Яруу найрагч агсан Данзангийн Нямсүрэнгийн хөшөөг урласан зураач, уран барималч Ж.Дүүрэнтөгсийн дүү Ж.Батбилэгтэй манай сайтын сэтгүүлч Б.Бадралмаа ярилцсан билээ. Эргэлт сэтгүүлд нийтэлсэн тус ярилцлагыг https://ergelt.mn/news/2/single/41789 линкээс уншаарай. Бид энэхүү ярилцлагаас онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.
Ах маань аавынхаа эхлүүлсэн санааг гүйцээж, Сүхбаатар аймгийн гангын овооны энгэрт байх Тоорой бандын хөшөөг "Монгол эр хүн ийм л байдаг болов уу" гэмээр шанаа түүш, харц эрэмгий урласан байдаг.
Ахын минь бүтээсэн урлагийн олон бүтээлийг ард түмэн мэддэг ч ах өөрөө "Үүнийг би хийсэн" гэж зориуд таниулах дургүй, эгэл даруухан хүн байсан.
Ах юмаар дутагдаж, гачигдлаа гэж нэг ч өдөр залхуурч, хойш суугаагүй. Модон хавтан дээр шохойгоор хүртэл зурчихдаг байсан.
Сургуулийнхаа хажуугаар сумынхаа сургуулийн сурагчдын дунд зургийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллүүлж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг асаах, авьяасыг нээх ажил хийдэг байлаа.
Д.Нямсүрэн гуайн хөшөөг урлахдаа " Бодсон, үл ялиг гунигласан байвал оновчтой гэж төсөөлдөг. Нэг их холыг бараалж, дээгүүр харсан, дэндүү их юм санаж явах хүн биш. Хамгийн энгийн зүйлийг хамгийн гоё сайхан болгож чаддаг хүн шүү дээ" гэж ярьж байлаа. Энэ бүтээлдээ ах минь их хайртай байлаа.
Д.Сүхбаатар жанжны хөшөөг босгохдоо ах минь "Д.Сүхбаатар жанжны хөшөө бол зүгээр ч нэг хөшөө биш. Өөрийнх нь онгоныг залсан, бунхант хөшөө" хэмээн ихэд бэлгэшээж ярьдаг байсан.
Сүхбаатар аймаг руу ороход ахын бүтээсэн хийсэн угталт, үдэлтийн хаалганы талаар "Тэр хаалгаар орсон, гарсан ч хэний ч сэтгэлийн булааж, хийморийг сэргээхээр тийм сайхан бүтээл болсон" хэмээсэн байдаг.
Хөшөө урлахаа болихоор шийдээд удаагүй байхад нь "Нутагтаа зориулж хийх хөшөөг танаас өөр хэн хийх юм бэ гээд хүн хүрээд ирлээ. Нутгаа гэж бодохоор татгалзаж чадсангүй. Одоо шууд эхэлнэ ээ" гээд явж байсан.Тэр хөшөө ахын минь нутгаа гэх, тийш тэмүүлэх сэтгэлээр бүтсэн дээ.
Ёгт, ёжилсон зургуудаар нь уран бүтээлчид ахыг минь орчин цагийн "Марзан Шарав" хэмээн хүндэлдэг байв.
Анх удаа Чингис хааны хөргийг морьтойгоор дүрслэн буулгасан хүн бас л ах юм шүү дээ.
"Хөхөө Намжилын түүх" зурган дээр түүний өмссөн дээл, хувцасны ширхэг бүрийг салхины аясаар нэг чигт, биеийн хэлэмж хөдөлгөөнийг нь хүртэл айхтар нарийн дурслэн харуулсан байгаа юм.
Ах минь зураад эхэлчихвэл хэр барагтаа босно гэж байхгүй. Энэ урландаа л амьдардаг байлаа.
Ах уг нь чамгүй анчин байсан юм. Гэтэл нэг өдөр "Монголын нэг өдөр" зургийг зурахаар болсон гээд өнөөх буугаа зараад, өртгөөр нь замын зардал, будаг, хэрэгслээ авна гээд хот руу явсан. Тэгээд зураач Г.Соёл-Эрдэнэ, С.Ганзам нартай хамтран тэр алдарт зургийг сэргээн зурсан даа.
| ЗУРААЧ, УРАН БАРИМАЛЧ Ж.ДҮҮРЭНТӨГСИЙН ДҮҮ Ж.БАТБИЛЭГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |