимог багийн барилдаанд харин ОУХМ Б.Гончигсүрэн багтай чухал ялалтыг авчирсан нь хүрэл медаль хүртэх боломжийг баталгаажуулсан юм. Ер нь манай эрэгтэй залуу тамирчдын амжилт ахихгүй байгаа. Эрэгтэйчүүдийн хөнгөн жин 60, 66, 73 кг-ын жинд Ази тивдээ төдийгүй дэлхийд тэргүүлдэг байсан амжилтаа алджээ. Мөн 81, 90, -100, +100 кг-ын жинд Азийн аваргаас тогтмол медаль хүртдэг байсан уламжлал тасалдах болов. Эрэгтэй тамирчдын ур чадвар яагаад өсөж, дээшлэхгүй уруудаад байна вэ. Одоо бүр Тажик, Киргиз, Хятадын тамирчдыг дийлэхээ больж, Узбек, Казахын жүдочдоос хол хаягдаад эхэллээ.
.jpg)
Энэ жилийн Азийн аваргын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдсан. Тэрбээр “D” хэсгийн хэсгийн нэгдүгээр тойрогт Хойд Солонгосын Chae Kwang Jin-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Nuradil Alzhan-д хожигдож тэмцээний өрсөлдөөнөөс хасагдсан. Ази тивийн аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Филиппиний Shugen Nakano-г буулган авсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын Znang Haiyang-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Казахстаны Yerzhan Yerenkaiypov-т хожигдож, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Одгэрэлийн Уранбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Cheng Yen-Chng-ийг ялсан. Хоёдугаар тойрогт Тайландын Masayuki Terada хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын Li Jinhang-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Энэтхэгийн Arun Kumar-ыг ялаад, хүрэл медалийн төлөөх барилдаанд Тажикстаны Abubakr Sherov-т хожигдож, шагналт тавдугаар байрт орлоо. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа Өмнөд Солонгосын An Jaehong-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Японы Yudai Tanaka-д хожигдож өрсөлдөөнөөс хасагдсан юм.
Эрэгтэйчүүдээс 81 кг-ын жинд Оюунчимэгийн Шинэбаяр барилдлаа. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Ираны Elyas Parhizgar-ыг ялсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Azat Kumisbay-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Баттогтохын Мөнхбаяр 90 кг-ын жинд барилдав. Тэрбээр нэгдүгээр тойрогт АНЭУ-ын тамирчин Ibragimov Sulemanov-д ялагдсан. -100 кг-ын жингийн “D”хэсгийн нэгдүгээр тойрогт Алтаншагайн Энхбаяр гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Бахрейны нэр дээр барилдаж буй ОХУ-ын тамирчин Said Sadrudinov-т ялагдсан.
.jpg)
Тус жингийн “А” хэсэгт Баярцэнгэлийн.Хүдэрчулуун нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Иран Улсын Ali Reza Nikseresht-ийг ялсан. Улмаар “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Dzhafar Kostoev-д хожигдсон юм. Дагах тойргийн барилдаанд Өмнөд Солонгосын Kim Seheon-д ялагдаж шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв. Эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Батхуягийн Гончигсүрэн жин өгсөн барилдлаа. Тэрбээр нэгдүгээр тойрогт Хятадын Li Ruihao-г ялсан. “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын Kim Minjong-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Киргизстаны Emirkhan Zholdoshkaziev-т ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
| АЗИЙН АВАРГААС ЭРЭГТЭЙ ЖҮДОЧИД ГАНЗАГА ХООСОН ИРЛЭЭ |
|
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |