Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан билээ. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг 14486 ээж хүртэх юм. Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсан ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай Г.Ганзул байсан юм. Түүнтэй бид баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, ярилцлаа.
-Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэе. Ерөнхийлөгчөөс одонгоо авахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Баярлалаа. Би Ерөнхийлөгчөөс одонгоо авахын өмнөх өдөр нь уран бэр болсон юм. Уран бэрийнхээ тэмдгийг зүүгээд одонгоо авахаар Төрийн ордон орсон. Гэтэл надтай адил одонгоо авахаар хүлээж буй 31 ээжийн намайг харсан харц, хуруугаараа зааж ярих яриа намайг тухгүй болгосон. Уг нь өөртэй нь адил одонгоо авах гэж байгаа эмэгтэй байтал хар залуугаараа одон авлаа гэж чичлэх нь надад аймшигтай санагдсан. Хүмүүсийн сөрөг хандлагаас болоод би тэнд тухай, сайхан байж чадаагүй. Одонгоо авчихаад л зугтаах нь холгүй ордноос гарсан. Болдог сон бол Ерөнхийлөгчид зургаа авхуулахгүй гэж хэлмээр л байсан. Ерөнхийлөгч надад одон зүүж өгөхдөө “Уран бэр юм байна шүү дээ. Улам өнөр айл болоорой, гэр бүлд нь аз жаргал хүсье” гэж хэлсэн. Уг нь би Ерөнхийлөгчөөс одонгоо авчихаад гэрийнхэнтэйгээ зургаа авхуулна, баяр жаргалаа бусадтайгаа хуваалцана гэж бодсон ч харамсалтай нь чадаагүй. Надтай хамт одонгоо авсан 31 эмэгтэйгээс авхуулаад нийгэм даяараа намайг “Залуугаараа одон авлаа. Энэ нөгөө залуугаараа одон авсан эмэгтэй байна шүү дээ” гэж хоорондоо шивнэж ярьж байгаад нь би гайхаж байгаа. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй, дэлгүүр орж чадахгүй байдалд орчихоод байгаа. Одон авсныхаа маргааш нь гэрийнхээ ойролцоох дэлгүүр ортол согтуу ах намайг Хар залуугаараа одон авсан эмэгтэй байна” гэж дооглонгуй хэлэхэд нь миний цус юүлэгдэх шиг л болсон. Тэгээд би дэлгүүрээс юмаа авч чадаагүй гарсан.

-“22-хон настайдаа одон авлаа” гэх бусдын хандлагаас болоод сэтгэл санаа нь тавгүй байгаа юм байна. Гэрийнхэн нь чамайг хэрхэн дэмжиж, баярыг нь хуваалцаж байгаа вэ?
-Одон авахаар очиход л хүмүүс намайг гадуурхсан байдалтай хандсан болохоор тэр үеэс сэтгэл санаа тавгүй болсон. Зураг даруулах ч сэтгэл зүйгүй байгааг нөхөр минь мэдчихээд намайг дагуулаад машин руугаа явсан. Тэгээд гэртээ очиж, хувцсаа сольчихоод бид хоёр Зайсан гарсан юм. Нөхөр минь тэгэхэд “Хүмүүс юу ч гэж хэлсэн чи битгий тоогоорой. Хоёуланг нь хүмүүс хэрхэн аз жаргалтай амьдардаг, хүүхдүүдээ яаж өсгөдгийг ч мэдэхгүй шүү дээ. Харин ч чи бид хоёр өөрсдөөрөө бахархах ёстой” гэж хэлсэн. Мөн ээж, эмээ болон хадмууд минь намайг сайн ойлгож, сэтгэл санааг минь дэмжиж байгаа. Надад сайн нөхөр, сайхан хадмууд заяасанд би үргэлж баярлаж, тэднийхээ тус, дэмжлэгээр сайхан амьдарч байгаа.
-Чамайг 19, 22 настайдаа хоёр удаа ихэрлэсэн гэх мэдээ гарсан байсан. Тэр үнэн үү?
-Би гурван удаа төрсөн. Хоёр дахь төрөлтөөрөө ихэр охин төрүүлсэн. Гурван том нь охин болохоор уран бэр болсон юм. Харин бага нь хүү. Би хүүтэй болохыг мөрөөддөг байж билээ. Аав нь бол охиддоо илүү амь байдаг. Хүмүүс намайг “Залуугаараа одон авлаа. Насанд хүрээгүй байхдаа төрсөн юм биш үү” гэх мэтчилэн сөрөг сэтгэгдэл бичээд байхаар намайг хамгаалах зорилгоор хоёр удаа ихэрлэсэн гэх мэдээлэл гаргасан байх гэж бодоод өнгөрөөсөн. Эмч нар хүртэл залуугаараа төрж байгаа эмэгтэйчүүдийг ялгаж харьцдаг юм билээ. Би арванхоёрдугаар ангиа төгсөх жил төрсөн юм. Надтай хамт 16-тай охин төрсөн. Гэтэл түүнийг хар нялхаараа төрлөө гэж эмч нар загнаж байсан. Дөнгөж төрсөн тэр охинд ямар хүнд туссан бол гэж одоог хүртэл боддог юм.
-Танайд ихэрийн удам бий юү. Ихэр охинтой болсноо мэдээд хэрхэн баярласан бэ?
-Манай ээжийн тал ихэрийн удамтай. Ээжийн ээж буюу эмээ минь ихэр, манай ээжээс бусад дүү нар нь ихэр. Ач, зээ нараас нь би ихэрлэсэн. Ихэрийн удмыг нь үргэлжүүлж байгаадаа бас баярладаг л юм. Ихэр охинтой болсондоо маш их баярласан. Ялангуяа манай хадмууд их баярласан даа.
-Ээж болох мэдрэмж ямар байдаг вэ. Төрөх болгондоо шинэ мэдрэмж авдаг байх?
-Төрөлт болгон анхных шиг байдаг. Том охин минь “ээжээ” гэж хэлд орж байсан. Түүнийг нь сонсоод уйлж байлаа. Тэнтэр, тунтар алхаад хөлд ороход нь, бор хоолонд ороход нь хүртэл уйлж байсан. Анхны гэсэн болгон нь сэтгэлд тод үдсэн байна. Одоо тэднийхээ инээлдэх, тоглох, ээжээ, ааваа гэж шулганахад нь хайр хүрч, сэтгэл зөөлөрч, нялхардаг. Тийм болохоор би өөрийгөө хамгийн жаргалтай эмэгтэй, жаргалтай ээж гэж боддог.

-Чи хувиараа ажил хийдэг үү. Хаана төрж, өссөн бэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Нэг дүүтэй. Аав минь хувиараа ажилладаг, ээж ТҮК-д ажилладаг. Би арванхоёрдугаар ангиа онц төгсөөд МУИС-аас урилга авч байсан. Гэтэл хүүхдээ өөрөө өсгөх ёстой байсан учир сургуульдаа сурч чадаагүй. Хүүхдээ ээждээ үлдээгээд хөхөө сааж, хүүхдээ угжаар хооллосон ч удаан тэсэж чадаагүй. Гэвч надад одоо хүртэл харамсах зүйл байдаггүй. Би гоо сайхны салонтой болох төлөвлөгөөтэй байгаа. Салонд хийдэг болгоныг эхнээс нь сурч байна. Манай нөхөр үсчин мэргэжилтэй. Одоохондоо мэргэжлээсээр өөр ажил хийж байгаа. Өдөр бүр биднийхээ төлөө зүтгэдэг ханьдаа маш их баярладаг. Хүмүүс намайг ямар ажил хийдэг, юу хийхийг хүсэж, мөрөөддөгийг мэдэхгүй байж, сурах нь оройтлоо, дөрвөн хүүхэдтэй юм чинь гадаадад сурч чадахгүй боллоо гэхчилэн бичсэн байна лээ. Гадаадад сурвал сайхан амьдардаг гэсэн ойлголттой хүмүүс одоо хүртэл байдаг юм байна. 126 гишүүнийг муулж байгаа юм шиг эгэл жирийн ээж, жирийн нэгэн эмэгтэй намайг хүртэл муулж, амьдралыг минь мэдэхгүй байж яаж янз бүрээр хэлж чаддаг юм бол үүнд би бас их гайхсан. Хэдэн хоног сэтгэл санаагаар унасан ч одоо өөдрөг улам сайхан амьдарна гэж бодож байгаа.
-Хүсэл, мөрөөдлөө биелүүлээрэй. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
-Баярлалаа. Хүүхдүүд минь нялх болохоор зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулмааргүй байна.
| 22 НАСТАЙ АЛДАРТ ЭЭЖ Г.ГАНЗУЛ: ХҮМҮҮС “ЗАЛУУГААРАА ОДОН АВЛАА” ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА Ч БИ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ЭЭЖ ШҮҮ ДЭЭ |
|
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |