“Тэртээд цэлийх тэнгэрийн дор монгол хүний өлгий бий
Тэнүүн талын уудамд ч холдоогүй монгол хүний сэтгэл бий
Алтан шаргал нарны дор амьтан бүхний жаргал бий
Амин голоос ч алдран алдраагүй ариун хайрын минь ундрага бий” хэмээх дуу монголчуудын зүрх сэтгэлд хоногшиж, сэтгэлийнх нь хөгийг алдаруулдаг биз ээ. Бид “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайг урьж, оролцуулсан юм. Тэрбээр “Орчлонд ижилгүй нутаг” дуугаа хэрхэн бүтээсэн талаар ийнхүү ярьсан юм.

Н.Жанцанноров гуай 2010 онд Хөх нуурын монголчуудаар явж байхдаа нэг айлаар оржээ. Гэрийн эзэгтэй нь өглөө бүр зүүн хойд зүг рүү буюу манай нутаг руу “Тэнд миний нутаг бий, эх үндэстэн минь бий” гээд бидний сайн, сайхны төлөө залбирч, цайныхаа дээжийг өргөдөг тухайгаа түүнд ярьсан байна. Мөн “Хэзээ нэгэн цагт монголчууд биднийг ирж авна гэсэн. Хэзээ авах юм бол доо” гэж үргэлж бодож, хүүхдүүддээ захидаг юм гэнэ. Тэдний энэ үг, үйлдэл хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн сэтгэлийг хөдөлгөж, түүнд тэднийг өрөвдөж хайрлах мэдрэмж эрхгүй төрсөн гэдэг. Тэгээд Н.Жанцанноров гуай тэр оройдоо “Орчлонд ижилгүй нутаг” нэртэй дууныхаа шүлгийг бичжээ.
Тэр яруу найрагч биш. Гэхдээ олон дуу бичиж байсан болохоор дууны шүлэг яаж тэрлэхийг мэддэг. Тиймээс сэтгэл хөдлөлөөрөө маш богино хугацаанд дээрх дууны үгийг бичиж чадсан гэдэг. Тэр дууныхаа шүлэг, аяыг биччихээд өөрөө Өвөр монголчуудад дуулж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт энэ дууны тухай ярьж, аялж өгсөн байдаг. Мөн 2020 оны Төрийн концертоор Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар найрал хөгжимтэй дуулсан. Мөн Г.Ариунбаатартай “Монгол сонгодог хоёр” нэртэй концерт хийхдээ хамт дуулсан бичлэг нь байдаг аж. “Орчлонд ижилгүй нутаг” дууны шүлэг нь

“Тэртээд цэлийх тэнгэрийн дор монгол хүний өлгий бий
Тэнүүн талын уудамд ч холдоогүй монгол хүний сэтгэл бий
Алтан шаргал нарны дор амьтан бүхний жаргал бий
Амин голоос ч алдран алдраагүй ариун хайрын минь ундрага бий
Өлгий нутгаа хармаар байна
Өөрийн эрхгүй уйлмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч өргөмөөр байна
Мөнгөн цацлагт сарны дор
Мѳрѳн гол минь мяралзан бий
Мянган мянганаар ч тасран тасраагүй
Миний дээдсийн заяа бий
Оройлж түгсэн оддын дор
Онгон цагаан хүлэг минь бий
Омголон нойронд ч үргэлж зүүдлээстэй
Орчлонд ижилгүй нутаг минь бий
Өлгий нутгаа хармаар байна
Өөрийн эрхгүй уйлмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч өргөмөөр байна” гэж байгаа юм. Учир нь, энэ дууг гадаадад амьдардаг монгол хүн бүр нутгаа мөрөөдөж, санаад дуулаад байгаасай гэсэндээ хийгээгүй гэнэ. Тэрбээр энэ тухай ярихдаа “Ерөөсөө монгол хүн эх нутгаасаа холдох тусмаа ойртож байдаг. Дэлхий дээр буй бүх монгол Монгол руугаа харж, очихыг л орь хүслэнгээ болгодог юм шүү гэх санаа байгааг анзаарч, ойлгох хэрэгтэй. Энэ шүлэгт монголчуудын ертөнцийг үзэх үзэл санаа орсон байгаа. Монголчууд өөрсдийгөө тэнгэр, газар, оюун гэсэн гурван хэлхээнд оршдог гэж үздэг.
Тухайлбал, “Аргалд явсан ижий” гэх дуунд
“Аргалд явсан ижий минь
Арай ч дэндүү удлаа шүү дээ” гэж газар дээр ярьдаг.
“Өөдөө одсоор ижий минь
Өнөд удаан саатлаа шүү дээ” гэж тэнгэр дээр ярьдаг.
“Бурханд зорьсон ижий минь
Буцахаа мартаад тухлаа юу даа”
гэж сэтгэл рүү ярьдаг. Том яруу найрагт ийм гурван хэлхээ байдаг юм. Тиймээс би “Тэртээд цэлийх тэнгэрийн дор” гэж тэнгэрээр эхлээд, “Мөнгөн цацлагт сарны дор” гэж газар дээр яриад “Омголон нойронд үргэлж зүүдлээстэй” гэж сэтгэлийг холбосон гэж боддог. Харин дахилт бол их энгийн. “Өлгий нутгаа хармаар байна” гэж хүний хүртэхийг ярьж байгаа юм. “Өөрийн эрхгүй уйлмаар байна” гэж сэтгэлийг хэлж байна. “Өглөө үдэшгүй дуулмаар байна” гэж салахын аргагүй гэсэн санаа байгаа юм. “Өнчин зүрхээ ч өргөмөөр байна” гэдэг мөр хүн ганцхан зүрхтэйгээ хоцорлоо гэж бодоход тэнгэрийн хаяанд байгаа нутаг руугаа зүрхээ өргөе гэсэн санаа байгаа биз. Энэ бол яахын аргагүй нутгаа санасан бусдыг өрөвдөх мэдрэмжээс төрсөн дуу” гэсэн юм.
Эх нутагтаа амьдарч байгаа бид хүний газар амьдарч байгаа монголчууддаа урам өгч, “Монголоо битгий алдаасай” гэж хичээж буй нэгэн хэлбэр юм. Гадаадад байгаа монголчууд энэ дуу гарснаас хойш цагаан сараар, наадмаар Н.Жанцанноров гуай руу “Таны “Цагаан суварга”-ыг сонсож, “Орчлонд ижилгүй нутаг”-ийг дуулаад, буузаа жигнэж, хийцтэй цайгаа хийгээд, уйлаад, дуулаад сууцгааж байна” гэж бичлэг, захидал явуулдаг гэнэ.
“Орчлонд ижилгүй нутаг” гэх дууны нэр бол АНУ-д сайхан байна, Хөх нуурт дажгүй амьдарч байгаагаа эх нутагтайгаа зүйрлэхийн аргагүй, бүр хосгүй юм. Эх нутгаа Таж махалтай ч зүйрлэшгүй, Нью-Йоркийн театртай ч зүйрлэшгүй гэсэн үг. Бидний эх орон бол өөр хүнд заяагдашгүй гайхамшигтай гэдгийг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай дахин дахин онцолж байлаа. Мөн тэрбээр
“Элэг зүрхнээс уяатай
Энхрий монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь” хэмээх “Халуун элгэн нутаг” гэх дууг Ц.Намсрайжав гуай, Ж.Бадраа гуай хоёр эх нутагтаа амьдардаг монголчууд дуулахаар хийсэн байгаа юм. Харин миний “Орчлонд ижилгүй нутаг” дууг дэлхийд байгаа монголчууд монголоороо бахархаж, хүсэж дуулахаар байгаа юм. Гэхдээ миний дуу “Халуун элгэн нутаг” дуунаас илүү гэж байгаа юм биш. Яг ижил дуу. Хамрах хүрээний хувьд өөр гэсэн үг. Амьтан хаана буй болсон түүндээ шингэдэг. Морь хүртэл нутаг руугаа гүйдэг. Тураг турсан ч нутагтаа гэж үг байдаг. Харин хүн шунал, тачаал хэрэглээнээсээ болж төрсөн газраа өөрчилдөг. Оготны нүх оготнодоо диваажин шүү дээ. Бидэнд бол харанхуй нүх байдгийн адил хүн эх нутагтаа заавал иргэж ирэх ёстой” гэсэн юм.
| ӨГЛӨӨ БҮР ЦАЙ, СҮҮНИЙХЭЭ ДЭЭЖИЙГ МОНГОЛ РУУ, МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ӨРГӨДӨГ ТЭДНИЙГ ӨРӨВДӨХ МЭДРЭМЖЭЭС “ОРЧЛОНД ИЖИЛГҮЙ НУТАГ” ДУУ “ТӨРЖЭЭ” |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |