УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож байж болзошгүй талаар Эргэлт.мн мэдээллийн сайт цуврал сурвалжилгаараа хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллагаас нэр бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, цагдан хорих хүртэл арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Ачлал трейд” ХХК-иараа 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авч, ХСҮТ-ийн хашаанд 120 ортой, 13 давхар, эмнэлгийн зориулалтай барилга ашиглалтад оруулсан. Гэвч өнгөрсөн зургаан жил зээлээ огт төлөөгүй, өдгөө өр төлбөр нь 77 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа. Өнгөрсөн хаврын өдийд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудал яригдаж эхлэхэд л М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг өрөнд нь хурааж авах яриа гарсан, гэвч яаж шийдэгдэх нь тодорхойгүй өдий хүрч байна. Тэгвэл М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах, хувийн компаниудынх нь захирлаар ажилладаг Б.Баяржаргал гэгч залуу төрсөн эгч Б.Золжаргалын хамт 20 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулжээ. Улмаар 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулж, “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрөө “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн нууц хөрөнгө оруулагч, Хөгжлийн банканд хураагдахаас нь хамгаалж буй гол хүн байж болзошгүй сэжүүрүүд байна.
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Завхан аймгийн уугуул Цэдэндамбын Энхтүвшин гэгчийг 2017 оны тавдугаар сард томилсон. Анх томилогдохдоо л “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы шахааны хүн” гэх хаягтай, шошготой очиж байв, “Шивээ овоо” ХК-д. Судлаад үзвэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хоёр үнэхээр л эртний найзууд ажээ. Тодруулбал, Б.Дэлгэрсайхан, Ц.Энхтүвшин хоёр 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль буюу одоогийн Хууль сахиулах их сургуулийг хуульч мэргэжлээр хамт төгсжээ. Улмаар 1987 ондоо Б.Дэлгэрсайхан нь Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, Ц.Энхтүвшин нь Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тус тус томилогдож очсон байгаа юм. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр, 2016 онд УИХ-ын гишүүн болсон Б.Дэлгэрсайхан Ц.Энхтүвшинг Замын-Үүдийн Гаалийн газарт албаны даргаар түр томилуулж, улмаар 2017 оны тавдугаар сард “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал болгож дэвшүүлсэн ажээ. Хариуд нь Ц.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуулиар Б.Дэлгэрсайханы Ерөнхий менежерээр ажиллаж, хүн хүч, хөрөнгө мөнгийг нь хариуцаж байжээ.

Тайлбар: "Мон Тиско" ХХК-ийг Ц.Энхтүвшингийн төрсөн дүү Ц.Энхтөр, Ц.Энхтайван болон эхнэр О.Оюун-Ундрах эзэмшдэг баримт, УБЕГ
Тайлбар: "Багануур" ХК-ийн 2.2 тэрбум төгрөгийн тендерт Ц.Энхтүвшингийн "Мон Тиско" ХХК шалгарсан баримт
Тайлбар: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "Дугуй засварын үйлчилгээнд шаардлагатай материал нийлүүлэх" тендерт "Мон Тиско" ХХК шалгарч, гэрээ байгуулсан баримт
| УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв үү |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |