Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд “Цэгц” клубын уулчин Б.Батхишиг, “Хоризон” клубын уулчин А.Баттогтох нар амжилттай авчирч, Монголынхоо далбааг мандуулсан билээ. Б.Батхишиг уулчин 2023 онд Түвдийн Лхоце оргилд гарч байжээ. Лхоце оргилд гарсны дараагаар дахин нэг 8000 метрийн өндөр оргилд гарна гэсэн зорилго өөртөө тавьж, Гималайн нурууны 8163 метр, дэлхийн найм дахь өндөрлөг Манаслу оргилд амжилттай гарч чадсан бол энэ жил Эверестийн оргилд гарсан Цэгц клубын уулчин Б.Батхишигтэй ярилцлаа.
-Энэ удаагийн оргилоос та өөрийгөө шинээр таних, нээх, амьдралын мөн чанарыг дахин ухаарах ухаарал, гэгээрэл, эдгэрлийг олж авсан байх. Оргил дээр гараад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Эврестед оргилдохын тулд маш удаан хугаацааны бэлтгэл хийсэн. Аавын нутаг болох Завхан аймгаар явсан. Бясалгал хийсэн, алхсан, гүйсэн тэдний үр дүнд өөрийгөө ойлгосон, мэдэрсэн. Тийм ч учраам би Эврестед гарах сэтгэл зүйгээ 100 хувь бэлдчихсэн байсан. Өмнө нь Лхоце, Манаслуд гарахдаа ч би өөрийгөө бүх талаар нь бэлдсэн байсан. Оргилд гарсан, гарч чадсан бүхэн миний хувьд эдгэрэл, ялалт байсан. Эверестийн оргилд гарчихаад би уйлчих гээд байсан. Хэрвээ уйлчих юм бол бие сулраад тэр өндрөөс бууж чадахгүй. Шуудхан хэлэхэд үхэх эрсдэлтэй байдаг. Хэрвээ би уйлчих юм бол тэр өндрөөс хэн намайг аврах вэ. Аврлаа ч гэсэн маш их хэмжээний зардал хэрэг болдог. Хэдийгээр миний сэтгэл, зүрх огшиж, Эверестийн оргилоос хайртай хүмүүсдээ хайртай гэж хэлмээр байсан ч би тэссэн. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад, өөрийгөө тайвшруулж сурахад, биеэ барьж сурахад хүртэл өөрийгөө бэлдсэн учир амжилттай сайхан буусан. Монголчуудынхаа итгэлийг улсынхаа далбаатай өвөртлөөд гарсан болохоор оргил дээр далбаагаа мандуулаад би өөрийгөө чадсан гэдгийг баталсан.
-Дэлхийн долоон тэрбум хүнээс тун цөөн нь Эверест болон бусад оргилуудад амь нас, эрүүл мэндээ золиослон байж гардаг юм шиг санагддаг. Таны хувьд?
-Тийм ээ. Маш цөөн хүн тэдгээр оргил дээр гарч чаддаг. Зарим нь гарах гээд авирч байхдаа, бууж байхдаа харамсалтайгаар амиа алддаг. Монголын уулчдад ч тийм харамсалтай явдлууд тохиолддог. Тэгэхээр ууланд авирна гэдэг тэр чигтээ золиос, эр зориг байдаг. Бас оргилд гардаг, гарахаар зүтгэдэг цөөн хүн л над шиг тэнэг байна гэсэн үг шүү дээ.

-Энгийн хүмүүс уулчдын ууландаа, оргилдоо хүрчихлээ гэж хардаг. Оргилд гарсан байх нь чухал ч таныг чухам ямар зан чанар тэр оргилуудад гаргаж чаддаг вэ?
-Ууланд алхахын зориг, тэсвэр тэвчээр, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл гээд олон сайхан чанарууд нөлөөлдөг. Түүнийхээ хүчээр ууланд, оргилд гарч чаддаг. Миний хувьд хэнийг ч дуурайхгүйгээр, хэнтэй ч уралдахгүйгээр алхах нь тэгж алхаж чаддаг нь тэдгээр өндөр оргилуудад намайг хүргэдэг. Өөрөөр хэлбэл, Батхишиг Батхишигээрээ л алхана гэсэн үг. Би хэн нэгэнтэй уралдаж, өрсөлдөж, хэн нэгнийг дуурайж хурдан алхах юм бол бахардана, ядарна, өндөр авна бараг ууланд үхнэ гэсэн үг. Тэгэхээр миний баримталдаг хамгийн чухал зүйл бол өөрийнхөөрөө алхах, алхахдаа чин үнэн сэтгэлээ зориулах, үнэн байх нь гол нь байдаг. Түүний дараа тэсвэр, тэвчээр зориг шаардагддаг. Өөрийнхөөрөө алхаж чадах юм бол би хамгийн сайхан бүхнийг мэдэрч чадна гэсэн үг.
-Ууланд алхахад хүмүүсийн хэн бэ гэдэг нь танигддаг болов уу гэж боддог?
-Тэгэлгүй яах вэ. Тэр өндөрт алхаж байгаа хүмүүс ядарна шүү дээ. Өндөр оргилд гарахад нь уулчдын хэн нь хэн бэ гэдэг нь дорхноо танигддаг. Тэр эрсдэл дунд бид бие биенийгээ хянаж, шаардлагатай бол тусламж дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй.
-Та ууланд хүн аварч байсан уу?
-Би хоёр удаа хүний амь аварч байсан санагдаж байна. Нэг нь манай найз өндөр авчихсан, өндрийн 3-4 шинж тэмдэг илэрчихсэн байсан. Тэгээд хариуцаж байгаа хүмүүст хэлтэл тоогоогүй. Баян-Өлгий аймаг явах унаа хайж найзыгаа эмнэлэгт хүргэж байсан. Бас гүйж байхдаа нэг хүний ухаан алдаад унаж байхад нь тосож авсан гээд спортын үеэр гарах эрсдлүүдэд бусдад тусламж, дэмжлэг үзүүлэх юм сан гэж боддог. Бусад шиг хараад сууж чаддаггүй.

-Энэ удаагийн авиралт таны хувьд бас нэгэн эдгэрэл, итгэл найдвар боллоо. Та өөртэйгөө адилхан өвдсөн хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Тэгэлгүй яах вэ. Энэ удаагийн авиралт миний хувь д хамгийн том эдгэрэл, эрч хүч байлаа. Одоо ч би сэтгэл хангалуун байна. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь эдгэдэггүй гэх судалгаа байдаг юм билээ. Харин би тэр өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь эдгэдэг шүү гэдгийг өөрийн биеэр харуулахыг зорьсон. Хавдрыг өөрийгөө ялан дийлэх зориг, тэвчээртэй хүн бүхэн эдгээж чаддаг юм билээ. Хавдар эдгэдэггүй өвчин биш гэдгийг дахин хэлмээр байна.
-Та 2023 онд өөрийгөө хавдраар өвчилсөн гэдгээ мэдчихээд хэсэг сэтгэл санаагаар унасан гэсэн. Харин таны босож ирсэн хүч юу байсан бэ?
-Хүний дотоод хүч, сэтгэлийн тэнхээ маш чухал. Өөрийгөө хавдартай гэдгийг мэдчихээд уйлаад хэвтэж байсан үе надад бий. Гэхдээ маргааш нь би босож чадсан. Тэр хүч миний сэтгэлд байсан. Түүнийгээ би бясалгал хийж, ууланд гарч, байгальд өдрийг өнгөрүүлж уламн бүр тордож, өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй гэдгээ мэдэрч, өдөр өдрөөр өөрийгөө олж, ойлгохыг хичээж яваа. Тийм ч учраас би өөрийгөө хавдрыг ялна гэж шийдсэн, бодсон.
| УУЛЧИН Б.БАТХИШИГ: МОНГОЛЧУУДЫНХАА ИТГЭЛИЙГ УЛСЫНХАА ДАЛБААТАЙ ӨВӨРТЛӨӨД ЭВЕРЕСТИЙГ ЗОРЬСОН БОЛОХООР ОРГИЛД НЬ ГАРЧИХААД УЙЛАХГҮЙГ ХИЧЭЭСЭН |
|
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |