
Манай хошин урлагт Гавьяат Л.Баттулга, Н.Онон, И.Одончимэг, Т.Бархүү, Г.Ундармаа, Г.Нарансолонго зэрэг сайн жүжигчин бий. Гэсэн ч тэдний тоглож, үзүүлж буй хошин урлагийн үзүүлбэр нь жилээс жилд зохиол нь ядмаг, сэтгэлгээ нь “тулга тойрсон” хэмжээнд л байна. Учир юу вэ гэвээс, эдгээр продакшны тоглолтууд нэгэн хэвэнд цутгасан мэт ижил, хөндсөн асуудал нь ч гэр бүл, эр эмийн харилцаанаас хальж чадаагүйн дээр, буруу зүйлийг шүүмжлэхдээ тэнэглэлийг л нэг бүрчлэн үзүүлэхийг чухалчлах хандлага давамгайлсан харагдах нь энгийн үзэгчийн нүдэнд ч анзаарагдахуйц байна. Тухайлбал, “Маск” продакшны “Тоос сорогч”-д өнөөгийн гэр бүлүүд зээлийн дарамтад орсныг илэрхийлэхийг зорьсон боловч бараа борлуулахын тулд охидыг нүцгэн шахам сурталчилгаанд ашиглаж буйг хэт эрээ цээргүй үзүүлсэн нь хүмүүс гэр бүлээрээ тоглолт үзэхээр ирдгийг умартсан буруу шийдэл. Түүнчлэн “Эмоци” продакшны “Гэгэлзсэн болзоо” гэх жүжигт эмэгтэй хүний биед халдан хүч хэрэглэх нь хэвийн зүйл мэтээр олон удаа харуулж хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагаа илэрхийлсэн бол “Эрчүүдийг уучил” нэртэйд нь хөдөөний малчныг доромж байдлаар үзүүлэн, хот хөдөөгөөр ялгаварлан гадуурхах үзэлд уриалж байгаа нь илтэд анзаарагдана. Бүр цаашилбал, “Мөрөөдлийн театр”-ын “Караоке”-д ажлын байрны талаарх нийгмийн асуудлыг хөндөхдөө, эрчүүд нууц эрхтнээ тодотгосон хувцас өмсөн бүжиглэхээс өөр гарцгүй мэт эрээ цээргүй тоглолт үзүүлж буй нь, хүүхдэд ямар үлгэр дуурайл болох тал дээр огт бодолцоогүйг илтгэнэ. Үүний зэрэгцээ “Шинэ үе” продакшны “Ер бусын амьдрал”-ын бичлэгт хөдөөний хүмүүсийг доромж өнгө аясаар харуулахдаа монгол дээл, монгол гутлаа хэрэггүй хувцас, утга учиргүй зүйл мэтээр үзүүлсэн нь үндэсний соёл уламжлалаа уландаа гишгэх буруу хандлагын илэрхийлэл болсныг шүүмжлэхэд ч багадна. Хошин урлагийн тоглолтуудаас харахад, хүнийг яаж инээлгэх вэ гэдэг дээр өөр хоорондоо ярилцаж байгаад л шийдэл гаргачихсан мэт “мэргэжлийн бус” гэмээр үзэгдэл хэвшмэл ажиглагдах нь тэнд жүжгийн зохиолчийн болон найруулагчийн хөдөлмөр, оролцоо илт үгүйлэгдэж буйг илтгэх ажээ. Түүнчлэн эмэгтэй хүний дүрд эрэгтэй жүжигчнийг тоглуулахдаа эв хавгүй байдлыг илтэд үзүүлэн доромжлох өнгө аясыг илэрхийлж буйг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Мөн бэлгийн цөөнхийг хэт ил задгайгаар доромж байдалд оруулахыг турхирсан байдал, залуу бүсгүйчүүдийг хагас нүцгэлэн тоглуулсан түгээмэл үзэгдэл, залуу эрчүүдийн утга учир муутай саармаг дүрүүд байнга давтагдах нь хачирхалтай. Бүр хүмүүсийг инээлгэхийн тулд хувцсаа тайлахад ч бэлэн байна шүү дээ, тэр хошин урлагийнхан. Хөгшчүүдийг бол ямар ч хэрэгцээгүй, бараг л толгой нь ажиллахаа больсон хүмүүс мэтээр үзүүлж буй нь ахмадаа хүндлэн, буурлаас үг сонсдог монгол ёсыг үнэгүйдүүлж, насаар ялгаварлах үзлийг өөгшүүлсэн буруу жишиг гээд яригдана. Ийнхүү утга авцалдаагүй баахан хэлбэрдэлтийн төгсгөлд нэг сайхан уянгын халил хийж өгөөд л үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг арга барилыг хошин урлагийн продакшнуудын бараг л бүх тоглолтоос харж болно.

Мэдрэмж, ухаан, авьяас шаарддаг хошин урлаг зохиолчгүй, зохиолгүй болсны хамгийн том жишээ нь өнөөгийн продакшнуудын ядруухан өгүүлэмжтэй, ядмагхан жүжиглэлттэй тоглолтуудаас шууд харагдана. Хатуухан хэлбэл, өөрсдөө бүтээлийн сэдэв, дүрийн судалгаа хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй, нийгэм дэх тод дүр бологсдыг сармагчин лугаа дууриасаар өнөөдрийг хүрлээ. Тархи, зүрхээ ажиллуулахгүйгээр хошин урлагийн гэх орон зайд тааваараа тарвалзаж байгаа авторууд хэтэрхий олон баг зүүж урлагаа гутаагаад байгааг энд дурдъя. Нэг харахад дуучин, лавшруулбал телевизийн хөтлөгч болчихсон хувирч явах тэдний мөнгө олох салбар нь хэт олон. Юуны ч хамаагүй реклам болгонд хошин шогийнхон л тодорч явах, урлаг соёлын бүхий л арга хэмжээнд тэд юу ч хамаагүй ярьж, ямар ч хамаагүй үзүүлбэрийн голд орчихсон сууцгаах. Өөрөөр хэлбэл, урлаг, уран сайхан гэх тогооноосоо хальж юмс бүхэн рүү хутгалдаж тэнд ч банш, гоймон, будаа, гурил рекламдаж энд ч архи пиво, элдэв дэлгүүр, эм, бэлдмэл сурталчлах нь эцэстээ урлагийн алтан тайз, өндөр босгыг шороотой нь хутгаад, хэн хүснэ, тэр хүн энэ тайз руу гарчихаж болно гэх ойлголтыг залууст төрүүлж байна.
Энэ мэт цензур, үзэл санаа, чиг шугамгүй байдлаас болж Монголын соёл урлаг мөнгө ургуулж болдог зөөлөн хөрс болтлоо шороотой хутгалдсан нь үнэн билээ. Энэ үзэл хандлага залууст хөдөлмөрлөх, зүрх тархиа гашилгах шаардлагагүйгээр мөнгө олж, олны хүндэтгэл дор сайхан амьдарч болдог юм байна гэсэн сэдэл төрүүлдэг учраас өдгөө залуус драмын урлаг руу биш хошин урлаг руу дурлан тэмүүлцгээх болсон нь нууц биш.

Хэзээд үзэгч, ард түмэн, цаг хугацаа хуульгүй шүүгч байсаар ирсэн. Амар хялбар аргаар амь зуух боломж хумигдсаар л байгаа тул эмгэн болж хувираад ч үзэгчид инээхээ больсон тул өөрсдийн дэлгэн үзүүлж буй бүхнээ мэргэжлийн зохиолчийн хэмжээнд дэглэдэг болоход анхаарах цаг болсон. Басхүү хатуухан хэлэхэд, хуучирч, хоцрогдсон энэ хошин урлагийн продакшнууд хаалгаа барих цаг иржээ.
| ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮГ, ҮЙЛДЭЛ БҮР ЧИНЬ ИНЭЭДЭМ БИШ ЭМГЭНЭЛ БОЛЖЭЭ, ХОШИН УРЛАГИЙНХААН |
|
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |