Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Хоёр орны хамтын ажиллагаа түншлэлийн талаар хэлэлцэнэ гэгдэж уг айлчлал манай оронтой өөр хэд хэдэн асуудлаар чухал ач холбогдолтой болж байгаа. Ерөнхийлөгч Э.Макрон Японы Хирошима хотод болсон “Их долоо”-гийн бүлгийн уулзалтаас шууд Монголыг зорьж ирж байгаа. Ийн төрийн айлчлал хийж байгаа нь Монголоос илэрсэн шинэ ураны орд, ОХУ-ын асуудалтай холбоотой гэнэ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр Монгол Улсад газардаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн нарын албаны хүмүүс тосож авсан. Ерөнхийлөгч Э.Макроны төрийн айлчлал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийх хэлэлцээгээр үргэлжилсэн бөгөөд уулзалтын дараа хоёр орны хамтарсан санамж бичиг гаргасан юм. Санамж бичигт онцолсон хэлэлцээрээс дурдвал,
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Сансар судлалын салбарт хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ

Манай оронд Ерөнхийлөгч Э.Макроны уулзалт Франц Улсын төрийн тэргүүнүүдээс анхны хийж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа бол, “Их долоо”-гийн уулзалтаас шууд Монголыг зорьсон уг айлчлалыг гаднын хэвлэлүүд хэдийнэ онцлоод эхэлжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Хирошимад болсон “Их долоо”-гийн уулзалтад очиж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй яриа, хэлэлцээ хийсэн талаар олон улсын хэвлэл мэдээлсэн. Франц Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон төдийгүй тус байгууллагад гишүүнээр элсээд 78 жил болж байгаа “ууган” гишүүн орнуудын нэг. НҮБ-ын төлөөллийн нэг болсон орны төрийн тэргүүн Зүүн Европ геополитикийн асуудалтай байгаа энэ үед Монголд зүгээр ч нэг айлчлаагүй нь тодорхой. Гаднын хэвлэлүүд, эрх бүхий хүмүүс одоог хүртэл манай орныг БНХАУ эсвэл ОХУ-аас хамааралтай гэж үздэг хэвээр. Дээр нь, ОХУ, Украины дайны асуудалтай, геополитикийн хурц үед Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблей дайны асуудлаар санал хураахад хоёр ч удаа татгалзсан хариулт өгөөд байгаа. Тиймээс НҮБ-ын төлөөлөл гэж хэлж болох Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай оронд төрийн айлчлал хийж байгаа нь хойд хөрштэйгөө хэр харилцаатай, ямар холбоотой байгааг “тандаж” яваа юм гэнэ.

Мөн Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалтай холбоотойгоор дахин нэг яригдах асуудал байгаа нь уран. Монгол Улсаас хоёр том ураны орд илрүүлсэн ч нууцалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл томчуудын нууцалж байгаа тэр ордтой Францын Ерөнхийлөгчийн айлчлал ч холбоотой байж болзошгүй. Франц Улс дэлхийн уран, цөмийн энергийн гол тоглогчдын нэг. Аль нэг орноос их хэмжээний нөөц, агуулгатай ураны орд илрэхэд “зүгээр өнгөрүүлэхгүй” гэсэн үг. Мөн тус улсын цөмийн энергийн "Орано" компани ч манай орны ураны төсөл дээр ажиллаж байгаа. Нөгөөтээгүүр Э.Макроны төрийн айлчлалыг тохиолдуулан манай улс ураны асуудлаараа яриа, хэлцэлд хүрч чадвал эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой аж. Гэсэн ч Францын талтай уг асуудлаар яриа, хэлцэл хийх үе шат хараахан ирээгүй байна. Өөрөөр, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ удаад Монголд анхныхаа төрийн айлчлалыг хийж байгаа нь ОХУ-ын асуудал, уран зэрэг хэд хэдэн салбарыг “тандаж”, танилцах “дадлага” хийж яваа гэж хэлж болох юм.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 1977 онд Францын Амьен хотод мэдрэлийн эмгэг судлаач эмч, хүний эмч нарын гэр бүлд төрсөн. Түүнийг багадаа үеийнхэнтэй найзалж, нөхөрлөхөөс илүүтэй ахмад, хөгшидтэй хамт байдаг байсан талаар олон хууч яриа байдаг аж. Э.Макрон төрсөн Амьен хотдоо дунд сургуулиа дүүргэж, хотынхаа консерваторид төгөлдөр хуурын чиглэлээр сурч байжээ. Үүнийхээ дараа тэрбээр Парис хотыг зорьсон ч очоод хоёр ч удаа их сургуульд орж чадалгүй унаж байсан аж. Харин сүүлд Парисын Х-Нантеррийн их сургуулийн философийн ангид элсэж, бүр мэргэжлээрээ магистр хамгаалсан түүхтэй. Тэрбээр ажлын гараагаа философич Пол Рикёрийн туслахаар ажиллах эхэлсэн бөгөөд утга зохиолын сэтгүүлд ч мөн ажиллаж байсан юм байна.

Хожим Эммануэл Макрон олон нийтийн харилцаа, нийтийн удирдлага, эдийн засгийн мэргэжлээр сурч, мэргэжил дээшлүүлсэн бөгөөд төрийн албаны эхний ажлаа Францын Эдийн засгийн яамнаас эхлүүлжээ. Улмаар Франсуа Олландыг Ерөнхийлөгч байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар албан тушаал дэвшин ажиллаж байгаад 2014 онд Францын Эдийн засгийн сайдаар томилогдсон. Э.Макрон нь Францын “Бүгд найрамдах улс урагшаа” намыг үүсгэн байгуулсан бөгөөд 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болсон юм.
Ташрамд дурдахад, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрөөсөө 24 насаар эгч хүнтэй суусан бөгөөд тэдний дундаас хүүхэд төрөөгүй байдаг аж. Харин түүний эхнэр, Францын тэргүүн хатагтай Брижитт Э.Макронтой суухаасаа өмнө гурван хүүхэдтэй байсан бөгөөд долоон ач, зээтэй гэнэ.
| ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.МАКРОН “ИХ ДОЛОО”-ГИЙН УУЛЗАЛТААС ШУУД МОНГОЛЫГ ЗОРЬСОН НЬ ОХУ, УРАН ХОЁРТОЙ ХОЛБООТОЙ ЮУ |
|
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
2026-05-28 16:14:18
ЭМЧ Б.БАЯРМАА: Мөргүүлсэн охин дээр очихдоо “Үхсэн байх вий” гэж айсан ч азаар ухаантай, “Цээж хэсэгт өвдөж байна” гэж хэлэхэд нь баярласан
2026-05-28 16:04:07
Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-05-28 14:16:09
Ц.САНДАГ-ОЧИР: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
2026-05-28 11:58:49
ОБЕГ: 30 м цооногийн нүхэнд гурван настай охин унасан
2026-05-28 11:44:35
Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-05-28 10:17:41
"ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД-2026" ШИМТ ХӨТӨЛБӨРИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2026-05-28 07:00:00
Х.НЯМБААТАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ, ХУВИЙН ХОТХОНЫГ НЬ БАРЬСАН М.БОЛДСҮХ ЭНЭ ХАВАР НИЙСЛЭЛЭЭС 17.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-05-28 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-05-28 07:00:00
2026-05-28 07:00:00
"ГИТЛЕР" ТУКА БУЮУ НАЙРУУЛАГЧ Б.ГАНБОЛД
2026-05-28 07:00:00
О.ЖАРГАЛСАЙХАН: Орчуулга бол хүний бүтээлийг хайрлах урлаг юм
2026-05-28 07:00:00
Л.БУЯНХИШИГ: Аав минь “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүр шигээ сайхан хүн байсан даа
2026-05-28 07:00:00
“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа
2026-05-27 20:17:49
"ХАВАР ЭРТИЙН СОНЕТ"-ООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-05-27 15:54:08
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш, урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
2026-05-27 15:22:34
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67.3 тэрбум төгрөг хэмнэлээ
2026-05-27 14:58:54
Д.БАТЛУТ: Цэрэг амиа алдсан асуудалд буруутай нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой
2026-05-27 14:30:34
Л.ЭНХ-АМГАЛАН: "Нэг сурагч, нэг компьютер" бодлого хэрэгжүүлнэ
2026-05-27 12:53:13
Хилийн боомтуудын ирэх сард ажиллах хуваарьтай ТАНИЛЦ
2026-05-27 12:17:49
2026-05-27 12:00:00
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянасан
2026-05-27 11:30:07
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-05-27 09:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-05-27 07:00:00
2026-05-27 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-05-27 07:00:00
АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ж.СҮХХУЯГ
2026-05-27 07:00:00
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫГ ХУВЬЧИЛЖ АВСАН “БҮЛЭГЛЭЛ”-ҮҮД
2026-05-27 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Ж.ҮЙЛСТ: Залуус сэтгэл гутралд орсноо мэдэхгүй явсаар хорт зуршилд автдаг
2026-05-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |