Монгол Улсын өсөх идэр харцага Бадрахын аав Ганцогт Хэнтий нутгийн бөхчүүдийн төлөө амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж яваа нэгэн. Тэртээ 2003 онд Батширээт сумын Үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулж, Хэнтий нутгийн хойд сумдаас зүлэг ногоон дэвжээний хойморьт гараад дэвдэг, дэвээд давдаг улсын цолтой бөхтэй болох мөрөөдөл өвөртлөөд саяхныг хүртэл залбирч, зангирч явсан эгэл жирийн аав. Тэрсхэн хоёр хүүгээ өөдөсхөн байхаас нь бөхийн спортод шамдуулах гэж тэр залуухан байхаасаа зүтгэсэн. Сумандаа сонин, хэвлэл захиалж, тэр болгоныгоо хөвгүүддээ ярьж, зааж сургасаар л байлаа. Зүтгэл нь ч талаар өнгөрөөгүй. Том хүү Бадрал авто спортоор хичээллэж, бага хүү Бадрах нь “Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Монголын Улсын өсөх идэр харцага Ганцогтын Бадрах” гэж зарлуулах болжээ. Түүний энэ л 20 гаруй жилийн мөрөөдөл, хүсэл бүхнийг нь биелүүлэх хүчтэн Батширээт сумаас нь, Буриад зон олон дундаас нь төрөн гараад зогсохгүй, хүү Бадрах нь байсан нь хэчнээн бахархалтай байсан бол..
Г.Ганцогт ах жил жилийн наадмаар хүүгийнхээ захыг мушгиад, сумынхаа тахилгатай овооны энгэрт сан багиулаад сууж байдаг юм билээ. Одоо ч тэр Батширээт овооныхоо энгэр бэлд наадмын чимээ чагнаад, хүүгийнхээ захыг мушгиад, сэвшээ салхин дунд сэтгэл нь тогтохгүй сууж байгаа биз ээ. Хүүтэйгээ наадмын дэвжээн дээр хамт давж, хамт унаж, сэтгэл догдлуулсан олон барилдааны гэрч болох ерөөл өргөе. “Гараараа барилддаг Ганцогтын Бадрах” гэх хүчтэний хөдөлмөр, үндэсний бөхөд ухаангүй хайртай аавынх нь мөрөөдөл, зүтгэл хоёр улсын өндөр даваанд олон огтолцоно гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна.
| Улсын харцага Г.Бадрахын аав Г.Ганцогт: Хүү минь харцага цол авсныхаа дараа “Тийм ээ, аавынхаа хүслийг биелүүллээ” гэж хэлэхэд л сайхан байсан даа |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |