Тэртээ тавин жилийн өмнө буюу 1974 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Б.Цэдэвсүрэн, П.Рэнцэнханд нарын нэгэн залуу гэр бүл гал голомтоо бадраасан түүхтэй. Үр хүүхдүүд нь өрх тусгаарлан сум сунгахдаа энх жаргалыг хайрлагч эрхэм хайрт аав ээжийдээ хүндэтгэл болгон алтан хуримыг нь төрөлх нутагтаа хийжээ. Б.Цэдэвсүрэн, П.Рэнцэнханд нар сум, орон нутаг, нэгдэл дундын үйлдвэртээ жолооч, няравын ажлыг хариуцлагатайгаар хашиж явахдаа зургаан сайхан хүүхэд төрүүлэн өсгөжээ. Өдгөө тэд 30 орчим ач зээгээ тойруулан, дөрвөн үеэрээ жаргалтай амьдарч байна.
-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Алтан хуримаа хийсэн та хоёрт баяр хүргэе. Анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Сайхан наадаж байна уу. Төрсөн нутагтаа алтан хуримаа хийж, үр хүүхдүүд, хамаатан саднаараа жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж байна. Хань минь малчин айлын хүүхэд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумандаа төрж, өссөн. Цэрэгт явж ирээд, нэгдэлд жолоочоор ажилд орсон юм. Харин би аймгийнхаа сургуулийг төгсөөд нэгдэлд ажиллах болсон. Тэр үед л анх танилцаж, 1974 оны есдүгээр сард хуримаа хийж байлаа. Хань минь 16 хүүхэдтэй айлын том хүү. Би арван хүүхэдтэй айлын том охин. Одоо өөрсдөө дөрөв дэх үеэ үзээд, өнөр сайхан амьдарч байна.
-Хүүхдүүд нь алтан хуримыг нь хийнэ гэхэд яаж хүлээж авсан бэ?
-Хүний амьдралын түүх их сонин юм. Манай хамаатнууд бүгд аймагтаа ажиллаж, амьдардаг. Нутаг шиг сайхан газар үгүй шүү дээ. Анх хүүхдүүдийгээ “Аав, ээжийнхээ алтан хуримыг нутагтаа хийнэ ээ” гэхэд ихэд гайхаж, баярлаж хүлээж авсан. Хурим минь сайхан өргөн дэлгэр боллоо. Нутагтаа хэд хоног сайхан амарч, жаргаж байгаад хот буцна даа. Өмнө жил аймгийн маань Гэрлэх ёслолын ордон өргөн үүдээ нээж, анхны алтан хуримаа хийж байсан юм билээ. Үүнээс яг жилийн дараа бид алтан хуримаа хийлээ.
(3).jpg)
-Ханийнхаа талаар яриа дэлгээч, ямархуу зан чанартай хүн бэ?
-Хань минь түмэнд гайхагдсан ажилсаг, мундаг хүн бий. Насаараа нэгдэл дундын үйлдвэртээ ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ханьтайгаа учирч жаргалтай амьдарч байгаагаа их хувь заяа гэж боддог доо.
-Мэдээж амьдралд маргах үе олон шүү дээ. Тэр үеийг хэрхэн даван туулдаг байв?
-Муудалцах үедээ хүлээцтэй, тэвчээртэй бие биенээ хүндэлж харьцаж байсан. “Цувж уурлаж, цугтаа инээж яваарай” гэж эртнээс ахмадууд захиж ирсэн шүү дээ.
-Хүүхдүүдээ хэрхэн сурган хүмүүжүүлж ирсэн бэ?
-Баян овоо сумынхаа цэцэрлэг, сургуулиар л хүмүүжүүлсэн. Хүүхдүүдээ гэрийн ажилд сургаж, хүнийг ялгахгүй харьцаж байгаарай, ажил голохгүй хийж байгаарай гэж л сургаж ирсэн дээ.
-Ярицлагын төгсгөлд залуу хосуудад хандаж үг хэлж болох уу?
-Уурлахдаа хүртэл ханийгаа хүндэлж байгаарай. Үр хүүхдийнхээ дэргэд муухай үг бүү хэлж байгаарай л гэж хэлмээр байна даа.
-Баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай, та.
-Баярлалаа. Сайхан наадаарай.
(3).jpg)
(4).jpg)
| П.РЭНЦЭНХАНД: ХАНЬТАЙГАА 50 ЖИЛ ХАНИЛЖ, ДӨРВӨН ҮЕЭРЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА ДАА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |