ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000 онд Монгол Улсад төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа хийж байлаа. Анхны айлчлалаараа манай Засгийн газрын хойд хөршөөс зээлсэн өрийг цэгцлэх, цаашлаад тэглэх асуудлыг яриа хэлцлийн түвшинд хүргэж байснаасаа хойш зургаа дахь удаагаа Улаанбаатарт айлчлав. Хэдий улс, эх орон нь дайн, тулаантай, геополитикийн эмзэг цаг үед айлчилж байгаа ч олон жилийн турш яригдсаар ирсэн ч урагшилж өгдөггүй хэдэн төслийг "эцэслэн" ярьснаараа энэ удаагийн айлчлал онцлог болж байна. Нөгөөтээгүүр зөвхөн хоёр орны төрийн тэргүүн, том албан тушаалтны айлчлалаар л "сэрж" байдаг "хэцүү нэрт" төслүүдээ В.Путины айлчлалын дараа ч "унтраалгүй" үргэлжлүүлэх хариуцлагатай ажил Монголын Засгийн газарт үлдэж байна.
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тухайлбал, энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатарт айлчилсан ОХУ-ын төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, хоёр орны Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Хоёр орны төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээгээрээ харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагаагаа хэрхэн эдийн засгийн агуулгаар баяжууах, түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэх асуудлуудад санал солилцон ярилцжээ. Мөн айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан билээ. Тодруулбал,
Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.
Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
.jpg)
Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.
Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.
Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг боломж бий болгосон хэлэлцээр байгуулсан байна.
-Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хоёр хөрштэйгөө нягт холбоотой. Монгол Улс нийт нефтийн импортынхоо 95 хувийг ОХУ-аас авдаг. Хэдий Монгол Улс “Азийн цээжинд ардчиллын гэрэлт цамхаг” хэмээн өөрийгөө таниулдаг ч Ромын дүрмийн дагуу В.Путиныг баривчлах үүргээ үл тоомсорлож, оронд нь Оросоос шатахуун нийлүүлж, үндэсний эрх ашигт нийцсэн өөр гэрээ байгуулах бололтой. Энэхүү сонголт нь олон улсын хамтын нийгэмлэгийн урмыг хугалах ч бодит амьдрал дээр улс үндэстний ашиг сонирхлоо олон улсын үүргээс илүү тавих ёстой болгож байгаа юм.

-Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг үл харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Путин айлчилж байгаа нь Москва одоо хүртэл Монголд нөлөөлөх хүч их байгаа гэдгийг нь харуулж байна. Берлин дэх Карнегийн Орос-Евразийн төвийн захирал Александр Габуевын тодорхойлсноор "Путины ялалт" гэгдэж байгаа уг айлчлалаар Монгол Улс Ромын дүрэмд гарын үсэг зурж өгсөн амлалтаас Москватай харилцаагаа үргэлжлүүлэхийг илүүд үзэж байгааг харуулав. Түүнчлэн А.Габуев ОХУ-ын дайснууд В.Путин бусдаас тусгаарлагдсан, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах шийдвэртэй хүн учир баривчлах ёстой гэдэг бодлоо дахин санах ёстой гэдгийг онцолж байна.
BBC:
-Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу В.Путиныг баривчлаагүйд Украин дургүйцэж байна. В.Путиныг Улаанбаатарт ирсний дараахан Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий Монголын эрх баригчдыг ОХУ-ын Ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалаар баривчлаагүйд буруушаасан мэдэгдэл хийжээ. Тодруулбал, В.Путиныг заавал баривчлах тушаалыг биелүүлэхгүй байгаа нь "Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо" гэж Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэлдээ дурдсан байна. "Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олголоо. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна гэсэн үг. Бид Улаанбаатарт үүний үр дагаврыг тооцохдоо бусад түнштэйгээ хамтран ажиллах болно” гэсэн байна.
-Украины парламентын гишүүдийн зүгээс Монголын парламентын гишүүдэд захидал илгээв. Тус захидалд “Монголын эрх баригчдаас Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг биелүүлж, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг Гааг дахь ОУЭШ шилжүүлэн өгөхийг уриалж байна" гэж бичжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалыг Украины парламентын гишүүн, парламентын Гадаад харилцааны бодлогын дарга Олександр Мережко есдүгээр сарын 2-нд "В.Путины Монголд хийсэн айлчлал бол сайтар төлөвлөсөн өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн аж..

| ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ГАНЗАГА” БА МОНГОЛЧУУДЫН В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛААС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |