Тэрбээр П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын Зигфрид, Алиа салбадай-па дэ труа, Б.Асафьевын"Бахчилсарайн оргилолт булаг" балетын Вацлов, Нурали, "Коппелиа"-гийн Франц, "Дэггүй лиз" -ийн Колен, "Дон кихот"-ын Базиль, "Франческа Да Рилини"-ны Паоло, "Жизель"-ийн Алберт, Па де де, "Нойрссон гүнж" балетын Дезире, Хөх шувуу, "Шехразада"-гийн цергийн тэргүүн, "Шелкунчик "-ийн ханхүү, хятад, кукал, “Пахита”, “Шопениана”, “Спартак” -гийн Гладиатор, Малчин, Спартак, “Ромео Жульета” балетын Ромео, “Эрдэнэсийн уулс”-ын эрдэнэсийн эзэн, Алтанхүү, “Оргилуун дарс”, “Дөрвөн өнгө”, “Кармен”, “Energy contemporary ballet” , “Хурмастын дагина” зэрэг олон сайхан балетад тогложээ.
Мөн үндэсний балетаас “Шарилжин дундах цэцэг” –ийн Галт, Ембо, “Гэсэр номун хаан”-ы цэрэг, чөтгөр, “Тэнгэрийн ташуур”-ын Атилла хаан, жанжин, “Төгсгөнгүй” балетын Галт, “Уран хас”-ын Хас, “Үйлийн гурван толгой” балетын худалдаачин, Юндэн, “Чойжид дагина” балетын чөтгөр, бурхан зэрэг дүр бүтээсэн байна.
.jpg)
-“Nomadic ballet” продакшныг ДБЭТ-ын залуу уран бүтээлчид нэгдэн байгуулсан уу?
-Тийм ээ. Театрын гоцлол балетчдаас бүрдсэн продакшн байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт дандаа сонгодог бүтээл тоглодог. “Nomadic ballet” продакшны хувьд илүү комтемпорари тал руугаа тоглолтыг үзүүлдэг. Комтемпорари гэдгийг модерн урсгал гэдгээр нь үзэгчид илүүтэй мэдэх байх.
-Сонгодог урлагийн үзэгчид нэг үеэ бодоход өссөн юм шиг ээ. Танай продакшны бүтээлүүдийн үзэгчид хэр байдаг вэ?
-Үзэгчид гайгүй нэмэгдэж байгаа шүү. Хамгийн гол нь үзэгчдэд юу үзүүлэх үү, юу тоглох уу гэдэг их чухал. Түүнээсээ үүдэн үзэгчдийн тоо хэлбэлздэг.

-Таны хувьд одоо үзэгчдэд хүрэх гэж байгаа хоёр тоглолтдоо ороогүй байсан. Энэ удаад яагаад оролцсонгүй вэ?
-Тийм ээ. Нурууны бэртэл аваад нэг хэсэг яах аргагүй гам барих хэрэгтэй болоод хоёр сар хэртэй гам барьж байна. Сэртэнгийн яс цууралттай, хугаралттай гарсан. Сүүлд энэ жилийн нээлтийн тоглолт болох “Хунт нуур” балетад бүжиглэсэн. Эхлээд нуруугаа хугарчихсан гэж бодоогүй юм, физик эмчилгээ хийлгээд явсан. Тэгсэн эдгэж өгөхгүй яваад байхаар нь дахиад үзүүлсэн чинь хугарчихсан байсан.
-Тоглолтын үеэр бэртэл гэмтэл хэр авдаг вэ?
-Тоглолтод гараад бэртэх тохиолдол тун ховор. Балетчдын авдаг бэртэл бол ихэнх нь ер удаачихсан байдаг. Ихэнхдээ хүндэрсэн байхад мэддэг. Гэхдээ бүжигчид гэхээсээ илүү орчин нөхцлөөс хамаарах нь бий. Бүжигчид дулаахан зааланд, дулаахан тайзан дээр бүжиглэх ёстой. Гэтэл манай театр өвөлдөө хүйтэн байдаг. Үүнийг бүжигчид бүгдээрээ мэддэг. Тухайлбал, балетын тавчиктайгаа зогсоход хайрах хэмжээний хүйтэн байдаг. Тийм хүйтэн байхын хажуугаар хүн хөдөлж байгаа учир бие нь халаад, хөлс гардаг. Ингээд халуун, хүйтэнд байнга цохиулж байгаа юм. Тэгэхээр шөрмөс, булчингийн бэртэл гарах нь их байдаг.
-Тэргүүн гоцлооч болохын тулд 20 жил бэлддэг гэдэг юм билээ?
-Арай ч 20 жил бол биш шүү дээ. Бэлтгэл ангид нэг жил сурна, Хөгжим бүжгийн коллеж буюу "Консерватори"-т долоон жил сурдаг. Мэдээж сүпер авьяас, өгөгдөлтэй биш л бол гоцлооч болох нь тун ховор л доо. Юм бүхэн багаасаа эхэлнэ шүү дээ. Тэр ч утгаар эхлээд дагалдан бүжигчин байна, дараа нь туслах дүрүүд авч эхэлнэ. Тэгж байж гол дүрүүдэд тоглож эхэлдэг дээ.
.jpeg)
-Таны хувьд ДБЭТ-ын тайзнаа тавигдсан бүх л үндэсний болон дэлхийн сонгодог балетуудад гол дүр бүтээсэн юм билээ?
-Тийм ээ. "Спартак"-ийн гол дүрд тоглоогүй байсан. Өнгөрсөн жил яг тоглосон.
-Дуурийн театрт шинэ уран бүтээл хэр тавигдаж байгаа бол. Ихэвчлэн бидний мэддэг "Хунт нуур", "Жизель" гээд балетуудыг жил бүр тайзнаа тоглодог шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд, жилдээ нэг шинэ уран бүтээл хийгээд байна. Тухайлбал, өнгөрсөн жил "Хурмастын дагина" балетыг тавьсан. Түүний өмнө жил Д.Дашлхагва багшийн "Жизель"-ийг шинэчлэн найруулж тавьсан.
-Өвөө нь таныг урлагт хөтлөн оруулсан гэдэг. Танай удамд урлагийн хүн бий юү. Балет, ер аливаа нэгэн авьяас билиг удмаас өвлөгдөж ирсэн байх нь бий шүү дээ?
-Манайд урлагийн удам бол байхгүй. Өвөөгийн амьдарч байх 1960-1970 онд сайн дурын уран сайханч гэдэг л байсан юм билээ. Өвөө Завханыхаа театрт дуулдаг байж байгаад "Бүх ард түмний спарткат"-д орж түрүүлж байсан юм билээ. Тэгэхэд нь одоогийн "Үндэсний урлагийн их театр"-аас бүр урилга ирж байсан гэсэн. Тухайн үед харин Завханы театраас даргаар нь ажиллах санал тавьснаар явуулаагүй гэдэг. Магадгүй дуучнаар нь явуулсан бол өвөө маань мэргэжлийн дуучин болох байсан байх. Мөн ойрын хамаатнууд дотор маань монгол уран зураг зурдаг ах, эгч хоёр байдаг.
-Танд үлгэр жишээ авдаг ямар балетчин байдаг вэ?
-Та бүхэнд гадны том театруудаас ажиллах санал хэр ирдэг вэ?
-Урилга, саналын тухайд тухайн балетчин тэмцээн, уралдаанд явахдаа өөрийгөө сайн харуулах ёстой байдаг. Үүнээс шалтгаалж боломж нээгддэг. Гэхдээ балет бол залуу насны урлаг учраас гадаадад ажиллах хүсэл сонирхолтой балетаар хичээллэж байгаа хүүхэд залуучууд аль болох эрт л явах хэрэгтэй.
-Хорь гаруй настайдаа балетын гол дүрд тоглох, 30 гаруй настай тоглох хоорондоо ялгаатай байх?
-Би анх 21 насандаа анхны гол дүрдээ тоглож байсан. Мэдээж ялгаатай. Эхлээд бол илүү техник тал руугаа анхаардаг. Одоо харин тухайн балетаа илүү мэдэрч, дүрээ сайн гаргахын төлөө хичээдэг болсон.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

2013 онд - Royal - Их эзэн хааны театр
2013 онд - Монгол бахархал нэгдсэн балетын гала тоглолт
2014 онд - “Best of Classics” сонгодог урлагын үдэш
2016 онд - “Best of Classics” сонгодог урлагын үдэш
2016 онд - “Night of Ballet” Олон улсын балетын гала тоглолт
2016 онд - “Sentiment” - модерн балет шоу
2016 онд - “Nomadic ballet” show
2016 онд - “Цасан гоо ба 7 одой” Балет - Corporate convention centre
2016 онд - Өвөрхангай аймагт “Sentiment” Модерн балет
2017 онд - “Кармен сют” балет
2017 онд - “H20” Модерн балет шоу
2017 онд - Төрийн хүндэтгэлийн концерт
2017 онд - “Best of classic” гала тоглолт
2017 онд - Эрчим хүчний 95 жилийн ойн тоглолт
2017 онд - Улаан-үдийн театр “Sentiment” Модерн балет шоу
2018 онд - Okinawa -д Балет үүссэж хөгжсөний 45 жилийн ойн тоглолт Хунт нуур балет
2018 онд - “Touch the feeling” Модерн балет шоу
2018 онд - “Motion Mongolia” Модерн балет
2018 онд - Төрийн хүндэтгэлийн концерт
2018 онд - “Corandeur” модерн балет шоу
2019 онд - “Бие үгүй” неоклассик балет
2019 онд - “High Feeling”- Wise ballet theatre хамтрасан модерн балет
2019 онд - Okinawa-д Хунт нуур балет
2019 онд - Seoul-д “Giselle ballet” Wise ballet theatre хамтарсан тоглолт
2022 онд- New york-д Ajkun ballet company “Щелкунчик балет”
2023 онд - New york хот Ajkun ballet company “ First snow ballet”
2023 онд - “Energy contemporary ballet”
2023 онд - Улан-Үде хот “Бие үгүй неослассик балет”
2023 онд - Төрийн хүндэтгэлийн тоглолт “Танго балет”
2023 онд - Завхан аймаг 100 жилийн ойн тоглолт
2023 онд - ДБЭТ-ын 60 жилийн ойн “Сонгодог жаран тоглолт”
2023 онд - Нийслэлийн 384 жилийн ойн тоглолт “Хун номер”
2023 онд - Улан-Үде хотын 100 жилийн ойн гала тоглолт “ Дон кихот па де де”
2023 онд - Seoul хотын Youth ballet stars company “Щелкунчик балет”
2023 онд - Perm хот Арабеск тэмцээн партероор оролцов
2024 онд - Улан-Үде хот Байкаль балет гала тоглолт “Хунт нуур”.
| ХАНХҮҮ ЗИГФРИД, ВАЦЛОВ, АЛЬБЕРТ, ГЛАДИАТОРИЙГ БҮТЭЭСЭН БАЛЕТЫН ГОЦЛООЧ А.ЭРДЭНЭБОЛД |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |