Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Улаанбаатар хотод метро барьж байгуулах тухай тогтоолын төслийг баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олон улсын тендер зарлах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, санхүүжилтийг нийслэл бие даах чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд метроны төслийг энэ хавар эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод метро барих ТЭЗҮ-ийг боловсруулж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд олон талын хамтарсан судалгаа хийсэн. Түүнчлэн нийслэлээс зарласан олон улсын тендерт ОХУ, БНХАУ зэрэг 10 гаруй орны компани метроны төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй метроны төслийн нийт урт 17.7 км байна. Үүнээс газар доор хийгдэх хэсэг нь 6.6 км, Зүүн дөрвөн замаас зүүн чиглэлд 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун чиглэлд 6.2 км зам барьж, хоёр талдаа депотой байх төлөвлөгөө гарсан. Мөн төслийн нийт өртөг 1.3 тэрбум ам.доллар байх бөгөөд гурван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор олон улсын чанар, стандарт болон метроны зам, хонгил ухах технологи холбоотой мэдээллийг хөрвүүлэн хүргэж байна.

Дэлхийн хамгийн анхны метро 1863 онд Лондон хотод байгуулагдсан бөгөөд тухайн үед өнөө цагийнх шиг багаж төхөөрөмж байхгүй, техник технологийн дэвшил сул байсан тул барилгачид бүх зүйлийг гар аргаар хийж байжээ. Анхны метро нийт долоон буудал, 3.6 км урттай байсан бөгөөд тухайн цаг үед хийгдэж байгаа хөгжлийн томоохон шинэчлэлт болж байсан аж. Урьд өмнө нь үзэгдэж харагдаагүй өвөрмөц сонин ямар нэг байгууламж улсын аль нэг хотод баригдвал тухайн улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ирэн ажил хэрэгтэй танилцдаг орчин үеийн ёс заншлын адилаар тэр үед ч Их Британийн ханхүү Эдуард цоо шинэ төрлийн энэхүү нийтийн тээврийн хэрэгслийг үзэхээр зорин очиж байсныг түүхийн хуудаснаа тэмдэглэжээ.

Харин байгаагаасаа илүү том, арай гүнзгий хонгилыг гар аргаар барих тухайн цаг үеийн нөхцөл боломжгүй байсан бөгөөд зарим үед агааржуулагчгүй, нүүрсний уурхайг санагдуулам шийдэлтэй метрогоор зорчих тийм ч таатай байгаагүй аж. Цаг хугацаа өнгөрч, өөрчлөлт шинэчлэлт хийгдсээр механик аргаар ажилладаг байсан “уурхайчдын” галт тэрэг нь орчин үеийн шийдэлтэй, тухлаг галт тэргээр солигдож барилгачдын ажиллах орчин нөхцөл ч хэд дахин сайжирчээ.

Орчин үед газар доорх хонгил барихын тулд 150 гаруй тонн жинтэй газар доорх аварга том өтийг санагдуулам зориулалтын төхөөрөмжийг ашигладаг бөгөөд энэхүү төхөөрөмж нь тусгай заавар, удирдлагын дагуу ажиллаж газар доогуурх замыг гаргадаг. Сонирхуулахад, энэ төхөөрөмжийн хамгийн эхний хувилбар 1818 онд үйлдвэрлэгдэж байсан ч Лондонгийн метрог барихад ашиглаагүй одоо ч асуулт хэвээр байдаг аж.
Газар доор хонгил ухах төхөөрөмж нь барилгын өрөмдөгч, эсвэл мах жижиглэгч машины журмаар ажилладаг бөгөөд үзүүр хэсэг нь урдах замаа өрөмдөж, суларч буй шороог арагш дамжуулаад түүнийгээ дээш гаргадаг аж. Түүнчлэн төхөөрөмжийн ард бүхэл бүтэн хонгил гаргагч “үйлдвэр” залгаатай байдаг бөгөөд энэ нь барилгын маш нарийн деталиудыг ч бүтээх чадвартай байдаг тул үр дүнд нь бараг л шууд үйл ажиллагаанд оруулах боломжтой бага хэмжээний хонгил бэлэн болдог байна.
Харин төхөөрөмжийн сул тал нь ажиллах хурд гэнэ. Тухайлбал, хамгийн орчин үеийн машин ч өдөрт зөвхөн 10 метр орчим зам ухах хүчин чадалтай байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор метро барих ажлыг ганц төхөөрөмжөөр бус хэд хэдэн төхөөрөмжийг буудал бүрт хуваарилж, нэгэн зэрэг ажиллуулдаг байна. Жишээ нь, Москвагийн метроны II шугамыг нийт 42 төхөөрөмж нэгэн зэрэг ажиллаж ухсан гэдэг. Хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн төхөөрөмж нь усны хамгаалалттай болж хөгжсөн бөгөөд хэрэв төхөөрөмжийг удирдаж буй жолооч газрын доорх устай давхарга руу санаандгүй эсвэл санаатай байдлаар нэвчин орсон тохиолдолд жолоочийн аюулгүй байдлыг хангах бүрэн боломжтой болсон аж.

Метро барих явцад гаргасан шороог олон улс төрөл бүрийн барилга, зам засварын ажилд ашигласан гэнэ. Тухайлбал, метро баригдах эхлэхээс өмнө төлөвлөлтийн үеийн тодорхой гэрээ хэлцэл, тохиролцооны үндсэн дээр метроны замаас гарах шороог борлуулж, захиалгаар хүргэж өгөх замаар шийдэж басхүү ашиг гаргадаг аж.

Харин зорчигч тээврийг газар доор замаар шийдсэн метроны бас нэг сайн тал нь нийгэм, олон нийтийн үйл ажиллагааг хонгилын дээр зохион байгуулах, байгууламж барих юм. Жишээлбэл, гаднын өндөр хөгжилтэй орнууд метроны буудлаа олон давхартай байгуулсан бөгөөд метроны буудал руу орох шат, давхар худалдаа, үйлчилгээ явуулж, хонгилын дээр томоохон барилга, байгууламж барьдаг байна. Ийнхүү гаднын орнууд жижиглэнгийн худалдаа, үйлчилгээгээ метроны буудал, давхар орчимд байрлуулахаар шийдвэрлэж, хогнилын дээр томоохон оффис, засмал зам эсвэл олон нийтийн байгууламж, парк, цэцэрлэгт хүрээлэн ч барьж ашигласан олон жишээ байх аж.

| ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН “ХУРДАСГУУР” БУЮУ БАГА ТӨСВӨӨР ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН МЕТРО БАРИХ ГАДНЫН ЗАРИМ ЖИШЭЭ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |