Тэргэнцэртэй сэлэмний тамирчин Дамбийбалжирын Цолмон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1992 онд мэндэлжээ. Тэрбээр 2019 оноос тэргэнцэртэй сэлэмний спортоор хичээллэж эхэлсэн байна. Одоо зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Д.Цолмон ер нь багын урлаг, спортод дуртай хүүхэд байжээ. Өмнө нь тэргэнцэртэй марафонд уралддаг байсан юм. 2010 оноос эхлэн тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Хамгийн сүүлд 2012 онд Монголын бүх ард түмний XIII их наадмын 800 м-ийн зайн марафоноос алтан медаль хүртсэн.

Харин 2019 онд тэргэнцэртэй сэлэмний анхны тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэр үеэс хойш нийт 12 алтан медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, гурван алтан медаль хүртсэн байгаа. Хамгийн сүүлд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа юм. Тэрбээр “Wheelchair fencing”-ийн дасгалжуулагч Мөнхтулга, Гэрэлмаа, хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Хүсэлтүвшин нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
.jpg)
Д.Цолмон 2019 оноос туялзуур сэлэмний спортоор хичээллэж, 2022 онд анхны УАШТ зохиогдсоноос хойш 2022, 2023, 2024, 2025 онуудад дараалан дөрвөн удаа түрүүлээд байгаа манай улсын шилдэг тамирчдын нэг юм. Амьдрал түүнд хатуу хандаж, өсвөр насанд нь тэргэнцэр дээр суулгасан ч шантралгүй хичээж, зүтгэсээр өнөөгийн амжилтад хүрсэн юм. Түүний хувьд маш их хөдөлгөөнтэй, урлаг, спортын авьяастай, сагс, волейбол тоглодог идэвхтэй хүүхэд байв. Гэтэл 2004 онд хавирганы нь доогуур хатган өвдөх болжээ. Эмчид үзүүлж, шинжилгээ өгөхөд элэг, бөөр, цөс гэж янз бүрийн онош хэлсээр хугацаа алдсан байна.
.jpg)
Улмаар 2005 он болоход гишгэж ч чадахаа больж, гуравдугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд оржээ. Энэ үед нуруу, нугасны хавдартай болох нь илэрсэн байна. Хагалгааны дараа Д.Цолмонд эмч нар “Чамайг эргээд хөл дээр чинь босгож чадна гэсэн амлалт өгч чадахгүй. Ямар ч байсан амь насыг чинь аварч чадлаа. Бүх зүйл чиний гарт байгаа. Алхаж, чадах үгүй нь чамаас л шалтгаална” хэмээн хэлжээ. Эмч нар сэтгэлийн тэнхээтэй байвал удахгүй алхдаг болно гэж сэтгэл санаагаар дэмжсэн байна. Харин Д.Цолмонд тэсэхийн аргагүй өвдөлт нь хагалгааны дараа гайгүй болсон ч юм шиг санагджээ. Тийм болохоор түр боловч сэтгэл нь тайвширчээ.
.jpg)
Тэр цагаас эхлэн тэргэнцэр дээр суудаг болжээ. Эхэндээ түүнд хэцүү санагдаж байгаагүй аж. Сайн найз нөхдийнхөө хүрээлэл дунд түүний өсвөр нас өнгөрсөн болохоор сэтгэл, санаагаар унаж, айхтар их зовж шаналаагүй гэдэг. Хэзээ нэгэн цагт алхдаг болно гэсэн итгэл найдвар тээсээр байжээ. Гэхдээ өөрийн хувь тавиланд одоо хүртэл харамсаж байсан удаа байгаагүй гэсэн лээ. Д.Цолмон “Хавдрын өвчнийг даван туулан гарч, амьд яваа минь их хувь тавилан, аз завшаан юм. Хүний амьдралд зовлон, жаргал ээлжилдэг хорвоо, ертөнц шүү дээ. Амьдралын өмнө сөхөрч, гудайлгүй, эрүүл саруул хүмүүсийн адил амьдарч яваадаа баяртай байдаг даа” гэж хэлж байлаа.
.jpg)
Тэрбээр найзынхаа зөвлөснөөр тэргэнцэртэй бүжгийн спортоор хэсэг хугацаанд хичээллэж, дараа нь Эрдэнэцогт дасгалжуулагчийн удирдлага дор тэргэнцэртэй марафоны тамирчин болж үзжээ. Аль болохоор өвчин, зовлонг мартаж, өөрийгөө завгүй байлгаж, цагийг үр бүтээлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй амьдрахыг хичээж байв. Д.Цолмон тэргэнцэртэй миссийн тэмцээнд орж, тэнгэнцэртэй бүжгийн жүжигт хүртэл тоглоод амжив.
.jpg)
Ингээд 2012 онд Монголын бүх ард түмний спартакиадын тэргэнцэртэй марафонд түрүүлж, спортод төрөлхийн авьяаслаг нэгэн болохоо харуулжээ. Гэхдээ цээж, гарын булчин томорч өрөөсгөл байдлаар хөгжих нь эмэгтэйлэг шинжээ алдан, зохимжгүй харагдах юм байна гээд марафоны спортоо орхижээ. Харин 2019 оноос тэргэнцэртэй сэлэмний спортоор хичээллэж эхэлсэн нь түүний амьдралыг эрс өөрчилжээ
.jpg)
“Хамгийн их таалагдсан зүйл нь туялзуур сэлэмнийй хувцас хэрэглэл байсан гэдэг. Цав цагаан өмсгөл, хар дуулга өмсөөд, чичлүүр сэлмээр тулалдахаар нэг л тийм баатарлаг, хүчирхэг нэгэн болсон мэт санагдсан” гэсэн. Харин түүний анхны оролцсон УАШТ нь маш ширүүн өрсөлдөөнтэй болжээ. Өрсөлдөөн дундаас ялагч болон түрүүлэх мэдрэмж Д.Цолмонд гайхалтай санагдсан гэдэг. Тийм болохоор тэр УАШТ-ий анхны алтан медаль түүний хувьд үнэ цэнтэй санагддаг гэнэ лээ. 2022 оны улсын аваргын төлөөх тулаанд 14:14-өөр тэнцээд, шийдвэрлэх оноог авч, ялалт байгуулжээ. Харин 2023, 2024, 2025 оны хоёр улсын аваргад бусдаасаа илүү их хичээж, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийдэг байсны ачаар торох зүйлгүйгээр түрүүлж чаджээ.
.jpg)
| МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМНИЙ “ХАТАН ХААН” |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |