• Өнөөдөр 2024-03-29

"Ноолууран зулхай" урлал үзэсгэлэн үргэлжилж байна

2021-11-29,   422

Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Баасансүрэнгийн “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 3 хүртэл гарах тус үзэсгэлэнд дэлхийд гайхагдсан ноолуур хэмээх тансаг түүхий эдийг зулах аргаар бүтээсэн гайхамшигтай урлаг дэлгэгджээ.
 
Тэрбээр өмнө нь эсгий урлалаар дагнан ажиллаж уран бүтээлээрээ БНХАУ, Их Британи, Шотланд зэрэг улс орноос гадна, “Уламжлалт урлал-Орчин үе-5” гар урлал бүтээлийн үзэсгэлэн,  МХАҮТ-аас Монголын үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн, Монголын урчуулын хорооны “Хавар” зэрэг дотоодын олон үзэсгэлэнд оролцож байжээ. Харин энэхүү “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн нь ноолуураар бүтээсэн уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэн болоод байна. Александрын Баасансүрэн нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1997 онд зураасан зургийн мэргэжлээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэгийн удирдлага дор төгсчээ.
 
2002 оноос эхлэн ноолуураар уран зураг зурах арга технологийг санаачлан, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ахуй амьдрал, алдартай хүмүүсийн хөрөг болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг туурвин бүтээсэн байна. Тэрdээр өөрийн бүтээлээрээ монгол ноолуурын эрхэм нандин, амьдлаг чанар, дахин давтагдашгүй, тансаг үнэ цэнийг бүтээхийг зорьсон гэв.

"Ноолууран зулхай" урлал үзэсгэлэн үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188