• Өнөөдөр 2025-07-03

Н.НАНДИНХҮСЛЭНГИЙН ЭЭЖ: Хамгийн залуу гавьяат тамирчин болсонд нь маш их баяртай байна

2025-07-02,   517

     Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагналаа. Энэ үеэр Н.Нандинхүслэнгийн ээж баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Охин минь Монгол улсын гавьяат тамирчин болсонд нь маш их баяртай байна. Тэмцээн болгоныг нь ирж үзээд, дэмжээд, мөнгөн медаль авах үед нь ч гэсэн хамт байсан. Охиноосоо дутахааргүй маш их сандарсан, баярласан хажуугаар нь охиноороо маш их бахархаж байлаа. Манай охин маш хүчирхэг сэтгэл зүйтэй болохоор санаа зовоод байдаггүй. Харин хааяа охиныхоо тэр талаас нь суралцдаг. Манай охин Америкт бэртэлтэй байсан болохоор олон тоглолтод оролцож чадаагүй. Бэртлээсээ болоод сэтгэл зүйн унасан ч гэсэн Монголдоо ирээд мөнгөн медаль хүртэж чадлаа. Монгол улсын хамгийн залуу гавьяат тамирчин болсонд нь маш их баяртай байна. Одоог хүртэл итгэж өгөхгүй байна” гэв.

 


Н.НАНДИНХҮСЛЭНГИЙН ЭЭЖ: Хамгийн залуу гавьяат тамирчин болсонд нь маш их баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188