“Баян Базараа” болтлоо алдаршсан “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарын балаг барагтай л бол дуусахгүй. Компанийнхаа ажилтнуудын нийгмийн даатгалыг төлөхгүй луу унждаг, хөдөлмөрийн аюулгүй байдал алдаж, өч төчнөөн хүний амиар туг тахидаг, Монголын баялгийг цөлмөж, нөхөн сэргээлт хийдэггүй гээд орооцолдоогүй “хэрэг” ховор гэлтэй.
Таяны нурууг “тамлаж”, өдөр, шөнөгүй техник ажиллуулж, хэвлийг нь сүйтгэсэн “Алтайн Хүдэр” ХХК-тай холбоотой нэгэн хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын дэд дарга С.Бямбарагчаад хахууль өгч, экспортын хоригоо цуцлуулахыг санаархсан байж болзошгүй өргөдөл, гомдол ирсэн тул шалгалтын ажиллагааг эхлүүлж байгаа гэнэ.
.jpg)
Хэргийг бүр тодруулбал, Лондонгийн Олон улсын арбитрын шүүх 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд "Алтай хүдэр" ХХК нь "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-нд 31.170.540.96 ам доллар, 15.736.04 евро, 1.138.549,1 англи фунтыг (тухайн үеийн ханшаар 87 тэрбум) төлөх ёстой гэж үзсэн байдаг. Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, "Сэлэнгэ эстимейт" ХХК-иар “Алтай хүдэр" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн байдаг. Үнэлгээний компани Говь Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Таян нуурын баяжуулах үйлдвэрийг 2.948.450.000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377 А тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөгөөр тогтоосон билээ. Хачирхалтай нь, “Алтайн хүдэр” компанийнхан үнэлгээг хууль бусаар хийж, багаа тогтоосон гэж үзээд шүүхэд хандаж байлаа. Ингээд тэр өдрөөс хойш "Алтай хүдэр" ХХК нь "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-нд өрөө төлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Алтайн хүдэр” компани өрөө төлөх ажиллагааг 2017 оноос хойш явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, энэ хүрээнд “Алтайн хүдэр” ХХК-ийн экспортод хориг тавьсан юм.
.jpg)
Тэгвэл сүүлийн өдрүүдэд өрөө төлж дуусаагүй “Алтайн хүдэр” ХХК-ийн экспортод тавьсан хоригийг хууль бусаар цуцлахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл ирлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын дэд дарга С.Бямбарагчаа “баян” Базараагаас хахууль авч, Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг зөрчихөөр санаархсан байж болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын дэд дарга С.Бямбарагчаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Алтайн хүдэр” ХХК-ийн экспортыг хорих цуцлах албан бичиг үйлдэх даалгавар өгсөн юм билээ. Ажилтнуудаа дарамталж, дээрээс ийм даалгавар ирсэн. Айх хэрэггүй, бүгдийг нь бэлдсэн зэргээр сүрдүүлсэн байж болзошгүй. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирээд, шалгаж эхэлж байгаа” гэсэн юм.

Бид энэ хэргийн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын дэд дарга С.Бямбарагчаагаас тодрууллаа.
Тэрбээр “Экспортын хоригтой байгаа “Алтайн хүдэр” ХХК-д давуу байдал олгож, хууль бусаар хоригийг нь цуцлахыг санаархсан зүйл байхгүй. Шаардлагатай бол албан ёсны газарт нь хандаад, энэ талаарх мэдээллийг аваарай” хэмээн эсэргүүцсэн юм.
Ямартай ч Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын дэд дарга С.Бямбарагчааг хууль хяналты байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон эсэхийг шалгаж тогтооно. Мөн “Алтайн хүдэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудыг ч шалгаж эхлэх бололтой.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
| НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА С.БЯМБАРАГЧААГ БАЯН БАЗАРААГИЙН УУРХАЙГААС ХАХУУЛЬ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГТ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |