Албан ёсны “Өвлийн өвөө”-гөөс гадна сумын, бас сургуулийн “Өвлийн өвөө” ч байсан. Өвлийн өвгөний үг хэн бүхний санаанд ил байдаг. Хүүхэд төдийгүй хүн төрөлхтний цаг, хором мөч бүхнийг гэгээн тунгалгаар бүтээж нэгэн зүйл шинэ жил, өвлийн өвгөн билээ.
“Цал буурал өвгөн аав нь
Цас мөсний орноос
Цан хүүрэг татуулан
Цасан охидоо дагуулан ирлээ” гэдэг сэн. Өвлийн өвөө” онц сурсан хүүхдэд бэлэг өгдөг, муу сурсан хүүхдүүдийг алиалагч дуранддаг гэж итгэдэг байв. Өвлийн өвөөгөөс бэлэг авахыг хүүхэд бүр хүсдэг. Тэгвэл түүхийг бүтээж, он цагийг эзэлсэн Өвлийн өвөөг та бүхэнд танилцуулж байна.
Г.ГОМБОСҮРЭН

Орос өвгөний тухай түүх юм. Орос өвлийн өвгөн нэгэн бөглүү тосгонд амьдарч байсан тухай домогт өгүүлдэг. Урт цагаан сахалтай, таяг тулсан тус өвгөн 1870 онд шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болгожээ. Оросууд МЭӨ XVзуун хүртэл шинэ жилийн баярыг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Харин 1348 оноос есдүгээр сард тэмдэглэж байгаад 1919 оноос өнөөгийн тоололд шилжжээ. Домогт өгүүлснээр хүмүүс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байв. Тэд ядуу хоосон, өлөн зэлмүүн амьдрал нь өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, барьц өргөөгүйн улмаас хэмээн боддог байж. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цагаан өвөө өөрөө солигдох мөчид айл бүрээр зочилж, сайн сайхан аз жаргалыг түгээдэг болж хувирчээ. Харин монголчуудын хувьд өвлийн өвгөнтэй 1946 онд анх танилцжээ. Монголын анхны өвлийн өвгөн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан юм
З.ЖАРАНТАВ
.jpg)
1960 онд, анх сургуулийнхаа өвлийн өвгөн болсон. Тэр үед аймгийн намын хорооны дарга н.Эрдэнэцогт гэж хүн байсан юм. СУИС-ын захирал Сонинтогосын аав шүү дээ. Энэ хүн намайг харчихаад аймгийн шинэ жилд өвлийн өвгөнөөр авна гээд. Тэгэхэд би 17 настай, аравдугаар ангийн сурагч байсан. Анх өвлийн өвгөн болсон түүх гэвэл энэ. Түүнээс хойш 1989 оныг хүртэл төрийн концертыг 28 жил хөтөлж явлаа. Түүнээс гадна дэлхийд алдартай Улаан тугт Александровын чуулга, Солонгосын дуу бүжгийн чуулга, Энэтхэгийн дуу бүжгийн чуулга, Молдавын дуу бүжгийн чуулгын концертыг хөтөлж байжээ.
Ё.ЦОГ

Манай нийтлэлийн баатар айлын өргөмөл ганц хүү. Сүлд модны наадам гээч юм Европоос Монголд анх орж ирж байх үед мэдээ орж байсан хүүхэд. Аав Ёндон нь Хэнтий, Булган зэрэг аймагт холбооны даргаар ажиллаж байж. Тэднийх утасны хорооны хашаанд өвөлжиж, хүү нь таван нас хүрсэн өвөл аав нь ногоон мод авчирч гэртээ засжээ. Ээж нь хурган дотортой дээлийг гадагш харуулж өмсгөн цэнхэр нөмрөг зүүлгэж, хөвөнгөөр сахал хийж наагаад хүүгээ өхөөрдөн өвлийн өвгөн болгожээ. Ингээд даавуугаар олон жижигхэн цэнхэр уут оёж, дотор нь чихэр хийж тэр хавийн хүүхдүүдэд тараалгажээ. Энэ бол бяцхан Цог анх өвлийн өвгөн болсон түүх юм. Хүү өсөх насандаа өвлийн өвөөгөөс бэлэг авч үнсүүлж баярладаг байсан бол өдгөө өвлийн өвгөн болж хүүхдүүдийг баярлуулдаг болжээ. Үүнийгээ “Сайхан ажил шүү” хэмээн ярьж сууна. Ё.Цог гуай Хүүхдийн ордон, албан байгууллагуудын урилгаар 50-аад жил өвлийн өвгөн болжээ.
Б.ЖАРГАЛСАЙХАН

Өвлийн өвгөн гэдэг гаднах байдал, хувцас зэрэг бүх л байдлаар маш том агуулгыг илэрхийлж байдаг. Монголчууд цагаан өнгийг эхийн сүү шиг ариун хэмээн бэлгэшээдэг. Тэр утгаараа цагаан дээл өмсөж явна. Мөн монголчууд мөнх хөх тэнгэрээ шүтэж биширч явдаг. Энэ утгаараа улаан залаатай, цагаан цэнхэр өнгөтэй малгай өмсдөг. Бүх зүйл нь бэлгэдэл байдаг учир шинэ жил дээр очсон хүн болгон өвлийн өвгөний ерөнхий байдал, төрхийг хараад ажил амьдралтайгаа холбоотой ямар нэгэн зүйлийг ойлгон ухаарч, бэлгэшээж байдаг. Яагаад гэвэл бидэнд юу ч бичээгүй цагаан цаас шиг шинэ он жил ирж байна. Уг цагаан цаасан дээр амьдралаа хэрхэн зурах нь хувь хүнээс л шалтгаална. Ийм ч учраас шинэ ондоо эвтэй, ариун сайхан сэтгэлтэй байж, зорилгынхоо төлөө өөрийгөө дайчилж явах учиртай. Өнгөрч буй он жилийнхээ амжилтыг тэмдэглэж, ажил үйлсээрээ манлайлсан залуусаа урамшуулж буй албан газрын шинэ жилд Өвлийн өвөө саатаж бэлэг тараана гэдэг тухайн хүмүүст урам өгч, хойшдынх нь үйл хэрэгт эрч хүч ерөөж байгаа утга агуулгатай юм. Монголчууд бид бэлгэдэлд дуртай байдаг шүү дээ. Зуу насалж, зургаадай таяг тулаарай гэж ерөөдөг. Шинэ жилийн баяраар ахмад настай хүмүүс ирээд Өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Өвлийн өвөө бэлгээ өгөөд, үнэрлэж үнсээд “Өвөөгийнхөө насыг аваарай, урт удаан наслаарай” гэж хэлэхэд хүн хачин их баярладаг. Өвөөгийнхөө энэ сайхан үгийг хүлээж авлаа, би урт насалж удаан жаргах юм байна гэж бэлгэшээдэг. Шинэ жилээр Өвлийн өвөөгөөс бэлэг авч байгаа хүмүүсийн нүүр царайнаас үл итгэсэн байдал харагддаггүй. Бүх зүйл нь чин сэтгэлээсээ, Өвлийн өвөө гэж байдаг юм байна шүү, Өвлийн өвөөгөөс бэлэг авна гэдэг үнэхээрийн том аз завшаан юм байна гэж хүлээж авдаг байна.
| ТҮҮХ БҮТЭЭЖ ОН ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ӨВЛИЙН ӨВГӨД |
|
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |