“Хүмүүс хэрэлдэж байна, жоохон цаашаа болчих, ахын дүү. Муухай, ах нь хэл амыг нь хаагаад байж байя. Ахын дүү арслан болсон юм. Аварга болно оо, хоёулаа” гэх түүний үг засуул хүн сэтгэлдээ бөхтэйгээ хамт барилдаж, давж, бас унадаг гэдгийг илтгэнэ. Монгол бөхийн засуул гэдэг зүгээр нэг малгай бариад, хараад зогсож байдаг “мануухай” биш. Тэд харин цолыг нь дуудаж, мөрнөөсөө гаргасан бөхөө даваасай гэж хамт “барилддаг”-ийг тэр бөхдөө хайртай ард түмэндээ харууллаа.
МУГЖ, уртын дуучин, үндэсний бөхийн ахлах засуул Б.Мөнхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайхан залууг хэл амнаас хол байлгая л гэж тухайн үедээ бодсон. Бөхийн барилдаанд барьцны маргаан гарах асуудал зөндөө л байна. Энэ жил Н.Батсуурь аварга гурвын даваанд надаар цолоо дуудуулсан. Миний мөрнөөс аварга болж байсан. Хэн ч миний мөрнөөс барилдсан, би тэгж л ажлаа хийнэ. Монгол төрийн ажлыг зөв, сайхан хийх юм сан гэж л би боддог. Бөх засна гэдэг амаргүй ажил л даа. Тухайн бөхийн бүтэн жилийн хөдөлмөр миний мөрөн дээр явдаг. Миний нэг бодол байдаг юм. Миний мөрнөөс гарсан бөх болгон л даваасай гэж хүсдэг” гэжээ.
Б.Мөнхбаатар улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ арав гаруй жил засуул хийж, олон ч улсын цолтонг мөрнөөсөө гаргаж, наадамчин олныг огштол цолыг нь дуудаж ирсэн. Түүний мөрнөөс улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга П.Бүрэнтөгс, дархан аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Б.Ганбат, улсын гарди Б.Гончигдамба гээд олон сайхан цолтон “төрсөн”. Үндэсний бөхийн ахлах засуул Б.Мөнхбаатар сумын цолтой, барилдаж явсан нэгэн бөгөөд мөрнөөсөө гаргасан бөх нь улсын цол хүртэх түүний хувьд хамгийн том бахдал, бахархал болов уу. Тэрбээр Баянхонгор аймгийн харьяат С.Лонцойдорж хэмээх бөх цоллоочийн арга барилаас суралцаж, Дундговь аймгийн харьяат Ч.Мягмар гуайн наадмын талбайг эзэгнэнхэн цуурайтсан хоолойн чадлыг биширч, Д.Цогзол гуайн онгодлог хөгийг сонсож, наадмын 16 бөхийг мөрөн дээрээсээ "төрүүлсэн" Х.Пүрэв гуайн хийморь лундаанаас адислаж, эр бяр нь тэгширсэн идэр бөхчүүдийн цолыг дуудаж ирсэн нэгэн.
(7).jpg)
Тэрбээр сайн засуул байхын сацуу уул, усыг өндөлзтөл дуулж, олон ч жил уртын дуугаараа биднийг хөглөж яваа дуучин гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Тэр эх орны хойморь Хөвсгөл нутгийн унаган хүү. Нутгийнхаа сүрлэг уулс дунд мал маллаж, шуранхайлсаар “Оддын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд “Хүний заяа”, “Гоёлоо өмссөн ээж” дуугаар амжилттай оролцож, анх дуучны гараагаа эхэлсэн гэдэг. Эгэл малчны хотноос дуулах хүсэлдээ хөтлөгдөн 2004 онд СУИС-д МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн шавь болон орсон. Хоёрдугаар курсийн оюутан байхаасаа “Түмэн эх” чуулгад ажиллаж эхэлсэн байна. Ийн Улсын филармонид өнөөг хүртэл ажиллаж байгаа аж.
Б.Мөнхбаатар хотод анх ирээд таньж мэдэх хүнгүй болохоор багшийнхаа хажуу өрөөнд амьдарч, сургалтын төлбөрөө олохын тулд “Барс” зах дээр ногоо, ачаа зөөж, “Нарантуул” зах дээр хивсний лангуутай хүнд тусалж, барааг нь зарж өгч төлбөртөө нэмэрлэдэг байсан гэнэ. Одоо тэр мөрөөдөлдөө хүрч “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга”, “Сэр сэр салхи”-ийг эр хоолойны чадлаар сэтгэлд хүртэл уянгалуулж, ард түмний хайртай уран бүтээлч болжээ.
| БАЯР НААДМЫН ЧИМЭГ НЬ Б.ОРХОНБАЯРЫН ЗАСУУЛ МУГЖ Б.МӨНХБААТАР БАЙЛАА |
|
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |