Нидерланд Улсад амьдардаг Н.Алтанцэцэгтэй уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Та Нидерланд Улсын иргэншилтэй болоод олон жил болж байгаа юм билээ. Эх орондоо ирэхэд ямар санагддаг вэ?
-Би энэ удаад 90 настай ээжийгээ асарч, уран бүтээлийн ном хэвлүүлэхээр ирсэн. Чадвал хоёр, гурван сар эх орондоо амьдрах бодолтой байна. Би өмнө нь 7-14 хоногийн хугацаатай ирдэг байсан. Монголчуудтай уулзахаар хүүхэдтэйгээ уулзсан юм шиг л сайхан санагддаг юм.
-Хэзээнээс зурах сонирхолтой болж өнөөдрийг хүртэл уран бүтээлийн эрэлд гарч байна вэ?
-16 настайдаа Говь-Алтай аймгаас Дүрслэх урлагийн дунд сургуулийн сийлбэрийн ангид орсон юм. Хоёр жил Т.Жамбал багшийн ангид сурч байгаад керамикийн анги руу шилжсэн. Тухайн үед манайд ЗХУ-аас багш нар ирж, хичээл заадаг байсан юм. Сийлбэр, керамикийн ангиа төгсчихөөд Говь-Алтай аймагт хоёр жил ажилласан. Тухайн үедээ бусдыгаа соёл, хувцаслалтаараа манлайлж байлаа. Би Багшийн дээд сургуульд Ардын уран зураач Г.Одонгийн шавь болж, багшаасаа өнгийн мэдрэмжийг, орос багшаасаа хэмжээний талаар мэдлэгтэй болж байлаа. Тэгээд нэг үйлдвэрийн монгол зургийн тасагт орж, хамт олноосоо монгол зургийн талаар мэдлэгтэй болсон. Монгол зураг намайг өөрчилж, их зүйл сурахад тусалсан гэж боддог.

-Таны удамд уран зураач, урлагийн авьяастай хүн бий юү?
-Миний нагац ах нэртэй зураач байсан болохоор түүний зургийг сонирхдог байлаа. Миний ээж, нагац эгч нар минь гарын дүйтэй уран хүмүүс байсан. Монгол хувцас сайхан оёдгоороо нутагтаа алдартай хүмүүс байсан. Тэдний гарын дүй надад нөлөөлсөн байх шүү.
-Та ямар онцлогтой зураг зурдаг вэ. Зураач бүр өөрийн гэсэн онцлогтой байх?
-Миний анхны бүтээл бол Өмнөговь аймгийн Хэрмэн цав. Надад 100 гаруй бүтээл бий. Би эхэндээ монгол зураг болон Монголын амьдрал, мал, тал нутаг зурах дуртай байсан. Сүүлийн үед философилго зураг зурж байна. Хаанаас нь ч харж, яаж ч төсөөлж болдог зураг зурдгаараа өөрийгөө онцлог гэж боддог.

-Бүтээл “төрөх” агшин бүр өөр өөрийн түүхтэй байх. Хамгийн урт хугацаанд зурсан ямар зураг байдаг вэ?
-Манайх орноос өөр тавилгагүй урлан шиг айл. Манай гэрт миний ертөнц л байдаг. Зочдоо цайны ширээний ард суулгаж, дайлж, зургаа үзүүлж байгаад л гаргадаг. Өдөрт нь зурж дуусгасан зураг ч бий. Долоо, найман жил зурсан байдаг. Шөнө босохоор самбар дээр дүрс дүрслэгддэг. Тухайлбал, морьтой хүний дүрс буувал түүнийгээ шууд л зураг болгодог. Тэгэхгүй бол тэр дүрсийг дахиж харахгүй гэсэн үг. Зурж байгаа зураг нь цааш хэрхэн үргэлжлэх нь эзэндээ мэдрэгддэг. Бүтээлдээ нэгэнт орсон бол зургаан цагийн турш идэхгүй, амрахгүй зурж дуусгадаг. Говийн хүн болохоор тэмээ их зурсан. Говь бол далай ч юм шиг үлгэрийн санагддаг шүү.
-Та зургаа төлөвлөж, сэдэв, санаагаа олсны дараа зурдаг уу. Эсвэл?
-Надад төлөвлөж байгаад зурсан зураг байхгүй. Шууд нүдэнд харагдсан дүрсээ буулгадаг. Миний зургийг хаанаас нь харж болдог болохоор би өөрийгөө огторгуйгаас зурдаг гэж боддог. Хүмүүс таныг зургийг томоор нь харвал дотор нь орж болохоор сайхан зургууд байна гэдэг юм. Төлөвлөж байгаад зуръя гэж боддоггүй.
-Та бүтээлдээ нэр өгдөг үү. Содон нэр өгдөг юм шиг санагдлаа?
-Би бүх зургаа “Орчлон” гэж нэрлэдэг. Миний зургийг хаанаас нь ч харж болдог бас гадаад ч биш, монгол ч биш зураг зурдаг болохоор чөлөөтэй сэтгэдэг гэх юм уу даа
-Та бүтээлээсээ ямар мэдрэмж авдаг вэ. Зурж байж л амьдралын утга учрыг мэдэрдэг үү?
-Би аавгүй өссөн болохоор аавын хайрыг мэдрэхийг хүсдэг юм шиг санагддаг. Түүнийхээ хариуд би бүхнийг хайрладаг. Тийм болохоор би зургаасаа хайр мэдэрдэг бас мэдрэх гэж зурдаг. Би бусдыг хайрлах гэж л төрсөн юм шиг байна лээ. Тийм болохоор зургуудаа амьтай гэж боддог.

-Та бага насныхаа тухай ярьж өгч болох уу?
-Миний бага насны амьдрал яг л кино шиг. Би аавыгаа 21 настай байхад нь төрсөн юм билээ. Намайг төрсөн өдөр аав минь бурхан болчихсон гэсэн. Тухайн үед аав минь сэхээтэн хүн байсан юм билээ. Говь-Алтай аймгийн Наран суманд газар, тариалангийн ажил хийж, багийнхныгаа удирддаг байсан гэсэн. Тэнд ажлаа хийж байтал нь гэдэс нь өвдөж, бараг түгжрэл болсон юм шиг байна лээ. Тэгээд гэртээ ирэхэд нь ээж төрөх дөхчихсөн байсан учир ээжтэй хамт аймаг явсан гэдэг. Намрын эхний цас орчихсон байсан учир өндөрлөг газраар нь автомашин явах боломжгүй. Тэгээд Халиуны хоолойгоор тойрч, өдөржин, шөнөжин явж байж аймаг орсон гэдэг. Уг нь Наран сум аймгийн төвөөс 50 километр шүү дээ. Тэгээд эмнэлэгт очсон даруйдаа ээж төрсөн гэдэг. Харин аав минь орой нь намайг харж чадалгүй бурхан болсон гэдэг. Тэгээд ээж бид хоёрыг хамаатны ах хөтөлгөө морьтой ирж ээжид үстэй дээл өмсүүлж, намайг үнэгэн малгайндаа хийгээд өвөртлөөд давхисан гэдэг. Цасан шуургатай байсан болохоор намайг нэг ч удаа хөхүүлэлгүй өвөөгийнд хүргэж өгсөн гэдэг юм. Би гурван нас хүртлээ ээжтэйгээ хамт өвөөгийндөө амьдардаг байсан. Гэтэл ээж минь өөр хүнтэй амьдрахаар болж намайг эгчдээ өргүүлсэн гэдэг.

-Та их дайчин, зоригтой эмэгтэй шиг санагдлаа. Таны төрөлх чанар уу?
-Би багадаа их ганцаарддаг, ээжийгээ дагаад л уйлаад байдаг хүүхэд байсан. Бие засуулахгүй хойноос нь дагадаг байсан болохоор ээж минь жорлонд орохдоо чулуу өвөртөлж ороод над руу шидэж, айлгадаг байсан гэдэг. Ухаан орсон үедээ хүнд өргүүлэхээр би хаягдчих вий, намайг орхиод явчих вий гэдэг айдастай болчихдог юм билээ. Тухайн үед би хүнд өргөгдснөө мэддэггүй ч далд ухамсараараа мэддэг юм шиг санагддаг. Ээж, аав минь намайг дандаа хөөрхөн гэдэг, хамгийн чамин хувцсаар хувцасладаг байсан болохоор би тэдний нандин хүүхэд нь байсан. Тийм болохоор би өөрийгөө насан туршдаа хөөрхөн хүн гэж л ойлгосон. Тийм болохор би бусдаас сайн, сайхан бүхнийг л олж хардаг.
-Та номныхоо төлөвлөгөөг гаргасан уу. Зөвхөн уран бүтээлийн ном байх уу?
-Зураг, амьдрал нийлсэн дурсамжийн ном гаргана гэж бодож байна. Одоогоор номныхоо нэрийг ч бодож амжаагүй явна. Зовлонгоо давж чаддаг хүнийг л жаргалтай гэж хэлдэг байх. Хүн жаргалаасаа илүү зовлонг туулсан байдаг. Тэгэхээр номоороо гундуу яваа хүнийг жаахан ч болов гэгээлэг болгох гэж л төлөвлөж байна.
-Та хэдэн онд Нидерланд Улсын иргэн болсон бэ?
-2005 он Нидерланд Улсын иргэн болсон. Тэндэхийн иргэншилтэй ч гэлээ зүрх, сэтгэл бол монголоороо байгаа. Тэтгэвэрт гартлаа тэндээ ажиллаж, амьдрах шаардлагатай байна. Нидерландад гурван жил зургаа зурж байгаад ажил хийж байгаад сүүлийн үед дахин зурах боломж гарсан. Тэнд театрын урлагт 15 жил ажилласан. Би Нидерландад амьдарч эхлэхдээ хоёр жил тутам Монголдоо ирдэг байсан. Энэ удаад Говь-Алтай аймаг руугаа явахаар төлөвлөж байна.
| ЗУРААЧ Н.АЛТАНЦЭЦЭГ: ААВЫНХАА ХАЙРЫГ МЭДРЭХ ГЭЖ Л ЗУРДАГ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |