АТГ-ын мөрдөгчид Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах, дэд дарга Б.Амгаланбаяр нарыг шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тус төвийн удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байна.
Тодруулбал, Н.Цогбадрах нь цар тахлын үед эрх мэдлээ урвуулан ашиглаж, ариутгал халдваргүйжилтийг өөрийн болон ойр тойрны хүмүүсийнхээ хамаарал бүхий компаниар хийлгэж, хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх ажиллагаанд зориулах хөрөнгийг завшсан байж болзошгүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй устгалд оруулах тарвагыг шамшигдуулсан, нэр бүхий эрх мэдэлтнүүдэд бэлэглэж, ашиг хонжоо олдог, хувьдаа завшдаг байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн байна. Гэхдээ энэ асуудлаар зөвхөн ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрахыг бус дэд дарга Б.Амгаланбаяр нарын хүмүүсийг шалгаж, албан өрөөнд нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах нь 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж, 2015 оноос уг албан тушаалыг хашсан намтартай боловч сүүлийн гурван жилийн хугацаанд тэрбумын хөрөнгөтэй болж, хөрөнгөжжээ. Ноцтой нь, ковидын цар тахлын үед тэрбумтнуудын тоонд оржээ.

Өдийгөөс гурван жилийн өмнө ковидын халдвар тархаж, зарим бизнес “цэцэглэж”, зарим бизнес дампуурч, хаалгаа барьсан. Цэцэглэсэн бизнесийн нэг нь ариутгал, халдваргүйжилтийн компани. Цаг тутамд ариутгал, халдваргүйжилтийг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төсвийн байр, булан тохой, автобус унаа гээд хийхгүй газар байгаагүй. Энэ хэрээр энэ компаниудын орлого өсөж, энэ бизнес тэнгэрт тултлаа “цэцэглэсэн” гэхэд хилсдэхгүй. Харин уг бизнесийг гардаж хийсэн байгууллага нь ЗӨСҮТ. Энэ бүх ажлыг ЗӨСҮТ-ийн Н.Цогбадрах гардаж хийсэн гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлснээр “ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ариутгалыг өөрийнхөө хамаарал бүхий компаниар хийлгэж, хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Хууль хяналтын байгууллагынхан шаардлагатай бичиг, баримтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Н.Цогбадрах 2019 оноос хойш илт хөрөнгөжсөн нь тогтоогдож байгаа” гэсэн юм.
Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг хаус, нэг өвөлжөө, нэг авто зогсоол, нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн Н.Цогбадрах нь ланд-200 маркийн автомашинтай, гэр бүлийн нийт орлого нь 71 сая, өөрийнх нь орлого 31 сая төгрөг аж. Мөн 30 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхийн 0.5 га газартай, 78 ширхэг хоньтой, үнэлэгдэх үнэ нь 11 сая төгрөг. Дотоодын банкад 18 сая төгрөгийн хадгаламжтой, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хаан банканд 690 сая төгрөгийн өртэй гэж хөрөн орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Гэхдээ сонинрхолтой, нь тэрбээр хамгийн анх 2017 онд хөрөнгөө мэдүүлж байжээ. Ингэхдээ нийтийн хоёр орон сууцтай, үнэлгээ нь 416 сая төгрөг байсан аж. Харин 2021 онд амины орон сууц худалдан авч, тэрбумтан болжээ.
ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах гэж хэн бэ гэдгийг танилцуулъя. Тэрбээр АУДэС-ийн эмчилгээний факультетыг 1989 онд хүний их эмч мэргэжлээр, Удирдлагын академиийг 2004 онд Нийгмийн удирдлагын менежерээр төгсчээ. Үндсэн мэргэжил Эх барих эмэгтэйчүүд, уламжлалтын эмч, 2013 онд ЭМШИУС-ийн НЭМС-ийн докторантурыг “Газар хөдлөлтийн гамшгийн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон иргэдийн бэлэн байдал” сэдвээр докторийн зэрэг хамгаалсан.
Дэд профессор Н.Цогбадрах нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тодруулбал, 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч, 1999-2004 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч, 2004-2008 Чингэлтэй дүүргийн Хүүхдийн сувиллын дарга, 2008-2015 Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албыг хашиж, 2015 оноос Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Мөн тэрбээр хэдхэн жилийн өмнө хүний гавьяат эмч болжээ.

Бид энэ уг асуудлаар ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрахтай холбогдож, тодрууллаа.
-Таныг АТГ-аас шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл авах гэсэн юм?
-Тийм ээ, шалгаж байгаа нь үнэн. Хууль хяналтын байгууллагын мөрдөгчид ирээд шаардлагатай бичиг баримт аваад явсан. Дуудаж тайлбар, мэдүүлэг авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгч болохгүй.
-Таныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юу. Тийм зүйл байгаа юу?
-Надад үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Ариутгал, халдваргүйжилтийг бид нийслэлтэй хамтарч хийдэг байсан. Энэ нь бүгд хууль ёсны дагуу гэсэн үг. Хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно биз.
-Ковидын үед та тэрбумаар үнэлэгдэх хаус, ланд-200 авсан нь асуудалтай гэж хардагдах үндэслэл болж байгаа болов уу. Эл хөрөнгөний эх үүсвэр нь юу байсан бэ?
-Би Хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнуулсан. Гавьяатын найраа хийх үед манай гэр бүлийнхэн, ах дүү нар нийлж байгаад ланд-200 авч өгсөн. Ингэхдээ 2014 оны хуучин машин авч өгсөн шүү дээ. Үүнийг буруу ойлгосон бололтой.
-Таниас гадна ЗӨСҮТ-өөс өөр албан тушаалтныг шалгаж байгаа юу?
-Дэд дарга Б.Амгаланбаяраас шаардлагатай бичиг баримтыг авч явсан. Шалгаж байгаа байх. Өөр мэдээлэл өгөх боломжгүй. Манай төвөөс мэдэгдэл гаргасан байгаа, түүнийг уншаарай.
| АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙГАА ЗӨСҮТ-ИЙН ДАРГА Н.ЦОГБАДРАХ ХЭРХЭН ТЭРБУМТАН БОЛСОН БЭ |
|
“Скай Хайпермаркет” ХХК нь Гидропоник хүлэмжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэлээ
2025-11-08 11:40:00
2025-11-08 11:03:46
Д.Пүрэвдорж байлдааны самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:45:31
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
2025-11-08 10:36:26
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-11-08 10:35:57
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-11-08 10:35:15
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-08 10:34:28
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-08 10:33:59
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-08 10:33:40
Чөлөөтийн эмэгтэй баг АНУ-ын тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:30:26
Г.Монголжин жюү жицү-гийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо
2025-11-08 10:00:49
2025-11-08 09:54:43
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-08 09:47:10
Б.Одгэрэл жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-11-08 09:36:03
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |