“COVID-19” цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг УИХ, Засгийн Газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дундаас 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн талаар иргэдийн тодруулж буй зарим асуултыг бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлсэн үү? Чөлөөлөлтөд хичнээн аж ахуйн нэгж, ажилтан хамрагдаж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журам, заавар зэрэг эрх зүйн актууд батлагдсанаар нийгмийн даатгалын байгууллага хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Энэхүү хуулийн үйлчлэлд хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага, гадаадын болон олон улсын байгууллага тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчид хамрагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нийт хөдөлмөр эрхлэгчдийн 75 орчим хувь буюу 39.0 мянган ажил олгогч болон 705.0 мянган даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 121.0 мянган сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байна.
-Эсрэгээрээ хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байгаа хэсэг байгаа шүү дээ.
-Хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төсвийн байгууллага, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн тухайн төсөл хөтөлбөрийн санхүүжилтээс хөдөлмөрийн хөлс авч байгаа даатгуулагч, гадаадын иргэн болон харъяалалгүй хүн хамаарахгүй. Мөн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагатай огт гэрээ байгуулж байгаагүй сайн дурын даатгуулагч, нийгмийн даатгалд бүртгэлгүй ажил олгогч нар хамрагдахгүй.
-Журам , зааврын хүлээгдэлтэй холбоотой ажил олгогч нарт нийгмийн даатгалын тайлангаа илгээх хугацаа тулгуу байсан байх?
-Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахын тулд нарийвчилсан журам, ажлын заавар, түүнийг дагалдан гарах програм хангамжийг боловсруулж нэвтрүүлэх, төрийн холбогдох байгууллагуудтай мэдээлэл, судалгаа солилцох гэх мэт олон ажлууд хийгддэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь 4-9 сарын нийгмийн даатгалын тайлангаа дараа сарын 5-ны дотор үнэн зөв гарган нийгмийн даатгалын байгууллагад заавал ирүүлэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд чөлөөлөгдөх шимтгэлийн хэмжээг нь тодорхойлох боломжгүй болно. Энэ сарын тухайд бид нөхцөл байдалтай уялдуулан аж ахуйн нэгж байгууллагын дөрөвдүгээр сарын тайлан илгээх хугацааг 9-нийг хүртэл сунгаж, тайланг цахимаар хүлээн авч байгаа тул асуудал үүсэхгүй гэж бодож байна.
-Зарим байгууллагын ажилтнууд дөрөвдүгээр сарын цалингаас шимтгэл суутгаж авсан байна гэсэн асуудал тавьж байна?
-Нэгдүгээрт, хуулийн үйлчлэлд хамаарахгүй байгууллагын ажилтан байж болно. Эсвэл тухайн байгууллага нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй, эсвэл тухайн сарын шимтгэлээ хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн байж болох юм. Тухайлбал Мобиком корпораци зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сард төлөх шимтгэлээ өөрийн хүсэлтээр бүтнээр болон хэсэгчлэн төлж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд чөлөөлөлтөд хамрагдах хугацаандаа урьдчилан төлсөн шимтгэлээ буцааж авах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олгож болно.
-Давхар ажил эрхэлдэг хүмүүс шимтгэлээс яаж чөлөөлөгдөх вэ?
-Үндсэн ажлаас гадуур ажил хөдөлмөр эрхэлдэг даатгуулагчдын тухайд хэрвээ тухайн ажил олгогчид нь шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа бол аль алинаас нь чөлөөлөгдөөд явах боломжтой. Харин ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх дэмжлэгт даатгуулагч давхар хамрагдахгүй.
-Сайн дурын даатгуулагчдын тухайд ямар нэг болзол тавьж байгаа юу?
-Сайн дурын даатгуулагчдын тухайд 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болон түүнээс өмнө гэрээ байгуулж, шимтгэл төлж байсан бүх даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдаад явна. Өөрөөр хэлбэл гэрээ нь дууссан, шимтгэл төлөлтөө зогсоосон даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан тохиолдол энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой. Даатгуулагч сард 56700 төгрөгийн шимтгэлээс чөлөөлөх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.0 мянгаас өндөр дүнгээр гэрээ байгуулсан даатгуулагч чөлөөлсөн шимтгэлээс илүү гарсан хэсгийг өөрөө хариуцаж төлнө.
Нэмж хэлэхэд гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс төлж байсан бол энэ хуулийн дагуу өөрөөс төлөх 26250 төгрөгийн шимтгэлээс чөлөөлж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлдөг сайн дурын даатгуулагч өөрөө хүсвэл өнөөдөр очоод ч нийгмийн даатгалын дэвтэр дээрээ 4-9 сарын бичилт, баталгаажилтаа хийлгээд авч болно. Мөн шимтгэлээ урьдчилаад төлсөн даатгуулагчид буцааж авах юм уу дараа сар луугаа шилжүүлэх эрх нь нээлттэй.
-Иргэд, байгууллагуудаас талархал ирж байгаа байх? зургаан сарын турш шимтгэлээс чөлөөлөгдөнө гэдэг бодит дэмжлэг шүү дээ?
-Нийгмийн даатгалын үндсэн зорилго нь даатгуулагчид нийгмийн эрсдэл тохиолдох үед санхүүгийн эрсдэлийг нь хуваалцахад оршдог. Цар тахлын улмаас олон хүний орлого буурч, хүнд байдалд орсон. Чухам энэ үед авч хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын энэхүү бодлого нь олон хүний талархалыг хүлээж байна. Нөгөө талаас эдгээр иргэдийн маань шимтгэл тасрахгүй болж, ирээдүйн баталгаа нь хангагдаж байгаа юм. Одоо харин иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нийгмийн даатгалын байгууллагад дараалал үүсгэлгүй, аль болох цахим үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.
| Т.Батмөнх: Шимтгэлээс чөлөөлж байгаа нь ажил олгогч, даатгуулагчдад бодит дэмжлэг болж байна |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |