ОХУ-ын төмөр замууд Казахстаны төмөр замын компаниас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа үр тариа тээвэрлэх транзит тээврийн тарифаа бууруулахыг хүсчээ. Энэ шалтгаанаар Оросууд Казахстаны төмөр замын компани болох Темир Золи-тэй хэлэлцээр хийж эхлэв. Учир нь, тус компани өнгөрсөн аравдугаар сарын дундуур тарифаа өсгөсөн. Ингэхдээ, дотоодын болон экспорт, импорт, транзит тээврээс гадна хоосон вагоны зардлыг 14.67 хувиар нэмэгдүүлсэн юм. Казахстан нь Хятад, Оросын хооронд замын хөдөлгөөнд чухал ач холбогдолтой транзит улс. Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын Европтой хийх худалдаа зогссон ч Хятадтай хийх худалдаа нэмэгдэж, үр тарианы экспортын хэмжээ нэмэгджээ. Хэвлэл мэдээллээс харахад, Казахстанаар дамжин өнгөрөх транзит тээврийн тариф нэмэгдсэн нь ОХУ-ын Төв Азийн орнууд, Хятад руу хийх экспортын тээврийн хэмжээ буурахад ихээхэн нөлөөлж эхэлсэн гэнэ. Тиймээс Оросын төмөр замууд НХН Омск, Оренбург, Новосибирскийн бүс нутгийн удирдлагуудтай хамтран Казахстаны төмөр замтай уг асуудлаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн нь энэ юм байна. Эсрэгээрээ “Шинэ торгоны зам” хэмээн нэрлэгдээд буй Төв азийн улсуудаар дамжин Хятад, Европын хооронд хийж худалдаанд Казахстаны төмөр замын тарифын өсөлт нэг их нөлөөлөөгүй аж.
Ташрамд дурдахад, Казахстаны төмөр зам болон Оросын төмөр замууд нь Евразийн төмөр замын холбооны гишүүн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. БНХАУ-Европыг холбосон төмөр замын сүлжээнд эдгээр улсууд нь голлох үүрэгтэй оператор улсууд юм.
| ОХУ-ын төмөр замууд Казахстанаас транзит тээврийн тарифаа бууруулахыг хүсэв |
|
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |