• Өнөөдөр 2025-07-03

О.ЭНХБААТАР: Дүүгээрээ маш их бахархаж байна. Дүүдээ бидний тааз энд биш илүү өндөрт байгаа шүү гэж хэлмээр байна

2025-07-02,   434

     Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчидыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагналаа. О.Хулангийн ах баярын сэтгэгдлээ хуваалцлаа. ТэрбээрДүүгээ гавьяат тамирчин болсонд нь маш их баяртай байна. Дүү минь өөрийн хийсэн гавьяагаа үнэлүүлж Монгол улсын гавьяат тамирчин боллоо. Улс орныхоо нэрийг дэлхий даяар гаргасан төдийгүй Монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, ур ухаан, урам зориг өгсөн гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан. Тэмцээн дээр манай охид бидний тоглолтыг хараад урам зориг авсан гэж хэлэхэд нь маш их баярласан. Дүүгийнхээ медаль хүртэлх тоглолт болгоны дараа үзээд уйлсан. Тэр үед охид маань үнэхээр өөр түвшинд очсон байна гэдгийг хараад маш их бахархсан. Өмнө нь охид маань биднээс урам зориг авдаг байсан бол одоо бид урам зориг маш их авч байна. Дүүдээ хандаж хэлэхэд зогсох болоогүй шүү, чи бид хоёрын тааз энд биш илүү өндөрт байгаа, цаашдаа хоёулаа улам хичээцгээе гэж хэлмээр байна” гэв.

 


О.ЭНХБААТАР: Дүүгээрээ маш их бахархаж байна. Дүүдээ бидний тааз энд биш илүү өндөрт байгаа шүү гэж хэлмээр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188