Монголын малчид сүйдэж байна. Хаврын хавсаргатай зэрэгцээд малын гоц халдварт шүлхий өвчинд хэдэн мал нь нэрвэгдэж, хотоо харлууллаа. Монголын Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ-1 төрлийн шүлхий өвчин хоёр аймгийн дөрвөн сумын малчдыг “нөмрөөд” байна. Шүлхий өвчин Шинжиан Уйгараас ирсэн зэрлэг амьтнаас халдварласан байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа. Гэхдээ...
БНХАУ руу захиалсан шүлхий өвчний вакцин улсын хилээр орж ирсэн. Одоо голомт руу тээвэрлэгдэхээ хүлээж байна. Үүний дараагаас малчдын малыг вакцинжуулна. Одоогийн байдлаар тусгаарлах, хөл хорио тогтоох, устгах ажиллагаа л явагдаж байгаа гэсэн үг. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг Хужирт гэх газар тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний тохиолдол илэрсэн байдаг. Улмаар аймгийн мал эмнэлгийн газраас үзлэг шинжилгээ хийж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори руу илгээхэд Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэв шинж болох нь батлагдсан юм.
Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Б.Габидэний манай сайтад өгсөн мэдээллээр “Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Алтай суманд шүлхий өвчний таван голомт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 847 мал өвчилж, 1323 малыг устгалд оруулсан. Үүнд нэг тэмээ, 1040 үхэр, 132 хонь, 145 ямаа, таван нохойг устгалд оруулсан. Мөн голомтын бүсэд буюу эрсдэлтэй бүсүүдэд пост гаргаж, орон нутгуудийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Шүлхийн САТ-1 хэв шинж нь өмнө нь манай улсад бүртгэгдэж байсан АО хэв шинжтэй ижил шинж тэмдэг илэрдэг. Тус өвчин нь БНХАУ-тай хиллэдэг сумдаар тархсан учир зэрлэг ан амьтнаар дамжиж Шинжаан Уйгараас орж ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ долоо хоногт БНХАУ руу захиалсан вакцин ирж, малыг бүрэн вакцинжуулснаар тус өвчнөөс салах боломжтой” гэсэн байдаг. Баян-Өлгий аймгийн нөхцөл байдал ийм байгаа гэсэн үг.
Хөрш зэргэлдээ Ховд аймаг ч шүлхий өвчинд нэрвэгдсэн. Өчигдрийн байдлаар хөл хорио тогтоосон учир Ховд аймгийн баяр наадмыг наймдугаар сар хүртэл хойшлуулах арга хэмжээ авсан. Харин голомтод бүс нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна. Ховд аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Алтантуяагын өгсөн мэдээллээр “Аймгийн хэмжээнд 1074 мал САТ-1 өвчнөөр өвчилж, 946 малыг устгалд оруулсан. Өвчин гарсан сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн машиныг бүрэн ариутгаж байгаа. Мөн нүүрс тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Харин хүдрийн тээвэрлэлтийг түр зогсоосон. Аймгийн хэмжээнд найман газар пост гаргаж, иргэдийн хөдөлгөөнийг хянаж, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр бүр авч байгаа” гэсэн юм.
Монгол Улсад бүртгэгдсэн шүлхий өвчний талаар малын гавьяат эмч Ц.Өлзийтогтох удаа дараа тайлбар өгч байгаа. Тодруулбал, тэрбээр “Баян-Өлгий, Ховд аймгийн заагаар малын гоц халдварт өвчин орж ирж байгааг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах хэрэгтэй. Өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй мялзан өвчин энэ нутгийн заагаар орж ирж байсан шүү дээ. Одоо зөвхөн Африкийн орнуудад гарч байсан шинэ төрлийн шүлхий өвчин орж ирлээ. Энэ бол зориудаар халдварлуулах, магадгүй хорлон сүйтгэх ажиллагаа байхыг ч үгүйсгэхгүй. Шүлхий өвчинтэй тэмцэж байгаа арга хэмжээ маш буруу эхэллээ. Өвчинд нэрвэгдсэн айлын малыг хотонд нь устгах гэдэг нь бүр мөсөн байхгүй болгох л гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд малын устгал гэдгийг олон удаа хийсэн. Гэхдээ устгалын ажиллагаа маш буруу явагдаж ирсэн. Жишээлбэл, хотонд байгаа 50 үхрээс эмнэлзүйн шинж илэрсэн 10 үхрийг нь устгаад, хөнгөн болон өвчлөөгүй 40 үхрийг нь үлдээчихдэг. Энэ өвчин нэг хотны бүх маланд л халдварласан байгаа. Одоо БНХАУ, ОХУ-аас вакцин авчирна гэж ярьж байна. Нэгэнтээ халдварласан маландаа ямар ч вакцин хэрэггүй. Гоц халдварт өвчнөөр өвдөөд, эдгэрсэн мал ямар ч вакцинаас илүү дархлаатай болчихно шүү дээ. Вакцинаар мөнгө олох л сонирхол байж магадгүй” гэж хэвлэлд ярьсан юм.
Хардах өнцөг олон байна. Шинэ төрлийн шүлхий өвчин Шинжаан уйгараас зөөвөрлөгдсөн үү, эсвэл захиалагдсан уу. Иймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлд энэхүү нийтлэлээ хаяглаж байна. Х.Алтангэрэл дарга аа, шүлхий өвчин айлын хотонд зөөвөрлөгдөж ирэв үү, захиалагдаж ирэв үү гэдэгт анхаарлаа хандуулна уу. Монгол Улс БНХАУ-аас 1.6 сая тонн вакцин захиалсан юм байна лээ. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлээс тодруулах гэсэн боловч халгаагаагүй. Тэрбээр “Манай мэргэжилтнээс яриа ав. Би тайлбарлахгүй, би ярихгүй” гэх зэргээр эрс татгалзсан юм. Харин мэргэжилтэн нь дарга зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй гэх тайлбарыг өгнө лээ. Угтаа малын гоц халдварт өвчин гараад, дөрвөн сумын малчид туйлдаж, монголчууд сандралдаж байхад салбарынх нь дарга, мэргэжилтэнгүүд нээлттэй мэдээллээр иргэдийг хангаж байх ёстой. Гэтэл албан өрөөндөө суучихаад, энэ мэтээр өөрсдөөсөө холдуулж байна.
| ШҮЛХИЙ ӨВЧИН АЙЛЫН ХОТНООС ГАРАВ УУ, ХУРГАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ТАРХАВ УУ, Х.АЛТАНГЭРЭЛ ДАРГА АА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |